Бартендер таны захиалсан уух зүйлээр таныг ямар төрлийн хүн болохыг хэлж чадна

2

Бартендерийн ажил зүгээр л коктейл найруулж, шар айргаар үйлчлэх гэж бодож байвал та эндүүрч байна.

Магадгүй олон нийттэй харьцах чадвар хамгийн ихээр шаарддаг ажил бол бартендер гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу.

Бартендер үйлчлүүлж буй хүмүүстэй хэдэн үг солих төдийд тэдний төрөлхийн зан чанар болон ааш араншинг мэдэж чадна.

Атланта хотод 8 жилийн турш бартендер хийж байгаа Анжали Шарма гэх эмэгтэй бартендер үйлчлүүлэгчийг ямар уух зүйл захиалж байгаагаас нь хамаарч, тухайн хүний талаар мэдээлэл өгөх чадвартай байдаг талаар хэлж байна.

Шөнийн цэнгээний газар ихэвчлэн олон хүн цуглаж, дуу чимээ ихтэй байдаг бөгөөд энэ үед үйлчлүүлэгч ямар зан араншин гаргаж, яаж уух зүйлээ захиалж байгаа нь түүнийг ямар хүн болохыг тодорхойлоход илүү амар болгодог гэнэ.

Мөн бартендер хийдэг хүмүүст үйлчлүүлэгчдээс зүгээр л мөнгийг нь авч, уух зүйл өгөхийн оронд тэднийг нууцхан сонжиж, ямар төрлийн хүн болохыг нь мэдэж авах ихээхэн сонирхолтой байдаг байна.

Шотууд – асуудалтай байна

Тухайн үйлчлүүлэгч шотууд захиалбал, тэр хүнд ямар нэгэн асуудал тулгарсан байж болох гэнэ.

 

Үнэтэй шотууд – тэнэг

Хэсэг бүлэг найзуудаараа явж байгаа хүмүүс дундаас нэг нь үнэтэй шотууд захиалах нь ихэвчлэн бусдад мөнгөтэй, баян гэж харагдахыг хүсэж байгаатай холбоотой боловч энэ төрлийн хүмүүс бодит амьдрал дээр тэнэг байдаг. Аливаа зүйлийн чанарт бус, тоонд анхаардаг хүмүүс үнэтэй шотууд захиалдаг байна.

 

Олон төрлийн амттай шот – олон зантай

Үйлчлүүлэгч олон төрлийн амттай шот захиалах нь үзэл бодолдоо үнэнч биш, олон зантайгаас гадна хувирамтгай хүн болохыг харуулдаг.

 

Коньяк – цоглог эсвэл галзуу

Шөнийн цэнгээний газар ороод коньяк захиалж уух нь хэтэрхий цоглог, галзуу /доргио гэж өөрөөр хэлнэ/ хүмүүсийн хийдэг үйлдэл болохыг бартендер хэлж байна.

 

Архи – зовлонд унасан эсвэл уйтгарласан

Эрчүүдээс дутахгүй эмэгтэйчүүд ихэвчлэн зовлонд унах эсвэл уйтгарлаж, гуниглах үедээ архи захиалдаг байна. Энэ төрлийн хүмүүс амьдралд алдаж, онох нь амархан байдгаас гадна сэтгэлийн хат муутай хүмүүс байдаг.

 

Дарс – өөрийн гэсэн бодолгүй

Өөрийн гэсэн бодолгүй, бусдыг аялдан дагадаг хүмүүс шөнийн цэнгээний газар ороод дарс захиалдаг гэнэ.

 

Мөстэй цай – хэнэггүй

Хэнэггүй хүмүүс мөстэй цай захиалдаг бөгөөд энэ төрлийн хүмүүс ямар ч нөхцөлд өөрийгөө аваад гарах чадвартай, хэрсүү байдаг байна.

 

Мартини – буурьтай

Хэрэв шөнийн цэнгээний газар үйлчлүүлэгч мартини захиалбал, ихэвчлэн буурь суурьтай, аливаа зүйлд няхуур ханддаг хүн болохыг харуулдаг.

 

Текила – шоучин

Бүх л шөнөжингөө шоудах зорилготой хүмүүс ихэвчлэн текила захиалдаг байна. Ажлын стресс, гэр бүл болон мөнгө санхүүгийн асуудлаа нэг өдөр мартахыг хүсэж, шоудахыг эрхэмлэдэг хүмүүс гэж ойлгож болно.

 

Москато – архи ууж чаддаггүй

Хэрэв үйлчлүүлэгч москато ууж байвал энэ нь архи ууж чаддаггүй, архинаас татгалздаг хүн гэсэн үг юм.

 

Алимны мартини – хуучинсаг үзэлтэй

Хуучинсаг үзэлтэй, орчин үеийн нийгмийн чиг хандлагыг ойшоодоггүй хүмүүс алимны мартини захиалдаг байна.

 

Шүүстэй эсвэл чихэртэй уух зүйл – гэнэн

Дээрх төрлийн уух зүйл захиалдаг хүмүүс ихэвчлэн амьдралд гэнэн ханддаг бөгөөд үүнээсээ болж алдаа гаргах эрсдэлтэй байдаг гэнэ.

 

Ликёр – өөртөө итгэлтэй

Ликёр захиалдаг хүмүүс ихэвчлэн өөртөө итгэлтэй, хэлсэн үг болон хийсэн үйлдэлдээ эзэн болж чаддаг хүмүүс байдаг.

 

Виски – нэр хүндэд дуртай

Ихэвчлэн хажуудаа хамт явж байгаа хүндээ виски захиалж авч өгвөл энэ нь нэр хүндэд дуртай, карьер хөөхийг эрхэмлэдэг хүн болохыг харуулдаг байна.

 

Шар айраг – ухаантай

Шөнийн цэнгээний газар шар айраг захиалдаг хүмүүс амьдралыг илүү хялбар болгож чаддаг, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг бөгөөд гүйлгээ ухаан сайтай хүмүүс гэж хэлэхэд бурууддаггүй гэнэ.

12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *