
Жил сар, өдөр хоногоор техник технологийн хөгжил улам хурдацтай, улам эрчимтэйгээр нэмэгдсээр байгаа бөгөөд урьд өмнө нь гарсан багаж хэрэгсэл, төхөөрөмжүүд улам бүр сайжран шинэчлэгдэж, төгсөрсөөр байгаа билээ. Мэдээж хэрэг энэхүү хурдацтай хөгжил зогсолтгүй үргэлжилсээр байх ба та бидний урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй тийм гайхалтай зүйлс ухаант хүн төрөлхтний гараар бүтээгдэн бий болсоор байх болно. Тэгвэл хамгийн ойрын ирээдүйд буюу яг энэ жил, 2011 онд гарна хэмээн тооцоологдож байгаа шилдэг 10 төхөөрөмжтэй танилцъя.10. BlackBerry PlayBook
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/blackberry-playbook.jpg)
Канадын харилцаа холбооны Research In Motion компаниас гаргасан BlackBerry Playbook төхөөрөмж нь энэ оны 4-р сарын 19-нд худалдаанд гарсан бөгөөд 7 инчийн дэлгэц бүхий энэ төхөөрөмж нь Flash 10.1-ийг дэмжиж ажилладгаас гадна ар болон урд талд байрлах HD камернууд, 1 GB-ын RAM, 1 GHz dual-core процессороор тоноглогджээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар RIM-ын энэ төхөөрөмж эхний жилдээ л гэхэд 3 сая хувь борлогдоно гэсэн тооцоо гарч байгаа ажээ.
9. Kindle 3
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/Kindle-2-front6.jpg)
Amazon.com-оос хөгжүүлэн гаргадаг Amazon Kindle зөөврийн электрон ном уншигч хэрэгслийн шинэ үе болсон энэхүү төхөөрөмж нь илүү хурдан, илүү гэрэлтэй, батерей нь илүү их багтаамжтай, илүү сайн ялгарал болон илүү сайн багтаамжтай болсон байна.
8. iPad
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/ipad.jpg)
iPad-ын талаарх цуу үг салхинд хийссэн хамхуул шиг л тарж байна. Энэхүү цуу үгэнд iPad-ын шинэ үе ар болон урдаа камертай, илүү тод гэрэл, жижгэрсэн их бие, USB портууд, шинэчлэгдсэн дэлгэцний технологи болон шинэ ports, гурван тэнхлэгт гироскоптой байх гэхчилэн олон шинэчлэлтүүд урсаж байна.
7. Ultrasonic Touchless Input technology
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/ultrasonic.jpg)
Компьютертэй харилцан үйлчлэх шинэ арга замыг хайгч Elliptic Labs-аас гаргасан энэхүү хэт авиан, touchless оролтын технологи нь энэ жилийн Олон улсын цахим хэрэгслийн шоу (CES)-наа танилцуулагдсан бөгөөд төхөөрөмж эсвэл хяналтын дэлгэцэнд хүрэхгүйгээр үйлдлийг гүйцэтгэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.
6. Sonos S5 Zone Player болон BR100 ZoneBridge
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/snoze-s5.jpg)
Sonos Multi-Room Music System гэсэн үндсэн бүтээгдэхүүн бүхий цахим техникийн Sonos компаний S5 Zoneplayer нь таван драйвер чанга яригчийн системтэй холбогдсон. Харин ZoneBridge BR100 нь анхны утсан холболт болон SonosNet-ийн утасгүй давтагчтай. Энэ нь iTunes, Pandora, интернэт радио эсвэл Wolfgang’s Vault компаниар мөн iPhone/iPad-аар дамжуулан сонсох боломжийг хангадаг байна.
5. MintPass tablet
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/mintpass-tablet-dual-boot-arrivando-1.jpg)
Microsoft Windows болон Google Android үйлдлийн системийг хоёуланг нь дэмжиж ажилладаг МintPass таблет нь тун удахгүй худалдаанд гарах бөгөөд энэхүү таблет нь dual touch-screen дэлгэцтэй ба энэ нь шинэ SpaceTouch технологиор ажилладгаас гадна тусад нь болон хамтад нь ашиглаж болдог. Зураг дээрх төхөөрөмж бол Солонгосын компаний урьд нь гаргасан таблет MintPad юм.
4. Logitech Harmony One олон талт удирдлага
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/remote.jpg)
Бүх зүйлийг удирдаж болох нэг удирдлага. Гялгар цэвэрхэн загвартай энэхүү төхөөрөмжийн touch-screen гадаргуу, телевизийн сувгуудыг удирдахад зориулагдсан touch-sensitive товчнууд нь Windows эсвэл Mac PC-нүүдээр вэб программчлахад хялбархнаас гадна дахин цэнэглэх боломжтой лити-ион батерей мөн сансарт залгагдах станцтай.
3. Apple iPhone 5
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/apple-iphone-1.jpg)
Apple брэндийн хүсэн хүлээгдэж байгаа төхөөрөмжүүдийн нэг болох iPhone 5-ын талаарх цуу үг яг л түймэр адил дэгдсээр байна. Түүний чадамжуудыг тодорхойлсон мянга мянган таамаглалууд тасралтгүй хөвөрсөөр, эцэс сүүлдээ худал цуу үг үү, жинхэнэ бодит яриа юу гэдгийг ялгахын аргагүй болоод байгаа билээ.
2. Sony-гийн PlayStation Phone
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/sony-play-station.jpg)
Шинэчилсэн технологийн тэргүүлэгч Sony брэнд 2011 оны эхээр “Zeus” хэмээн нэрлэсэн PlayStation Phone төхөөрөмжөө танилцуулсан нь Andriod 3.0 Gingerbread үйлдлийн системийг дэмжиж ажилладаг байгаа юм. Мөн 1GHz Qualcomm MSM8655 процессор бүхий 8GB санах ойтой. Энэхүү гайхалтай утас 1GB-ын ROM болон 512 MB-ын RAM-тай бөгөөд touch screen нь яг л PSP тоглоомын консольтой адил ажээ.
1. ElectroHub
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/top-10-gadgets-2011/electroHUB_4_610x346.jpg)
ElectroHub бол шинэ цэнэглэгч станц. Энэхүү төхөөрөмж телевизийн удирдлага, тоглоом, smartphone-үүд гэхчилэн олон тооны төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой ба Powermat цэнэглэгчүүдийн адилаар таны smartphone-д тохирох нэмэлт гэрийг шаардах боловч AA болон AAA батерейг хэрэглэдэг маш олон тооны багаж хэрэгслийг цэнэглэж чадна. Нэг дор зургаа хүртэлх тооны төхөөрөмжийг цэнэглэж чадах (үүнд smartphone ч багтана) энэхүү төхөөрөмж багаж хэрэгсэл бүрийн AA болон AAA батерейг орлуулан тавьснаар ажиллана.








Зочин
2011/06/06 at 16:58
wooow
s_baatar
2011/06/06 at 17:01
woow nice
tmra
2011/06/06 at 17:02
electrohub ni nice ed bnadaa
altai_eba2
2011/06/06 at 17:03
ter suulinh bl zuer l tas ain
Suiton
2011/06/06 at 17:11
neg electrohub ta blohinsaaan
Зочин
2011/06/06 at 17:23
Yaaamar hudlaa zurag ntr tavitsan um be ter psp phone deer??? Medkum bj hudlaa hudlaa um bichih umaa
Crunch
2011/06/06 at 17:26
wow
Celldweller
2011/06/06 at 17:59
goy yumooo
mdolgoon
2011/06/06 at 18:09
Nice yumaa elect.HUB ni
Dx555
2011/06/06 at 18:33
goy ymaaaa
Donjman
2011/06/06 at 18:42
yum hugjnuu gej
Зочин
2011/06/06 at 18:52
iPod TOUCH 4G bolon iPod NANO 6G hymd 3APHA !!! holbogdoh [email protected] ooc !!!
turuu_designer
2011/06/06 at 19:16
8989898989899898
Зочин
2011/06/06 at 19:56
Ipad 2 yum uu?
Playstation Phone 2010 ond garsan. Playstation Portable shineer 2011 onii 10 sard garna. Aldaatai medeelel bna
orgil_s
2011/06/06 at 20:05
yuvee bug pad.nuud bnshd PAD.nii eren ntr
ugedei_0106
2011/06/06 at 20:09
nice
boodii_vip
2011/06/06 at 20:27
:-)
Зочин
2011/06/06 at 20:48
ipad ni bgaa. Playbook-ign olood avchval bolloo
guzeedei
2011/06/06 at 21:53
hogooroo bna ntr
jerry-man
2011/06/06 at 22:14
Dajgui l yumnuuud gartsan bgan bn Nisdeg mashin hurtel gartsan yum chin ene zergiin yum gaigui blgui dee
zaya_zsz
2011/06/06 at 23:04
tnx ad
PRo-Bilguun
2011/06/06 at 23:07
nice nice
shiji_batuka
2011/06/07 at 02:22
yum hugjinu uu gej
bb_bb
2011/06/07 at 02:39
bugdengees neg negiig avnaa :D chaddag deeree l boloh bh doo
InprezA
2011/06/07 at 10:37
tseneglegch n tasarchijee gulug gej
baysaaaa4
2011/06/07 at 14:42
tas tas hiisn tohooromjүүd bna shүү……… iphone shinechleh tsag boljee daanch mungu……
mongolianfishred
2011/06/07 at 16:26
Sony-гийн PlayStation Phone gartsan muu yun goiin
jerry_joy33
2011/06/09 at 19:57
tasarchijeee
exo
2011/06/11 at 16:45
Yoooooy aimar aimar aimar…! ElectroHub tai bol yarih yum algaa aimar yumaa..>!
Зочин
2011/06/20 at 18:35
Zochin ter chine jiriin PSP Go Wnshd Yag Miniih Shig Utas Wish UTas Ni Shal Oor Waidiin
BeCk2112
2011/07/18 at 22:39
HUB aimar2
Зочин
2011/07/28 at 01:37
nadaa bgash de (electrohub)
Зочин
2011/12/26 at 17:20
yoo tas tas manai mongol hezee iim hugjiltuu bolnoo gj suunam