Зүүж буй маск чинь үнэхээр таныг хамгаалж чадаж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ? Сошиал сүлжээнд тавигдсан нэгэн аргыг туршиж үзэцгээе

0

Коронавирусын үед маск зүүх асуудал маш хурцаар яригдаж байна. Нэг удаагийн эмнэлгийн маск нэг үеэ бодвол бидэнд олдоцтой болж, гэсэн хэдий ч зөв хэрэглэхийн тулд хоёр цаг тутамд солихоос өөр аргагүй. Интернетэд олон удаа хэрэглэж болох маскыг өөрийн гараар хэрхэн оёх тухай олон ч аргыг заажээ, мөнгөө хэмнэхийн тулд оёхоос ч өөр арга байхгүй. Зарим нэг хүмүүс хувь хүний оёсон маск, ялангуяа даавуун нь ямар ч хэрэггүй гэж үзжээ.

Маск вирусээс хамгаалж чадаж байгаа эсэхийг шалгах аргыг интернетэд байршуулсан байна. Энэ арга хэр үнэний ортой бол?

How to test if the mask works or not. from nextfuckinglevel

Жишээ нь, энэ бичлэг дээр бүсгүй эмнэлгийн маск зүүгээд галын дөлийг үлээж унтраахыг оролдож байна. Түүний хэлснээр, жинхэнээсээ “хамгаалж” чадаж байгаа маскны цаанаас галыг унтрааж чадахгүй юм. Дараа нь тэр “хамгаалж чадахгүй” байгаа маскны цаанаас галыг ямар ч төвөггүй унтраачихлаа. Тэгэхээр нь бүсгүй маскаа сайжруулж хоёр давхарлаж байгаад зүүж туршилтаа хийхэд галыг унтрааж чадаагүй юм.

 

Энэ туршилтыг орон нутгийн оёдлын цехэд оёсон даавуун маск дээр хийж үзжээ

Эмнэлгийн маск вирусээс хамгаалж байгаа эсэхийг интернетээс санаандгүй олчихсон юм. Маскны цаанаас үлээгээд галыг унтрааж чадахгүй байвал хамгаалж чадаж байна гэж үзнэ гэжээ. Даавуун маскыг ч мөн шалгаж үзлээ. Унтраах арга алга. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр даавуун масканд ямар нэгэн хамгаалалт байна гэж үзэх үү? Эсвэл энэ нь тохирох үзүүлэлт биш юм болов уу? Асуултыг нээлттэй орхисон нь дээр байх.

Даавуун маскны аюулгүй байдлын тухай яригдаж байгаа зүйл гэвэл: даавуу нь сийрэг, оёдлын нүх гарна тэгээд ч ариутгалын асуудал эргэлзээтэй. Даавуун маскыг галаар шалгахад давж чадлаа. Зөвхөн оёдлын үйлдвэрийн бус мөн гараар өөрсдөө хийсэн нь ч мөн адил.

 

 

Энэ аргаар бас нэгэн өөр маскыг шалгаж үзсэн байна

KonstanDiana

Хамрын хэвээр хөндийрүүлж оёсон энэ маскаар дарс хүртэл ууж болж байгаа, гэхдээ гал унтрааж чадахгүй. Тэгэхээр маск шалгах арга нь өөрөө эргэлзээтэй болж таарлаа. Эсвэл ганцхан эмнэлгийн маск л ашиглаж болох арга байх. Хоёр хувилбар гарч ирж байна: даавуун маск нэг их үр дүнгүй, эсвэл галаар шалгах арга чанар тодорхойлох боломжгүй. Магадгүй эмнэлгийн маскыг л шалгах арга гэдэг нь үнэний ортой байх.

 

Хуурамч маск эсэхийг шалгах бас нэг арга интернетэд тавигджээ

Энэ бичлэгт итгэх юм бол маск нь ус, чийг гадагшлуулдаг, материал нь шатах ёсгүй юм байна. Энэ аргаар бидний даавуун маскыг шалгавал яавч давж гарч чадахгүй нь ойлгомжтой.

Ер нь маск нэмэртэй юу? Зүүх үү, зүүхгүй юу? Бид мэргэжилтнүүдийн олон санааг олж үзээд нэг л зүйлийг ойлгож авсан: энэ тал дээр нэгдсэн үзэл бодол үнэхээр байдаггүй юм байна. Бас эмнэлгийн маск ч дангаараа үр дүнтэй байж чадахгүй, нүдээ давхар хамгаалах ёстой гэнэ. Маскыг буруу, тэгээд удаан хугацаагаар зүүвэл нянгийн эх үүсвэр болно, өөрөөр хэлбэл хамгаалж чадахгүй өөрөө аюулын эх сурвалж болж байгаа юм. Үүнээс гадна, зарим нэг эмч нарын хэлж байгаагаар ам, хамраа ямар нэгэн байдлаар хамгаалах нь зөв, ялангуяа өвдсөн бол өөрийгөө маскаар “тусгаарлах” хэрэгтэй: маск нь агаар дуслын замаар халдварлах өвчнөөс бусдыг хамгаалж чадна гэжээ.

Дүгнэлтээ нэгтгээд үзвэл: Хамгийн чанартай маск ч гэсэн – 100% хамгаалалт болж чадахгүй. Анхаарал сэрэмжээ хэзээ ч сулруулж болохгүй, гараа тогтмол угааж бай, онцын шаардлагагүй бол гэрээсээ бүү гар, хүмүүстэй уулзах уулзалтаа эрс багасга. Энэ бүгд арга хэмжээнүүд яавч илүүдэхгүй шүү.

11
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Төгс Төгөлдөр

    Төгс Төгөлдөр

    2020/04/09 at 14:20

    Erdenechimeg Davaadorj

  2. Nomin Luttaivan

    Nomin Luttaivan

    2020/04/09 at 22:40

    Davaajav Enkhjargal

  3. Sataj uheh viide

  4. Галаа Галаа

    Галаа Галаа

    2020/04/10 at 23:42

    Mask chin galnaas hamgaalh zoriulaltai ymu virusnaas hmgaalh zoriulalttai ymu haha 😂 😂

  5. Баттөр Ө.

    Баттөр Ө.

    2020/04/11 at 02:44

    Q1 zarna pubg toglohod nen tohiromjtoi ed baindaa tsoo shin yurduu tsuuhun baiga tul yararai keyboard mouse holboj toglon utastai bluetooth eer holboh bolhoor ymr ch utsn der togloj bolno herbe pubg boldog l bol hhe 80 mynga gij baigaa hariltsah utas 80095074 ygl jijhen delgetstei com der suuj baiga met nen amar toglon ta uuntei bol ez ylna uur bus utsar toglodog togloom yanj yanjiin zuild herglnee

  6. Цээгий Око

    Цээгий Око

    2020/04/11 at 21:27

    Estoi zobloh zuilee oloh yumaa yay da

  7. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/11 at 23:05

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *