
Бид сургуульд маш олон зүйлсийг сурдаг боловч амьдрал дээр тэд төдийлөн хэрэг болоод байдаггүй. Тэгвэл судалж мэдсэн тэр их зүйлсийн хаагуур нь зөрөөд өнгөрчихсөн юм бол гэмээр сонирхолтой баримтууд маш олон байх ажээ. Манай сайт уншигч танд багш нарын хэзээ ч заадаггүй боловч хамгаас сонирхол татам 21 баримтыг хүргэж байна.
1. Игуана гүрвэл 3 нүдтэй байдаг. Гурав дахь нүд нь толгойныхоо орой дээр байдаг бөгөөд зөвхөн нарны гэрэл хүлээн авах үүрэгтэй байдаг ажээ.

2. Шөнийн цагаар сансраас хамгийн тод харагддаг газар бол Лас Вегас хот.

3. Сарны диаметр Австрали тивийн баруун эргээс зүүн эрэг хүртэлх урттай тэнцүү байдаг.

4. Цөгөрцөг хорхой толгойгоо 360 хэм эргүүлж чаддаг.

5. Рентген туяаны сөрөг нөлөөг олж илрүүлээгүй байх үе буюу 1940-өөд оны үед гутлын дэлгүүрүүд гутал нь үйлчлүүлэгчийн хөлөнд таарч байгаа эсэхийг рентген туяа ашиглан хардаг байв.
6. Тарвасыг гриллдэж эсвэл жигнэвэл махыг орлох боломжтой.

7. Уламжлал ёсоор жилийн хамгийн сүүлийн сар 2-р сар байсан учраас хамгийн цөөн хоногтой байдаг ажээ.
8. Цэвэр усны сав дээр тэмдэглэгдсэн хугацаа нь ус савласан бус тухайн савны хэрэглэх хугацааг заадаг.

9. Ойролцоогоор 4000 жилийн дараа Лондоны Биг Бен цамхаг өнөөгийн Пизагийн цамхаг шиг далий болох ажээ. Учир нь Биг Бен Темза мөрөнд аажмаар живж, суулт өгч буй юм.

10. Өглөөний цагаар бид оройн цагаас илүү өндөр болсон байдаг.

11. Алим идэх нь кофе ууснаас илүү хүний сэргэг байлгаж чаддаг.

12. Бүйлсэн булчирхай авч байх үед жижиг эд үлдээсэн тохиолдолд л эргэж ургах чадамжтай байдаг.
13. Гал руу хүйтэн ус биш буцлам халуун ус цацвал илүү хурдан унтардаг.

14. Bluetooth-ийг Викингчүүдийн хаан Harald Bluetooth-ийн нэрээр нэрлэсэн байдаг.
15. Царс мод 50 нас хүрч байж боргоцой боловсруулж эхэлдэг.

16. Англи хэлний хамгийн урт үгийг уншиж сурахад 3 цаг шаардлагатай.
17. Боинг онгоц утасгүй интернэтээ шалгахдаа төмс ашигладаг ажээ. Учир нь төмс аливаа дохиог яг хүн шиг өөртөө шингээж авдаг байна.

18. Эмэгтэй хүн эрчүүдээс илүү хурдан нүдээ цавчдаг.

19. Үнээ өөрийн зөнгөөр шатаар дээш өгсөж чаддаг боловч хүн хүчлэхээс нааш доош бууж чаддаггүй.
20. Неандертал хүмүүс өнөөгийн биднээс том тархитай байсан.

21. Муурнууд үнэртэй ус, савангаас харшилдаг.

Аль баримт нь хамгийн сонирхолтой байсан бэ? Дээрх баримтуудыг та өмнө нь сонсож байсан уу?







