Үнэтэй харагддаг тул үргэлж бусдын харцыг булааж, анхаарлыг татдаг 9 төрлийн гутал

1

Үнэхээр л өндөр үнээр зарагдаж байгаа гутал үнэтэй харагдана гэж бидний ихэнх нь боддог. Шуудхан хэлэхэд эргэн тойрны хүмүүсээр ямар ганган, чанартай туфль өмсөө вэ гэж хэлүүлэхийн тулд цалингийнхаа талыг туфлинд өгөх хэрэг байна уу? Мөнгөө түрийвчиндээ хадгалж үлдэхийн зэрэгцээ хэдхэн аргын ачаар сая төгрөгийн гутал өмсөн юм шиг харагдаж болно.

Гуталтай холбоотой нарийн ширийн хэдэн аргуудыг судалж үзсэн бөгөөд гутал сонгоход юу анхаарах ёстойг танд танилцуулахад бэлэн боллоо.

Боломж нь байгаа бол илгэн гутал сонгоорой

© Depositphotos.com, © Depositphotos.com

Илэг – гутлын үнэ цэнийг бууруулдаггүй цорын ганц материал болов уу. Яагаад гэвэл байнга үнэтэй бас цэмцгэр харагддаг. Хиймэл арьсан гутал руу хараад ч хэрэггүй. Хэтэрхий “гялалзсан” гутал зайнаас ч мэдэгдэх хямд чанарын шинж. Үүнээс гадна илгэн гутал эдэлгээний явцад өнгөө алдах нь бараг байхгүй, тиймээс улирал болгонд гутал солиод байх шаардлагагүй болно.

 

Зузаан ултай даавуун гутал загварлаг бас үнэтэй харагдуулна

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөлд эвтэйхэн гутал өмсөх дуртай хүмүүст хавтгай ултай даавуун гутал (эспадриль) ихэд таалагдсан. Энэ улиралд дизайнерууд тухайн загварыг өөр түвшинд гаргаж ирэхээр шийджээ. Өөрөөр хэлбэл, зузаан улан дээр нэмсэн байна. Өөрийн хувцасны загвартаа тохируулаад сонгодог хэв маягийн зузаан ултай даавуун гутал өмсөж үзээрэй. Өнгөний хувьд ямар ч байж болно.

 

Платформ ултай гутал – хямд гутлын үндсэн шинж тэмдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Платформ ултай туфль ямар ч загварыг шууд хямдхан харагдуулна гэсэн загварын эрин үед бид амьдарч байна. Ялангуяа далд платформ ул. Нимгэн ултай туфль илүү хээнцэр харагдана. Хавтгай ултай туфль өмсөхөд эвгүй байвал ойролцоогоор 1 см өндөртэй платформ өмсөж болох л юм. Гэхдээ хамгийн гол нь улны зузааныг огт хэтрүүлж болохгүй шүү.

 

Гинжин гоёл ямар ч гутлыг чимнэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Элдэв нэмэлт гоёл чимэглэлгүй сонгодог загварын гутал цаанаа л даруухан бас төлөв харагдуулдаг. Хэрвээ гутал тань хэтэрхий “цэвэрхэн” харагдаад байгаа юм шиг санагдвал жижигхэн чимэг буюу гинж нэмж болох юм. Гинж нь ямар ч хэмжээтэй байж болно. Ялангуяа “алтан” гинж онцгой чамин харагддагийг бодолцоорой.

 

Жижиг зүйлээр гутлыг сайжруулна

© AGCreativeLab / Depositphotos.com, © Depositphotos.com

Тухайн үед моод болж байгаа гутал, хувцас үнэхээр анхаарал татаад байвал шууд худалдаж авах гэсний хэрэггүй гэж зөвлөлөөр байна. Тухайн тренд гутлын хэсэг болгонд ороогүй нь мэдээж. Жишээ нь, хэдхэн улирлын өмнө гэрэлтдэг гутал моод байлаа. Энэ тохиолдолд гутланд ямар нэгэн гэрэлтдэг элемент орсон байхад л хангалттай. Ийм загвар бүхэлдээ гэрэлтдэг туфлиэс илүү үнэтэй харагдана.

 

Гутлын дээд хэсэгт чимэглэл байдаг бол хурдан л муудна гэсэн үг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Чанартай гутал дээр үйлдвэрлэгч элдэв янзын чимэглэл наах ч үгүй. Сайн материал, жишээ нь, цэвэр арьс сунадаг, тиймээс чимэглэл наах ямар ч утгагүй болно. Тэгээд ч нэмэлт чимэглэл унах магадлал их, тэгэхээр цоорхой гарна л гэсэн үг.

 

Зөв байрлалтай өсгий гутлыг үнэтэй бас чанартай харагдуулдаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өндөр өсгийтэй туфль худалдаж авахдаа өсгий нь яаж бэхлэгдсэн байгааг анхаарах хэрэгтэй. Зааврын дагуу зөв хийгдсэн туфлийн өсгий яг хүний хөлийн өсгийн доор таарахаар байдаг. Хөлийн өсгийний захад байрлах туфлийн өсгий ч бий, ийм гутлын хэлбэр амархан эвдэрдэг, гутлын өсгий ч дороо мурийна.

 

Завсрын өнгө дандаа үнэтэй харагддаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шалгарсан хувилбар – шкафандаа цайвар шаргал болон хар өнгийн туфлитэй байх: ямар үнээр худалдаж авсныг хэн ч хэлж чадахааргүй тийм л өндөр өсгийтэй туфлитэй бай. Мөн улиралдаа тохируулж өмсөхийг анхаараарай. Бараан өнгө нь намар-өвлийн улиралд илүү тохирно, харин цайвар өнгө нь хавар-зуны улиралд.

 

Гялалзсан туфль өмсмөөр байвал шигтгээтэйг битгий сонгоорой

© s_bukley / Depositphotos.com, © s_bukley / Depositphotos.com

Талст наасан туфль нь даашинзыг бодвол хямдхан харагддаг юм. Тэгээд ч ийм туфль чанартай байж чадахгүй тул байсхийгээд л гутал засварт өгнө эсвэл бүр хаяхаас ч өөр аргагүй болж магадгүй. Хээнцэр, баяр ёслолын харагдмаар байгаа бол металл туяатай загвар сонгохыг хичээгээрэй.

Гутал худалдаж авахдаа та юуг анхаардаг вэ?

52
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *