
Япон – сонин хачин уламжлалтай улс. Магадгүй өөр улс орны иргэд энэ улсыг бүрэн таньж хэзээ ч чадахгүй болов уу. Үүний ч баталгаа бий – япончуудын аж амьдрал, уламжлалыг харуулсан жуулчдын гэрэл зургууд. Эдгээр гэрэл зургуудын ачаар интернет хэрэглэгчид Наран улсын тухай илүү их сонирхолтой мэдээлэлтэй болж байна.
Бид Японы тухай гэрэл зургуудыг нэг биш удаа та бүхэндээ толилуулж байсан. Энэ улсын амьдралыг сонирхолтой талаас нь харуулсан өөр шинэ гэрэл зургуудыг ч танд хүргэхээр бэлдлээ.
1. Японы зарим нэг хотуудын ус зайлуулах хоолойны ус үнэхээр цэнгэг, ямар сайндаа л кои загас дотор нь сэлж байхав дээ

Жишээ болгож Японы Кюсю арал дээрх Симабара хотыг авч үзье. Энэ хот бол кои загасны эх нутаг гэмээр – хотын гудамжны ус зайлуулах хоолойгоор нь загас чөлөөтэй сэлж байна.
2. Дөрвөлжин тарвас амттай биш бололтой. Дотроо ингэж харагддаг ажээ

Япон дөрвөлжин тарвас тариалаад олон жил болж байгааг бид сайн мэднэ. Гэхдээ идэх зориулалтаар биш гоёлын зориулалтаар гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Тарвасыг бүрэн боловсрохоос нь өмнө хураадаг тул идэхээргүй түүхий байдаг. Дөрвөлжин тарвас амсаж үзсэн хүмүүсийн хэлснээр ёстой амнаас унамаар амттай гэнэ. Сонирхуулж хэлэхэд, энэ үнэтэй жимсийг Японд бэлэг болгон барьдаг юм.
3. Худалдаанд бас цагаан өнгийн гүзээлзгэнэ ч олж харна. Үнэ – ширхэг нь 4-5 ам.доллар. Амтаараа хан боргоцойг санагдуулам

4. Зөвхөн Японд л гахай хөтөлсөн эрийг гудамжинд олж харж болно

5. Дэлгүүрийн бараа нь шууд гудамжиндаа ил өрөөстэй. Худалдан авагч мөнгөө хийх тусгай хайрцаг нь ч бэлэн. Тэгээд ямар ч хамгаалалтгүй
6. Япончууд ер нь их дуулгавартай бас хуулиа чандлан мөрддөг ард түмэн. Жишээ нь, буух чиглэлийн шатаар хэн ч дээшээ гарахгүй л байна

7. Харин энэ бол Япончууд метроны галт тэрэг ирэхийг хүлээж байгаа нь

8. Жолооч нар нь зогсоолд машинаа тавихдаа заавал ухарч ордог журамтай

Яагаад гэвэл японы хотуудын машины зогсоолын зай их нарийхан тул арагшаа ухарч орох нь амар байдаг. Тэгэхээр гарахад амар байна гэсэн үг – жолооч замаа бүрэн харж чадна, өөрөөр хэлбэл осол гарах магадлалыг эрс бууруулах боломжтой.
9. Японд замыг ташуугаар нь гарах 300 гаруй уулзвар бий

10. Будааны зарим нэг талбай дээр аварга том урлагийн бүтээл харагдахаар будаагаа тариалдаг. Нэг талбай дээр өөр өөр төрлийн будаа тариална гэсэн үг юм

11. Япончууд хөгширсөн модонд шууд утгаар нь маш хүндэтгэлтэй ханддаг

12. Ихэнх цахилгаан шатанд суудал суурилуулсан байдаг. Цахилгаан шат гацсан тохиолдолд сууж амрах зориулалттай

13. Худалдааны автомат машинуудаас хатаасан хорхой шавьж худалдаж авч болно. Өөр бас бус зөндөө юм бий

Хаа сайгүй төрөл бүрийн бараа зарах худалдааны автомат машин байрлуулсан байдгаараа Япон алдартай. Гэхдээ ихэнх нь ундаа зардаг л даа, мөн халуун хоол, чихэр, зайрмаг, ном, сонин, цэцэг, хувцас, шүхэр зардаг ч автомат машин байна.
14. Тус улсад олон тооны капсул зочид буудлууд байдаг. Битүү орчны айдастай хүмүүст зориулагдаагүй нь мэдээж

15. Японы ресторануудад захиалсан хоол ирэхээс өмнө ошибори авчирч өгдөг – гараа арчих зориулалттай чийгтэй алчуур.

16. Галт тэрэгний буудлын нийтийн бие засах газарт хүүхдэд зориулсан суултуур бий

17. Бэлэн мөнгөний автомат машины дэргэд таяг, шүхэр, аяга тавих тавиур суурилуулсан байдаг

Япон “хэт хөгшрөлт”-тэй нийгэм хэмээгдэх болсон. 2021 оны 6-р сарын 1-ний байдлаар гаргасан мэдээнээс харахад Японы нийт хүн амын бараг 30 хувь нь 65 болон үүнээс дээш насны хүмүүс байна.
18. Японы олон ресторануудад хоолны хуванцар жишээ загварууд өрөөтэй байдаг – яг л жинхэнэ хоол шигээ харагдана

19. Японы супермаркетууд сагс ариутгагч бүхээгтэй

20. Японы автомашины бараг тал хувь нь жижигхэн хэмжээтэй. Ийм ачааны тэрэг үе үе таарна шүү

21. Япончууд усны хоолойны таган дээр жинхэнэ урлагийн бүтээл туурвидаг

22. Японд “муур”-ын арал гэж бий. Эдгээрээс дурдвал – Аосима, Айносима, Тасиро арлууд болно

Эдгээр арлууд дээр амьдардаг муурын тоо толгой нь нутгийн оршин суугчдын тооноос ч хол давна. Жишээ нь, Аосима арал дээр ердөө 6-хан хүн амьдардаг (2019 оны мэдээгээр) бол 200 гаруй муур амьдарч байна. Эдгээр амьтдыг арлын оршин суугчид Японы өнцөг булан бүрээс ирүүлсэн хандиваар тэжээж арчилдаг. Жуулчид ч мөн Аосима арал дээр аялаж муур хооллодог ажээ.
23. Токиогоос хойд зүгт байрлах Касукабе хотын “газар доорх сүм” үнэхээр аварга том

Уг байгууламжийг албан ёсоор “Токиогийн үерийн усыг цуглуулах сан” гэдэг. Хүчтэй борооны үед Токиогийн гудамжнаас хуралдсан усыг цуглуулах зориулалттайгаар баригджээ. Хотод тэр болгон үер буудаггүй учраас байгууламжийг жуулчдад зориулан нээн ажиллуулах болсон юм.
Бас сурталчилгаа болон киноны зураг авалт ч энд явагддаг. Бидний мэдэхээр, “The Hunger Games: Mockingjay — Part 2” кинонд гардаг шүү.
24. Гэрийн тэжээвэр амьтдыг энд ёстой жинхэнэ утгаар нь эрхлүүлнэ. Гадаа авч гарахдаа хүүхдийн эсвэл амьтанд зориулсан тусгай тэрэг дээр суулгадаг

25. Алдарт хулсан ой орой бүрийгээр ингэж харагддаг ажээ

26. Осакад мууранд зориулсан банда худалдаж авч болно

27. Эцэст нь: Японы иргэн болоход амаргүй. Наран улсын бүрэн эрхт иргэн болохын тулд ийм хэмжээний бичиг баримт бүрдүүлэх ёстой

“Энэ бичиг баримтад лав төрсний гэрчилгээ, боловсролын мэдээлэл, татварын мэдээллүүд зэрэг маш олон мэдээллүүд багтсан. Мөн тэр болгоныг япон хэл дээр орчуулсан байх ёстой. Бас яагаад Японы иргэн болох хүсэлтэй байгаа тухайгаа нарийн дэлгэрэнгүй бичсэн өргөдөл хэрэгтэй орно”. © unknown author / Reddit
Япончуудын амьдралын ямар онцлог танд илүү их таалагддаг вэ?







