Аз жаргал татдаг зүйлс!

0

Бидний гэр янз бүрийн эд зүйлсээр дүүрэн байдаг. Гэхдээ эдгээр эд зүйлс энергитэй байдаг гэдгийг та мэдэх үү? Мөнгө, хайр, аз жаргал, аз гэх мэт олон олон зүйлийг татдаг эд зүйлс гэж бий. Эдгээрийн тусламжтай та үүрд азгүйтэл болон өрт төлбөрөөс салж болно.

Дараах нийтлэлд бид юуг гэртээ байлгаж болох, юуг байлгаж болохгүй талаар хэд хэдэн хуучны зөвлөгөөг танилцуулж байна.

Гэртээ юу байлгавал зүйтэй вэ?

1. Савтай цэцэгс үргэлж эзнийхээ тусгал шиг байдаг. Хэрэв та цэцгээ арчилбал тэд үргэлж таны сөрөг зүйлсийг арилгах болно.

2. Арьс шир гэрт (дэлгүүр, ажил…) байх нь амжилттай арилжаа наймааг билэгддэг бөгөөд орлого нэмэгдүүлж тэднийг хамгаалдаг. Арьсыг арчилж анхаарал тавьж байхаа бүү мартаарай.

3. Вааранд хийсэн хатаасан цэцэг нь хөгжил цэцэглэлт, эд баялаг, эрүүл мэндийг билэгддэг. Тэд сөрөг энергийг саармагжуулна. Гэвч зарим хүмүүс өнөө үед хатаасан цэцэг гэрт байлгаж болохгүй гэсэн буруу ойлголттой байсаар байна. Гэрийнхээ тодорхой нэг газарт багцалж боосон өвс эсвэл цэцгийг өлгөснөөр гэрийн энергийг сайжруулж болно. Дээр үед гэрт хадгалдаг байсан хатаасан цэцэг, өвс нь эрүүл мэндийн энергийг цацруулж тахлын үед гэрийг хамгаалдаг байсан аж.

4. Амьтны дүрс (хачин муухай биш) нь гэрийг гай зовлонгоос хамгаалахаас гадна мөнгөөр хангана. Нохой, баавгай, бар, луу таныг хамгаалах болно. Цэрэг, дайчид, бие биетэйгээ ижил эгнүүлж тавьсан хүүхэлдэй нь гэрийг гайхалтай сайн цэвэршүүлнэ. Томоосоо жижиг рүү ар араасаа цуварч зогсох заан нь гайхалтай цэвэршүүлэгч болно. Өмнө нь айл бүрт том жижиг заан байдаг байсан нь санамсаргүй тохиолдол байгаагүй аж.

5. Дэр – амраг хайрын сахиус. Гараар урласан тод зурагтай хатгамал дэр нь дурлалт хосыг салахаас хамгаалдаг. Харин цэцэгтэй дэр нь эрүүл мэндийг хамгаалагч. Хэрэв хүн эсвэл амьтны зурагтай дэр байдаг бол аюулаас хамгаална. Хэрэв байгаль дэлхий, барилга байгууламжийн зурагтай бол таны хичээл зүтгэлийг амжилттай байлгана.

 

Гэртээ юу байлгаж болохгүй вэ?

Бидний гэр төрөл бүрийн эд зүйлсээр дүүрэн – хэрэглэдэг эд зүйлсээс эхлээд дотоод засал хүртэл энергитэй байдаг.

1. Хуучирсан шаахайг гэрт хадгалахыг хориглоно – тэд сөрөг энерги татдаг. Хэрэв шаахай тань урагдчихвал гэрээсээ бушуухан шиг гаргаж хаяарай.

2. Мөн гэрт урагдаж цоорсон, өмсдөггүй хувцас хадгалж болохгүй. Үргэлж хуучирсан хувцсаа өмсөх үү үгүй юу гэж дүгнэж бай. Хэрэв өмсөхгүй бол хаяарай.

3. Цуурсан, хагарсан, эвдэрсэн сав суулга нь хоолны энергийг сарниулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хэдий таны хамгийн хайртай сав суулга байсан ч цуурсан л бол хаяарай. Таваг (аяга) нь гэр бүлийн бэлэг тэмдэг юм. Эвдэрч хагарсан сав суулга харилцаанд асуудал учруулдаг.

4. Хана дамжиж ургадаг мөлхөө амьд цэцэг гэр дотор байж болохгүй. Мөлхөө ургамал нь өөртөө төрөл бүрийн өвчин татдаг. Хэрэв ургамал гэрийн гадна ургаж байгаа бол энэ нь давуу талтай – таны гэр хамгаалалтад байна гэсэн үг. Гэхдээ хэрэв ийм ургамал гэрт тань байгаа бол ургамал мөлхөж эсвэл унжиж биш харин бөмбөлөг үүсгэн ургаж байвал тохиромжтой. Утсаар сараалж хийж болно шүү.

5. Гэртээ зэгс байлгах нь аюултай. Хатаасан зэгс нь азгүйтлийг татаж, өвчин, үхлийг ёрлодог. Мөн хялганаар гэрээ чимбэл адил зүйлийг ёрлоно. Хялгана нь бэлэвсрэхийг ёрлоно.

6. Гэрт бусад төрлийн хатаасан цэцэг байлгаж болно. Тэдгээр нь сөрөг цацрагийг өөртөө татаж гэрийн эздийг өвчнөөс хамгаалдаг.

7. Гэртээ алаг нүдэн цэцгийг ургуулаад хэрэггүй. Энэ цэцгийг уламжлал ёсоор булшны дэргэд тарьдаг.

8. Шилмүүст модны мөчрийг зул сарын баярын үеэр л гэртээ тавьдаг. Харин бусад үед гэрт байлгах нь муу байдаг.

9. Харин хайтан цэцэг (бегония) нь гэр бүлийн амар амгалан, сайн сайхны билэг тэмдэг бөгөөд үргэлж нөхцөл байдлыг тэнцвэржүүлэхэд тусална.

10. Бэлгэнд авсан далдуу модыг гэртээ яасан ч бүү оруул – уй гашуу дагуулна.

12
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *