
Бидний дийлэнх нь ухаалаг гар утсанд донтсон болохыг саяхны нэгэн судалгаагаар олж тогтоожээ. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ тийм ч аюултай биш юм. Хэрэв та ариун цэврийн өрөө рүү гар утасгүйгээр орж чаддаггүй бол, зарим нэг эрсдэлийг хүлээхээсээ өмнө энэ буруу зуршлаа болих хэрэгтэй. Таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, давхар оюун санаанд чинь нөлөөлж, ажлын бүтээмжийг бууруулна.
Бид уншигчдынхаа эрүүл мэндэд үргэлж анхаарал тавихыг зорьдог билээ. Тэр ч үүднээсээ ухаалаг гар утсаа ариун цэврийн өрөө орохдоо яагаад үлдээх ёстой талаар хүргэхээр бэлтгэсэн юм.
Хор хөнөөлтэй бактерийг тараах боломжтой
Саяхны нэгэн судалгаагаар ухаалаг гар утас 00-ын суултуураас ч илүү бохир болохыг баримт нотолгоотойгоор олж тогтоожээ.
Дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглэж буй гар утсыг судалгаанд хамруулахад “E. coli” бактери олджээ. Энэ хор хөнөөлтэй бактери ходоод гэдсийг асуудалд оруулдаг – хоолны хордлого. Гэхдээ үүнээс өөр маш олон төрлийн бактерийг ухаалаг гар утсаар дамжуулан ариун цэврийн өрөөнөөс авах эрсдэлтэй.
Шамбарамтай болох эрсдэлийг улам өсгөх магадлалтай
Энэ нь 00-д маш олон цагийг эд эрхтэндээ даралт учруулж суудагтай салшгүй холбоотой.
Түүнчлэн, ухаалаг гар утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор шамбарам өвчнөөр өвчлөгсдийн тоо ч эрс нэмэгдсэн байна. Ариун цэврийн өрөөнд гар утсаа авч орох нь бидэнд амралт юм шиг санагддаг ч, үнэндээ эрүүл мэндийн олон асуудал үүсгэх гол хүчин зүйл болдог.
Бидний бодлын цар хүрээг хязгаарлах боломжтой
Ухаалаг гар утас бидний төвлөрөх болон сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, асуудлаас гарах гарц эрэлхийлэхэд тархиа ажиллуулах явцыг удаашруулах, анхаарлаа төвлөрүүлэх процессыг доголдуулахад нөлөөлдөг байна.
Иймд зарим үед та гар утсаа өөрөөсөө хол тавьж, ганцаараа цагийг өнгөрүүлж сурах хэрэгтэй – оюун санаагаа амрааж, тархиа цэнэглэ. Эс бөгөөс гар утсаа ариун цэврийн өрөөнд авч орсноор та тархиныхаа амрах цагаас хумсалж байна гэсэн үг юм.
Аарцаг орчмын эд эрхтний үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй
00-д хэт удаан суух үедээ гар утсаа ашигласнаар булчингуудад асуудал үүсдэг. Тэр дундаа хэвлий, давсаг болон үтрээний булчин сунадаг байна. Энэ нь аарцагны булчин өмнөх шигээ хангалттай хүчтэй байхаа больж, дэмжлэг үзүүлж чадахгүй болсонтой холбоотой юм.
00-д биеийн байрлалаа буруу байрлуулж сууснаас дээрх асуудал ундарна. Гар утас руу нуруугаа бөгтийлгөж, удаан харж суух нь эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй.
Гар утасны хэрэглээг ихэсгэнэ
Гар утас дэлхий нийтийг хооронд нь холбож өгч байгаа ч, маш их хэмжээгээр донтуулдаг эрсдэлтэй. Үнэндээ 10 миллениал тутмын нэг нь гар утаснаасаа илүү хуруугаа алдахыг илүүд үздэг байна. Энэ бол гарцаагүй сайны дохио биш бөгөөд биднийг эргэн тойрны амьд харилцаанаас холдуулахад хүчтэй нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй.
Та гар утсандаа донтсон хүмүүсийн нэг мөн үү? Гар утсаа 00-д авч орох нь таны бодлоор буруу юу, зөв үү?








Uka Shde
2020/10/03 at 08:30
Саагий Шдээ
Aak Aaku
2020/10/03 at 08:34
Б. Хосбаяр
Etugen Etugen
2020/10/03 at 09:20
Monkh-erdene Tsagaan
Ogoo Otgonbayar
2020/10/03 at 09:53
Anudari Amgalan
Дээ Гий
2020/10/03 at 14:00
Нямбаяр Мягмарсүрэн хайраа боль гэнээ ххэ 😁😁😁
Azaa Bt
2020/10/03 at 14:20
Dèrme Tsogtbaatar
Misheel Ganbaatar
2020/10/03 at 15:48
Delgerekh Deegi !!!!!!!!!!!
Tsogt Baatar Badam Tsetseg
2020/10/03 at 20:07
Ц.Бат-Эрдэнэ Ц.Бат-Эрдэнэ Эрдэнэтөмөр Цогтбаатар
Erdenebaatar Unuruu
2020/10/03 at 21:40
Tuvdendorj Tuvdoo😂
Гантулга Батцэнгэл
2020/10/04 at 08:50
Tuya Tuya
Dulam Duugii
2020/10/04 at 09:42
Гансүх Баярсайхан
Долзодмаа М.
2020/10/04 at 13:17
Хосбаяр Одхүү
Tuya Damdinjav
2020/10/04 at 14:55
Anujin Sukhbat
Г. Нандинцэцэг
2020/10/05 at 08:38
Ганхуяг Мөнхсайхан Мс
Dashaa Dashka
2020/10/05 at 20:27
Tsenbat Battulga Amka Amka Deka Batdelger Buyn Delger