
Анааш яаж харагддагийг мэдэхгүй эсвэл могой үзээгүй хүн бидний дунд маш ховор байх. Гэхдээ биологи сонирхдог хүний ч гэсэн мэдэхгүй сонирхолтой баримтууд дэлхийд өчнөөн бий. Могой арьсаа гуужуулах, гетерохромтой нохойны нүд яаж харагддаг гээд л сонирхолтой баримтууд ар араасаа ундарч байна.
Бас анааш наранд түлэгдэж болохыг та мэдэх үү (тэд өөрсдөө энэ төрлийн түлэгдэлттэй яаж тэмцэхээ мэдэхгүй байгаа юм), аав матар хүүхдүүдээ яаж халамжилдгийг мэдэх үү? Бид энэ тухай танд толилуулж байна.
Галуу юугаараа хүнийг хазаж, өвс зулгаадаг вэ гэдгийг мэддэггүй хүмүүст сонирхуулахад:

Миний нохой гетерохромтой, аппаратны гэрэлд нүд нь ингэж харагддаг

Хаан кобра арьсаа гуужуулж байна

Аав матар хүүхдүүдээ нуруун дээрээ “тэвэрч” явдаг

Ихэнх матар эцэг, эх хүүхдүүдээ болгоомжтой гэгч нь амандаа хийж явдаг юм. Гэхдээ зарим нэг нь нуруундаа үүрнэ.
Хэрвээ та зөгийнд таалагдаагүй бол тэр тань руу феромон ялгаруулдаг, тэгэхээр өөр бусад зөгийнүүд ч гэсэн таныг нэг их тааламжтай хүлээж авахгүй гэсэн үг

Зааны хошуу үнэхээр уян, зоос ч барьж чадна, гуалин ч барьж авна

Заан наранд бас түлэгддэг. Өөрийгөө нарнаас хамгаалахын тулд биедээ шавар түрхдэг байна

Харин анааш өөрийгөө нарнаас хамгаалахын тулд хэлнээсээ меланин ялгаруулдаг учраас бараг хар өнгөтэй болчихдог. Модноос мөчир зулгааж идэж байхдаа хэлээ урт гаргаж ирдэг нь ийм учиртай ажээ.

Дэлхийн бүх чононууд ойролцоогоор 21 аялгуугаар харилцдаг

Эмээ алуурчин халим ач, зээ нараа амьд өсгөхөд тусалдаг

Алуурчин халим – эмэгчин нь цэвэршдэг цөөн тооны хөхтөн амьтдын нэг юм. Эх нь толгойлсон сүргээр амьдрах алуурчин халимын эмээ нарт хоол хүнс олж идэх, амьд гарах туршлага их суусан байдаг гэж эрдэмтэд үздэг байна. Эмээгийн хажууд өсөж байгаа нялх халим бусад нялх халимыг бодвол амьд үлдэх магадлал илүү өндөр байдаг ажээ.
Тэжээлийн мал жилд ер нь нэг удаа нэг л төл гаргадаг. Гэхдээ гурав, тэр бүү хэл дөрвөөр ихэрлэх тохиолдол ч гарчээ

“Таг-аалз” өөрийгөө хамгаалах шалгарсан аргатай. Аюул тулгарсан үед нүх ухаж шургаад арын хөлөөрөө шороогоо булдаг байна

Цөгөрцөг гэхээр нэг л төрхтэй байдаг гэж бодож болохгүй. Цэцгэн цөгөрцөг гэж байдаг ажээ

Модонд авирдаг мэлхий үнэндээ хоргүй амьтан. Зэрлэг байгалиас хоолоо олж иддэг, ихэнхдээ шоргоолжоор хооллодог. Харин шоргоолж нь дандаа хортой ургамал иддэг хортон шавж юм шүү дээ

Эдгээр мэлхийний арьсны булчирхай нь маш бага хэмжээний хор ялгаруулдаг, гэхдээ тэр нь 20 хүн алах чадалтай гэж байгаа. Модонд авирдаг мэлхийний хорны эсрэг үйлчлэх бодис одоогоор байхгүй ажээ.
Шаргал гэдэст тритон хорт бодис ялгаруулдаг бөгөөд тэр нь цианидаас 10,000 гаруй дахин хортой гэж үздэг

Наймаалжны нялх зулзага ингэж харагддаг

Харин энэ бол тотины бялзуухай

Энэхүү нийтлэлд таны урьд өмнө сонсож байгаа зүйл багтаж уу? Амьтдын тухай баримтууд танд хэр их сонирхолтой санагдав?








Бүгдийг нь
2021/11/23 at 09:21
Номноос уншсан юм байна