Сoгтууруулах төрлийн ундааны талаар бидний одоо хүртэл итгэж явдаг худал ярианууд. Зарим нэг буруу ойлголтоо цэгцлэх цаг нь болжээ

0
0
12,363

Сoгтууруулах төрлийн ундааг яаж зөв уух вэ? Хариулахад амаргүй асуулт, яагаад гэвэл эргэн тойрон маш их мэдээлэл байх бөгөөд энэ дотор үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйл их бий. Зарим нэг буруу ойлголтын учрыг цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Өндөр градустай сoгтууруулах төрлийн ундаа хурдан сoгтоодог гэдгээс эхэлье. Мэдээж ийм төрлийн ундаанд их хэмжээний спирт агуулагдаж байгаа нь тодорхой боловч хүн ар араас нь цувруулж уугаад байвал шар aйрганд ч гэсэн амархан сoгтоно. Тэгэхээр “цагаан”-ыг сoгтууруулах түвшингөөр онцгойлж болохгүй нь, бүр сулд ч орж мэдэх төрлийн ундаа юм.

pac.ru

Чухам шар aйрагнаас л болж гүзээтэй болдог гэж үздэг. Энэ нь ташаа ойлголт, бүх төрлийн сoгтууруулах төрлийн ундаа калори ихтэй. Тэгээд яагаад заавал бүгдээрээ улаан буудайгаар хийсэн ундаа руу хошуураад байдаг юм? Их хэмжээгээр нь уухын зэрэгцээ хажуугаар нь төрөл бүрийн хачир, зууш иддэг. Хэрвээ энэ хэмжээгээр дaрс хэрэглэвэл мөн л адил үр дүнд хүрнэ.

nn2.ru

Сoгтууруулах төрлийн ундаан дээр хийжүүлсэн ундаа нэмж коктейль найруулж ууж байсан хүн бидний дунд зөндөө л байгаа. Иймэрхүү аргаар дуртай коктейлоо хийж ууж болно гэж бодож ч яваа. Жишээ нь, сахартай болон сахаргүй Кока-кола байх нь хамаагүй гэнэ. Танд л гэж хэлэхэд, сахарын өндөр агууламжтай ундаа нь спиртийг биед шингэх үйл явцыг удаашруулдаг ажээ.

fb.ru

Сaкэ – будааны арxи эсвэл дaрс гэсэн буруу ойлголт бидний дунд гүн тархжээ. Үнэн хэрэгтээ, уг сoгтууруулах ундаа исгэх явц нь шар aйрагтай бараг төстэй юм. Тэгэхээр энэ нь будааны шар aйраг болж таарах нь, гэхдээ градусын хувьд өндөр.

narvii.com

Сoгтууруулах төрлийн ундаа хэрэглэхдээ төрөл бүрээр нь хольж уугаад маргааш нь шартаж үзсэн хүн элдэв юм холилгүй уудаг байж гэж бодно. Үнэндээ бол ямар дэс дарааллаар сoгтууруулах төрлийн ундаа уух нь бие махбодод ямар ч хамаагүй, боловсруулах үйл явцад энэ дэс дараалал огт нөлөөгүй.  Тэгэхээр их хэмжээгээр л уусан бол маргааш нь таныг шарталт баталгаатай угтана л гэж ойлго.

poisknews.ru

Гэхдээ та 25%-д (огт амсдаггүй хүмүүсийг эс тооцвол) нь л багтдаггүй юм бол шүү дээ. Хүн болгон шартдаг гэж үзэх хэдий ч амьдрал дээр бас яг тийм биш. Дөрөвний нэг нь генийн онцлог бүтцээсээ болоод ийм таагүй байдалтай огт тулгарахгүй. Ямартай ч австралийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрээд байгаа юм.

Баячуудын амьдралыг харуулсан кинонд хүйтэн оргилуун дaрсаар дайлж байгаа харагддаг. Хөөсөрсөн дaрсны “бужигнах” чанарыг алдагдагдуулахгүйгээр уухын тулд тасалгааны хэмд байлгах ёстой. Эс бөгөөс уг дaрс нь чихэрлэг амттай сoгтууруулах ус төдий л болчихно.

apmcdn.org

Энэхүү нийтлэлээ бас нэгэн нийтлэг цуу яриа болсон зүйлээр дуусгая. Сoгтууруулах төрлийн ундаа тархины эд эсэд халтай гэж бид ярьцгаадаг. Мэдээж удаан хугацаагаар байнга арxи хэрэглээд байвал тархины саарал бодист хортой. Гэхдээ арxидалт мэдрэлийн эсийг устгаад байгаа биш, харин мэдрэлүүдийн цахилгаан дохио дамжуулах чадварыг доголдуулахад нөлөөлдөг ажээ. Эрүүл ухаанаар бодоход өөрийгөө ийм дорой болтол уух хэрэг огт байхгүй.

popmeh.ru

Сoгтууруулах төрлийн ундааны тухай ямар буруу ойлголтыг та хэн нэгнээс сонсож байв?

3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.