Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага

0

Youtube сайт гэхээр л хүн бүрийн санаанд сонирхолтой сайхан видеонууд буудаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн бүрт таалагдахаар хичээл, видео клип, киноны трэйлер, тоглоом, техникийн үнэлгээ гээд л арвин баялаг сантай тус сайт нь PSY, Justin Bieber нарын амьдралыг өөрчилсөн байдаг.

Google, Facebook-ийн дараагаар 3-т бичигддэг Youtube сайтад байнга ханддаг хүмүүсийн тоо аль хэдийнэ 1 тэрбумыг давсан ба минут бүрт 300 цагийн бичлэгийг хэрэглэгчид сайтад оруулдаг гэсэн тооцоо бий. Цаг хугацааг хамгийн үр бүтээлгүй өнгөрүүлэх арга бол Youtube сайтыг ухах юм гэж би боддог учраас дараах шинэ аргуудыг та бүхэндээ танилцуулж байна.

Keyboard-наас удирдах боломжууд:

Хүн бүрийн мэдэж байх ёстой Youtube сайтын keyboard shortcut-ууд:

Space – Тоглуулах/Зогсох

F – Бүтэн дэлгэцээр харуулах

Esc – Бүтэн дэлгэцний сонголтыг цуцлах

↑ – Дууг ихэсгэх

↓ – Дууг намсгах

← – 5 секундээр ухраах

→ – 5 секундээр урагшлах

Тухайн видеоныхоо аль нэг хэсгийг алгасахдаа хулганаа дарахгүйгээр гүйлгэхийг хүссэн хэсгийнхээ тоон дээр дарахад л болно. 1-ийн тоог дарахад видеоны 10 хувийг алгасах ба 2-ын тоог дарахад 20 хувийг гэх мэтээр алгасна. 0 тоон дээр дарвал тухайн видео эхнээсээ эхлэнэ.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 7

Эхлэх цагийг тааруулах:

Youtube-ээр видео үзэхдээ хэрэггүй танилцуулга үзэж цагаа алдалгүйгээр хэрэгтэй үеэсээ эхлүүлж тавьж үзэж болдог. Үзэхдээ дараах байдлаар тохируулна.

Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=A0pLbTXPHng холбоосыг нээж үзэж байна гэж бодьё.

1:23 руу үсрэхдээ энэ холбоосныхоо ард #t01m23s гэж бичиж өгнө

https://www.youtube.com/watch?v=A0pLbTXPHng#t=01m23s

Ингэж харагдана гэсэн үг юм:

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 6

Эсвэл та хулганыхаа баруун товчыг дарж Get Video URL at current time сонголтыг сонгож үзэж байгаа видеоныхоо яг тухайн агшнаас эхлүүлэх холбоосыг шууд гаргаж авч болно.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 2

Видеог GIF болгон хувиргах:

Аливаа видеог GIF болгон хувиргахдаа: www-гийн араас gif гэж бичихэд л хувирчихдаг юм.

Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=9q4qzYrHVmI# видеог GIF болгон хувиргах бол

Линкийг дараах байдлаах өөрчилнө: https://www.gifyoutube.com/watch?v=9q4qzYrHVmI#

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 4

Видеог бүхэлд нь юмуу нэг хэсгийг нь давтан үзэх:

Дахин дахин үзээд уйддаггүй видео танд байдаг л биз дээ? Кино, дууны клип, хошин шог гээд юу ч байж болно. Давтан үзэхийн тулд та тухайн холбоосныхоо ард repeater гэсэн үгийг нэмж бичнэ.

Жишээлбэл: та https://www.youtube.com/watch?v=D6DFLNa6MBA холбоосыг ахин үзэхийг хүсч байгаа бол

Холбоосыг дараах байдалтай болгоно: https://www.youtuberepeater.com/watch?v=D6DFLNa6MBA

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 10

Youtube Leanback:

Youtube сайтын ердийн дэлгэцийн хувилбарыг ашиглан видео бичлэгийг телевизерээр үзэх хэцүү байдаг учраас Youtube Leanback гарч ирсэн бөгөөд сумтай товчуудыг ашиглан үзэхэд амар болжээ. Зурагт болгон үзэхийн тулд та youtube.com/tv рүү ороорой.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 5

Таны амьдарч буй газарт тус видео гарахгүй байгаа тохиолдолд:

Жишээлбэл: https://www.youtube.com/watch/?v=dD40FXFhuag холбоос болохгүй байгаа тохиолдолд

Холбоосыг дараах байдлаар өөрчилнө: https://www.youtube.com/v/dD40FXFhuag

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 1

Видеог татаж авах:

www-гийн араас ss гэж залгаад л гүйцээ.

Жишээлбэл: https://www.youtube.com/watch?v=eisKxhjBnZ0 видеог татахдаа

https://www.ssyoutube.com/watch?v=eisKxhjBnZ0 болгож өөрчилнө гэсэн үг юм.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 3

Оновчтой түлхүүр үгийг хайх:

Өөрийн үзэхийг хүсч буй зүйлийг олон сая видео дотроос оновчтой байдлаар хайж сурснаар та цагаа хэмнэх болно. Ингэхийн тулд та хайлтын хэсэг дээр allintitle гээд хайх сэдвээ бичээрэй.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 1

Бусад түгээмэл аргууд:

Autoplay – санал болгож байгаа дараагийн видеог автоматаар тоглуулахыг хүсэхгүй байгаа бол хуудасны баруун буланд байгаа autoplay товчийг off болгоно.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 2

Speed – тухайн видеоны хурдыг өөрийн таалалдаа нийцүүлэн сонгож болно. Үүний тулд Settings –ийн speed-ийг сонгож хурдаа тааруулна.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 8

Subtitle – тухайн видеоныхоо хадмал орчуулгыг гаргахдаа Settings – Subtitles гэснийг дарна.

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 9

Youtube Tools – хэрэглэгчидээ шинэ контент үүсгэхэд нь туслах нилээн хэдэн хэрэгслүүдийг гаргасан байдаг. Analytics-аас авахуулаад Video Editor хүртэл олон тооны хэрэгслүүдийг та ашиглаад нэг үзээрэй. https://www.youtube.com/yt/creators/tools.html

Youtube сайтыг бүрэн утгаар нь ашиглах гарын авлага 11

18
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/28 at 19:39

    gyalailaa

  2. Xopom nice

    2015/06/28 at 20:30

    Сэтгэгдэл *taalagdlaa

  3. ЗочинCochin

    2015/06/28 at 21:25

    Сэтгэгдэл *bayarllaa

  4. Зочин

    2015/06/29 at 03:08

    bayrlalaa

  5. Зочин

    2015/06/29 at 12:58

    mundag ymoo bi law bugdiin meddegvi ym bna estoi soyliin shokond orloo

  6. Зочин

    2015/06/29 at 21:29

    Bayrlalaa :D bi bugdiig n meddeggui ywsan shd ;)

  7. Зочин

    2015/06/30 at 01:46

    Сэтгэгдэл *goyo uneheer bayrallaa

  8. likedboy

    2015/06/30 at 20:06

    goy yum bna soyliin shokond orohgej bna shd BAYRLAA

  9. zaraa

    2015/07/02 at 01:54

    ss goy yum bn

  10. Зочинч

    2015/07/02 at 02:29

    Сэтгэгдэл *зайлсгаа

  11. Зочин

    2015/07/02 at 11:00

    tatdag ni taalagdlaa

  12. Зочин

    2015/07/05 at 23:36

    Estoi mededgvi ynz ynziin zvlis bdag ym bn. Ix talarxilaa…

  13. Зочин

    2015/07/16 at 16:57

    Сэтгэгдэл *мэдүүштэй юм байна.

  14. Зочин

    2015/10/02 at 14:20

    Ehleed zuv bichij sur daraa n uuruu zail
    Сэтгэгдэл *

  15. Зочин

    2015/12/02 at 04:17

    Сэтгэгдэл * харин тийм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *