Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө

2

1. Бага бухимд

Бухимдах үед хөмсөг болон дух орчимд үрчлээ суудаг. Ингэхээр, аль болох бухимдлаа тайлж байх нь зөв. Массаж хийх, усанд орох, дасгал хийх эсвэл бясалгал хийж ч болно.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 1

2. Хүчиллэг арьс гуужуулагч

Арьсны шилдэг гуужуулагчийг олсон байна. Үүнд: альфа-гидрокси хүчил, Ретин А, третиноин, гликолын хүчил болон сүүн хүчил оржээ. Хөгширсөн арьсыг гуужуулж шинэ залуу арьсаар нөхөх бөгөөд хэрэглэсний дараа нүүрний арьсны өнгө өөрчлөгдөж гялалзах болно.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 2

3. Хангалттай нойр, амралт

Сайхан амарч ханатлаа унтах нь арьсны гоо сайханд сайнаар нөлөөлнө. Эрт унтаж, эртхэн босч занших хэрэгтэй. Унтаж байхад таны бие өөрөө өөрийгөө засварлан сэргээдэг бөгөөд үүнд арьсны коллаген ч мөн засварын ажлаа хийж нөхөн төлжүүлдэг байна.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 3

4. Чийгшүүл …. чийгшүүл … бас дахин чийгшүүл

Хуурай арьс маш амархан гэмтэж хөгширдөг тул арьсаа чийгшүүлээрэй. Дор хаяж өдөрт 2 удаа, ялангуяа усанд орсоны дараа буюу халуун, хүйтэн усаар нүүрээ угаасны дараа чийгшүүлэх хэрэгтэй. Учир нь ус арьсны өөрийн тосыг шингээж арьсыг хуурайшуулдаг байна.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 4

5. Өдөр тутмын нүүрний дасгал (4 сарын өмнө ба дараа)

Нүүр нь булчингаас бүрдэх тул булчингийн дасгал хийж алдагдсан коллагенийг нөхөх хэрэгтэй юм. Дасгал хийснээр цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх тул арьсны коллаген нөхөгдөж, уян хатан чанараа хадгална.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 5

6. Түүхий ногоо, жимс хэрэглээрэй

Түүхий ногоо, жимс эрүүл мэндийг дэмжих витаминаар баялаг бөгөөд таны арьсыг тэтгэх антиоксидант, эрдэс бодисоор баялаг юм. Мөн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй тул биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 6

7. Coenzyme Q10 нэмэлт

Энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг хөгшрөл болон арьсны эд эсийг гаднын нөлөөллөөс хамгаалах антиоксидант юм. Бодисын солилцоо алдагдсанаар арьсны эд эс гадны нөлөөнд автахад хүрдэг ажээ. Иймд, өдөр тутам нэмэлт антиоксидант хэрэглэж бодисын солилцоог тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 7

8. UVA болон UVB нарны тос

Нарны UV туяа хүний арьсанд яаж нөлөөлдгийг бид мэднэ. SPF 15 бол стандарт хамгаалалт, харин эмзэг арьстай хүмүүс SPF өндөр тунг хэрэглэх нь зохимжтой. Нарнаас хамгаалах тос нь таныг нарны хорт туяанаас хамгаалах болно.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 8

9. Байнгын дасгал хийх

Дасгал хийх нь арьсыг эрүүл чийрэг байлгахад нөлөөлнө. Дасгал хийснээр цусны эргэлт сайжирч бие дэх хор гадагшлахад туслах тул эрүүл агаарт дасгал хийх нь ач тустай юм.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 9

10. Омега 3 болон 6 өөхний хүчил

Өөхний хүчил нь эрүүл эд эсийг бий болгодог байна. Энэхүү “сайн” өөх тос нь арьсны өөрийн тосыг ялгаруулснаар арьсыг илүү залуу харагдуулж чийгшүүлдэг ажээ. Яргай загас Омега-3, амуу тариа Омега-6-аар баялаг байдаг.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 10

11. Obagi Nu-Derm систем (өмнө ба дараа)

Гайхалтай. Энэхүү эмчилгээ нь арьсны гүнд нэвтэрч гэмтсэн арьсны суурийг нөхөн сэргээх буюу арьсыг залуужуулж, шинэ арьсаар нөхөх үйлчилгээтэй. Ялангуяа үхэжсэн арьсанд маш өндөр үр дүнтэй эмчилгээ ажээ.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 11

12. Ус уух нь арьсыг чийгшүүлнэ

Ус уухад арьсыг чийгшүүлэхээс гадна бие дэх хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. Өдөрт багаар бодоход 8 аяга ус ууж арьсаа чийгшүүлэхээс гадна эрүүл байцгаая.

Эрүүл, залуу арьстай байх 12 зөвлөгөө 12

12
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *