Бөгжөө гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?

1

Таны хуримын бөгж танд байгаа гоёл чимэглэлүүдээс хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог биз дээ? Олон “эмзэг” бүрэлдэхүүн хэсгүүдтэй, үнэтэй хуримын бөгжөө хэрхэн зөв арчлах талаар мэдэхийг хүсэж байна уу? Дараах гарын авлагад хэрхэн алмазтай бөгжийг сайтар арчлах тухай зөвлөгөөнүүдийг бичсэн байгаа.

Хэрхэн алмазтай бөгжийг цэвэрлэх вэ: бүх төрлийн металл (платин, мөнгө, цагаан алт, алт)

Саван болон ус. Ямар загвар, хийц, металлаар хийснийг үл харгалзан алмазан бөгжийг цэвэрлэх шилдэг арга бол саван, ус ашиглах юм. Жижиг сав аваад дотор нь халуун бүлээн ус хийгээд аяга таваг угаагч шингэн нэмнэ. Бөгжөө савандаа хийгээд бохироос нь хамааруулан 20-40 минут орчим байлгана. Хэрэв та үсний лак, лосьон, будаг эсвэл үнэртэй ус зэрэг ямар нэг бодисыг арилгах гэж байгаа бол маш зөөлөн үстэй сойз ашиглаарай. Бөгжөө бүлээн усаар угаагаад шаардлагатай бол давтан хийгээрэй. Хлор болон бусад идэмхий химийн бодистой гоёл чимэглэлийн тусгай цэвэрлэгч бодис нь таны хуримын бөгжийг гэмтээж болзошгүй. Савангийн үлдэгдлийг арилгахын тулд сайтар зайлах нь маш чухал.

 

Хэрхэн алмазан бөгжийг цэвэрлэх вэ: мөнгө болон алт

Windex болон устөрөгчийн хэт исэл. Хэрхэн алмазтай бөгжийг устөрөгчийн хэт ислээр цэвэрлэх вэ: жижиг сав аваад, 50/50 харьцаатай Windex болон устөрөгчийн хэт ислээс авч уусмал бэлтгэнэ. Алмазтай бөгжөө 10-15 минут хийж байлгана. Windex нь бөгжинд хуримтлагдсан бүх бохирыг авах бол перкис нь бөгжин дээрх ямар ч нянг устгах болно. Дараа нь бөгжөө гаргаж аваад зөөлөн үстэй сойзоор үлдэгдэл бохирыг нь зүлгэж цэвэрлээрэй. Бүлээн усаар угаагаад хатаагаарай.

 

Хэрхэн алмазтай бөгжийг цэвэрлэх вэ: мөнгө

Уксус. 1/2 аяга цагаан уксус, 2 амны халбага хүнсний содыг жижиг саванд хийнэ. Уусмалыг хүнсний сод бүрэн уустал холино. Алмазтай бөгжөө уусмалд хийгээд 2-3 цагийн турш байлгана. Дараа нь бөгжөө хүйтэн усанд зайлаад зөөлөн даавуугаар сайтар хатаагаарай.

 

Хэрхэн алмазтай бөгжийг цэвэрлэх вэ: хатуу алт

Пиво. Хэрэв таны хатуу алтан бөгж гялалзсан чанараа алдаад байгаа бол зөөлөн даавуунд шар айраг шингээгээд бөгжөө болгоомжтой үрээд үзээрэй. Шар айргаараа үнэт чулуу эсвэл алмазаа үрж болохгүй шүү. Бөгжөө шар айргаараа үрсний дараа даавуу эсвэл алчуураар арчиж хатаагаарай.

 

Алмазан бөгжний арчилгаа

Алмазан бөгжийг хэрхэн гэмтээлгүй цэвэрлэхийг мэддэг байх нь чухал ч бөгжөө цэвэрлэх үедээ юуг хийж болохгүй талаар мэддэг байх нь илүү чухал. Бөгжөө цэвэрлэсний эцэст шинэхэн, гялалзсан бөгжний оронд гэмтэж эвдэрсэн бөгжтэй үлдэхийг хэн хүсэх билээ.

  • Тос, лосьон нь таны бөгжин дээр сэв суулгаж болно. Ингэснээр таны бөгж бохир харагдах болно. Ялангуяа цагаан алт эсвэл платин бол амархан өнгөө алддаг.
  • Хоол хийх үедээ бөгжөө тайлж бай. Хоол болон төрөл бүрийн тос нь таны бөгжинд наалдаж өнгийг нь алдуулах болно. Таны бөгжин дэх чулууны төрлөөс хамааран наалдсан зүйлийг бараг арилгах боломжгүй ч болж болох юм.
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2017/07/15 at 19:25

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *