Бидний үзэх дуртай цувралуудад тоглодог жүжигчид нэг ангид тоглоод хэдийг олдог вэ?

0

Дуртай цувралаа тухлан сууж үзэж байхдаа бид уг киног бүтээхэд хэр их хүч хөдөлмөр, цаг хугацаа бас мөнгө орсныг тэр болгон боддоггүй. Зураг авалтын багийн зохион байгуулалт, эсвэл жүжигчдийн авсан цалин хөлсийг мэдэхэд тийм ч хэцүү биш. Алдартнуудын дунд авсан цалин урамшууллынхаа тоог ил тод хэлдэг хүмүүс цөөнгүй бий.

Бид бүгд цуврал үзэх дуртай, уг бүтээлтэй холбоотой болгон ч сонирхол татна. Тиймээс, цуврал киноны одууд хэдий хэр хэмжээний цалин авч байгааг судалж үзсэн юм. Зарим нэгнийх нь үнэхээр их тоо гарна шүү.

Сандра О – 100 мянга доллар  (“Killing Eve”, 2018 — өнөөг хүртэл)

© Killing Eve / BBC America

Сандра О нь бусад одуудыг бодвол бага буюу нэг удаагийн цувралаар 100 мянган доллар л авдаг.

 

Люси Лью – 150 мянган доллар (“Elementary”, 2012 – 2019)

© Elementary / CBS Television Studios

Шерлок Холмс болон түүний хамтрагч бүсгүй Жоан Ватсоны адал явдлыг өгүүлэх “Elementary” олон ангит кино 7 жилийн турш дэлгэцнээ гарсан юм. Энэ хугацаанд Ватсоны дүрийг бүтээсэн Люси Ли нэг цувралд тоглох болгондоо 150 мянган доллар авч байжээ.

 

Боб Оденкирк – 200 мянган доллар (“Better Call Saul”, 2015 – өнөөг хүртэл)

© Better Call Saul / American Movie Classics

“Breaking Bad” олон ангит киноны овсгоотой өмгөөлөгч Сол Гудмений дүр Боб Оденкирк дэлхийн хэмжээний алдар хүнд авчирсан юм. Тэрээр энэ дүрээ “Better Call Saul” кинонд үргэлжлүүлэн тоглох саналыг шууд хүлээж авсанд гайхаад байх зүйл алга. Шинэ киноныхоо эхний цувралын цалин хөлсөнд Боб 150 мянга доллар авч байсан бол дараагийн цувралд энэ тоо 200 мянга доллар болж өссөн гэсэн мэдээ гарч байсан юм.

 

Нил Патрик Харрис – 210 мянган доллар (“How I Met Your Mother”, 2005- 2014)

© How I Met Your Mother / 20th Century Fox Television

Энэ олон ангит киноны нэг цувралд дүр бүтээснийх нь төлөө Нил Патрик Харрист 210 мянган доллар төлсөн гэдэг. Бусад жүжигчид хэд авч байсан тухай мэдээ мэдээлэл байдаггүй, гэхдээ уг ситкомын жүжигчдийн цалин нэг их зөрүүгүй гэж үүздэг байна.

 

Дэвид Борианаз – 225 мянган доллар (“Bones”, 2005 – 2017)

© Bones / 20th Century Fox Television

Дэвид Борианаз нэг ангид тоглосныхоо хөлсөнд 225 мянган доллар авч байсан тухай мэдээлж байсан, угтаа тэр туслах дүр бүтээсэн жүжигчин шүү дээ. Гэхдээ энэ киноны гол дүрүүд ямар цалин авч байсан нь таамаг хэвээр үлджээ. Сошиал хэрэглэгчдийн тооцоолж үзсэнээр бол энэ дүнгээс арай өндөр гарсан юм.

 

Брайан Крэнстон – 225 мянган доллар (“Breaking Bad”, 2008 – 2013)

© Breaking Bad / American Movie Classics

Таван цувралын туршид Уолтер Уайтын дүрийг бүтээсэн Брайан Крэнстонд 225 мянган доллар төлж байж, харин Аарон Полд арай бага буюу 150 мянган доллар төлсөн байна.

Шинэ олон ангит кино болох “Your Honor” (2019)-ны дүр бүтээх санал тавихдаа Брайан Крэнстонд 700 мянган доллар санал болгосон байдаг.

 

Вайнона Райдер болон Дэвид Харбор – 350 мянган доллар (“Stranger Things”, 2016 – өнөөг хүртэл)

© Stranger Things / NetFlix

“Stranger Things” киноны насанд хүрсэн жүжигчид нь хүүхдүүдээс арай өндөр цалин хөлс авдаг. Вайноне Райдер болон Дэвид Харбор нарын нэг цувралын хөлсөнд тус бүр 350 мянган доллар төлдөг. Мөн адил цалинг Милли Бобби Браун авдаг бол залуу жүжигчдэд 250 мянган доллар төлдөг гэсэн мэдээ бий.

 

Жона Хилл болон Эмма Стоун – 350 мянган доллар, (“Maniac”, 2018)

© Maniac / Paramount Television

“Maniac”-ийг Netflix компани мини сериал гэж бүтээсэн боловч жүжигчдийнх нь цалин хөлс өндөр. Дүрдээ зориулж багагүй жин хаясан Жона Хилл цуврал болгондоо 350 мянган доллар авч байсан юм. Мөн адил дүнтэй цалинг Эмма Стоунд өгдөг байв.

 

Хью Лори – 340 мянган доллар (“House, M.D.”, 2004 – 2012)

© House, M.D. / Universal Pictures

Ухаалаг бас буурь суурьтай доктор Хаусын дүрийг бүтээснийхээ шан харамжинд жүжигчин хөрөнгөө овоо өсгөөд авсан юм даг. 8 цувралын хугацаанд нэг ангид дүр бүтээгээд 258 мянган фунт стерлинг авдаг байжээ. Энэ дүнг доллар руу хөрвүүлбэл ойролцоогоор 340 мянга болох юм.

 

Саймон Бейкер – 370 мянган доллар, (“The Mentalist”, 2008 – 2015)

© The Mentalist / Warner Bros. Television

“The Mentalist” киноны гол дүрийг бүтээсэн Саймон Бейкерт нэг цуврал болгонд 280 мянган фунт стерлинг төлж байжээ. Түүний цалинг долларт шилжүүлбэл ойролцоогоор 370 мянга орчим доллар гарах юм. Олон ангит киноны жүжигчний цалин хөлс гэхэд тэр үедээ их өндөр хэмээгдэж байсан гэдэг.

 

София Вергара – 500 мянган доллар (“Modern Family”, 2009 – 2020)

© Modern Family / 20th Century Fox Television

Олон ангит киноны эхний цуврал гарч эхлээд л София Вергарын алдар хүнд өсөөд зогссонгүй мөн түүний орлого ч огцом өссөн юм. Эхний цувралаар жүжигчин бүсгүй ойролцоогоор 250 мянган доллар авсан гэх бол сүүлчийн цувралаар түүний орлого 2 дахин нэмэгдсэн буюу 500 мянган доллар болсон байна.

 

Стив Карелл – 600 мянган доллар (“The Morning Show”, 2019 – өнөөг хүртэл)

© The Morning Show / Echo Films

Жүжигчин Стив Карелл өөрийн хамтрагч жүжигчид болох Женнифер Энистон болон Риз Уизерспунаас хоёр дахин бага орлоготой. Гэсэн хэдий ч бас зүгээр суугаагүй, нэг цувралаараа 600 мянган долларын цалин байгаа.

 

Жейсон Момоа – 600 мянган доллар (“See”, 2019 – өнөөг хүртэл)

© See / Endeavor Content

“See” олон ангит киноны нэг цувралд Apple нийт 15 сая доллар зарцуулж байгаа юм. Харин гол дүрийг бүтээж байгаа Жейсон Момоад 600 мянган доллар төлдөг ажээ.

 

Эндрю Линкольн – 650 мянган доллар (“The Walking Dead”, 2010 – 2018)

© The Walking Dead / American Movie Classics

“The Walking Dead” төсөл 2020 онд 10 нас хүрнэ гэдэгт итгэж чадахгүй юм. Энэ түүхийн шүтэн бишрэгчид үнэнч байсаар киногоо дуусгасан, харин гол дүрийг бүтээсэн жүжигчдийн шан харамж өссөөр байв. Жишээ нь, Рик Граймсын дүрийг бүтээсэн Эндрю Линкольн 1-9 дүгээр цувралуудад тус бүр 650 мянган долларын цалин авч байжээ.

 

Майкл К.Холл – 830 мянган доллар (“Dexter”, 2006 – 2013)

© Dexter / Showtime

Гэмт хэрэгтнийг агнадаг цуврал алуурчны дүр бүтээснийхээ төлөө Майкл К.Холл эхний цувралаар 295 доллар авч байснаа 830 мянган доллар болтлоо өсжээ. Тэр үедээ үнэхээр өндөр цалин байлаа.

Та өөрийнхөө үзэх дуртай цувралыг бидэнтэй хуваалцана уу. Та бидэнд ямар кино санал болгох вэ?

57
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
14
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
14
БурууБуруу
12
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Аниа

    2020/09/07 at 22:57

    Уур хүрчлээ үзэхээ больё

  2. June Khorloo

    June Khorloo

    2020/09/07 at 23:18

    👏👏👏

  3. Battsengel Sunjidmaa

    Battsengel Sunjidmaa

    2020/09/08 at 21:40

    Dexter goyldo

  4. Бат Суурь

    Бат Суурь

    2020/09/09 at 19:42

    Bi naadulichen gantsch udaa vzeh bgagvm bna haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *