Эрчүүд яагаад өөрийнхөө үеийн эмэгтэйчүүдээс илүү залуухан харагддаг вэ? Үүнийг дараах 4 шалтгаанаар тайлбарлаж болно

0

Эмэгтэйчүүд арьс арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүн болон нүүрний будаг ихээр хэрэглэдэг ч гэлээ бараг нүүрэндээ тос түрхэж үзээгүй үе тэнгийн эрчүүдээсээ ахимаг харагддаг. Энэ шударга бус байдал биологийн талаасаа маш амархан тайлбарлагдана. Үүний зэрэгцээ, ёс заншлын шалтгаанууд ч мөн нөлөөлдөг гэдэг нь мэдээж.

Бид насны ялгааг сонирхож үзсэн бөгөөд эрчүүд яагаад үе тэнгийн эмэгтэйчүүдээсээ залуухан харагдаад байгаагийн шалтгааныг олж мэдсэн юм.

Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин хурдан хөгширдөг, харин тодорхой насанд хүрээд энэ өөрчлөлт 3 дахин болно

© depositphotos, © depositphotos

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хоёр дахин хурдтайгаар хөгширдөг гэсэн таамаг байдаг. Ялангуяа эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөгшрөлтийн ялгаа ойролцоогоор 50 насанд илүү хурц явагддаг болохыг судалгаанаас харж болно. Энэ нь эмэгтэйчүүдийн цэвэршилтэй холбоотой ажээ. Эмэгтэй хүний бие махбодод эрс өөрчлөлт явагдана, эстрогений ялгаруулалт эрс багасдаг. Тус даавар нь арьсны уян хатан, залуу төрхийг хариуцах коллагены ялгаруулалтад нөлөөлдөг байна.

Үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн нүүрний хэлбэр ч өөрчлөгддөг: хамрын үзүүр унжина, чих нь томорно, нүд нь жижигхэн болно, харин нүүрний арьсны уян хатан чанар алдагдаж байгаа учраас илүү хавтгай болж харагдах ажээ.

Цэвэршилт явагдах нас харилцан адилгүй. Зарим нэгнийх нь 40 насанд эхлэх бол нөгөө нэгнийх нь 60 настайд ч явагддаг. Эрчүүдийн хувьд ч мөн адил төстэй үйл явц явагддаг – андропауз. Энэ үед бие махбодын тестостерон ялгаруулалт буурдаг. Уг үйл явц удаан явцтай, тийм учраас өөрчлөлт нь бага илэрдэг ажээ.

 

Эмэгтэй болон эрэгтэй хүний арьс биологийн түвшинд ялгаатай

© depositphotos, © depositphotos

Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхийг бодвол 25%-иар илүү зузаан байдаг. Уг ялгаа нь бие махбодын тестостероны хэмжээгээр тайлбарлагдах юм. Цаг хугацааны эрхэнд уг дааврыг ялгаруулалт багасна, ингээд арьсны өнгө зүс муудаад эхэлдэг. Эмэгтэй хүний арьс угаасаа нимгэн, тиймээс хөгшрөлтийн өөрчлөлт илүү мэдрэгдэнэ гэсэн үг.

Мөн эрчүүдийн арьсны коллагены түвшин их байдаг, тийм ч учраас тэдний арьс илүү уян хатан. Мэргэжилтнүүд арьсны хөгшрөлтийн дотоод процессыг судалж байхдаа дараах зүйлийг олж тогтоожээ: эмэгтэйчүүд нас чацуу эрчүүдээс даруй 15 насаар эгчмэд харагддаг. Өөрөөр хэлбэл биологийн талаас харахад 35 настай эмэгтэй болон 50 настай эрэгтэйтэй адил насны хүмүүс шиг харагдана гэсэн үг.

Эрэгтэй хүний арьс биологийн талаас өөрийн гэсэн давуу онцлогтой гэнэ: арьс нь илүү чийглэгддэг ажээ. Энэ нь эрчүүд илүү их хөлөрдөгтэй холбоотой, тэдний хөлс сүүн хүчил ихээр агуулдаг учраас арьс нь байгалийн жамаар чийгээ байнга авч байдаг.

Мэдээж цаг хугацааны эрхэнд эрчүүдийн арьс ч гэсэн эмэгтэйчүүдийнх шиг арьсны уян хатан чанарыг хариуцах коллагенаа алдана. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд энэ үйл явц илүү хурдтай явагддаг нь харамсалтай.

 

Эрчүүд залуу наснаасаа амьдралын эрүүл хэв маягийг баримталдаг, харин эмэгтэйчүүд сүүлчийн мөчид ухаардаг гэсэн таамаг бий

© Alicobanoglu / depositphotos, © Alenmax / depositphotos

Ихэнх эмэгтэйчүүд 40 нас хүрээд өөртөө анхаарал тавих нь эрс багасдаг, өөрийгөө хэт хэт их арчлах нь утгагүй гэж үзэх ажээ. Залуу насны гоо үзэсгэлэн алга болсон, ихэнх эмэгтэйчүүд эмээ болно – дээрээс нь хувийн асуудлууд ундарна. Энэ насандаа спортоор хичээллэж эхэллээ гэхэд хүссэн үр дүнд хүрэхэд их цаг, хүч хөдөлмөр зарцуулах болно: удаан хугацаагаар бэлтгэл сургуулилт  хийнэ, хүч бас тэвчээр тэр болгонд нь хүрэхгүй ээ.

Харин ихэнх эрчүүд спортоор шаргуу хичээллэдэг, тэд эмэгтэйчүүдийг бодвол спорт заал руу явах нь их. Тэд идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг, тиймдээ ч илүү залуухан харагдаж чаддаг байна.

 

Насны өөрчлөлтийн эсрэг үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан кампанит ажил эмэгтэйчүүдэд буруу ойлголт өгч дарамталдаг

© face to face / FaceToFace / REPORTER / East News, © MEGA/Mega Agency/East News

Насны өөрчлөлттэй тэмцэх бүтээгдэхүүнийг 20 нас хүрэв үү үгүй юу хэрэглэх ёстой гэж тал талаас нь хашхичаад байвал хэн ч өөрийгөө залуухан бас үзэсгэлэнтэй гэж бодож чадахгүй. Одоо л хэрэглэхгүй бол хөгшрөлттэй тэмцэж чадахгүй гэж ухуулна. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бидний айдас бас мөнхийн залуу байх хүслээр маш их мөнгө хийж байна.

Өнөөгийн 40, 50 настай, тэр бүү хэл 60 нас хүрсэн одод залуухан охин шиг харагдаад байгаа нь жирийн эмэгтэйчүүдэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Энэ тухай дэлхийн өнцөг булан бүрд ярьцгааж байгаа. Ийм ялгааг анзаарахгүй байхын аргагүй, ямар ч эмэгтэй хүн Анжелина Жоли, Сальма Хайек эсвэл Женнифер Лопес шиг харагдахыг хүсэлгүй яах вэ. Үнэндээ хөгшрөлт гэдэг бол байгалийн жам ёсоор явагдаж байгаа үйл явц, үүнийг зогсоохын тулд ямар ч бүтээгдэхүүн тус болохгүй гэдгийг ухаарах цаг нэгэнт болжээ.

Таныг харж байгаад насыг чинь яг хэлж байсан тохиолдолд та бүр гайхах, ичих хоёр зэрэгцэж байснаа сана даа? Эмэгтэйчүүд яг өөрийнхөө насны юм шиг харагдахаас ичдэг, тэгэхээр илүү хөгшин харагдах тухайд дурдаад ч хэрэггүй. Иймэрхүү явдлаас болоод олон эмэгтэйчүүд аливаа асуудалд эмзэг ханддаг, ялангуяа бусдын үзэл бодлыг ихэд чухалчилж үздэг эмэгтэйчүүд стресст орох хүртлээ санаагаар унана. Ингэлээ гээд хэн ч залуужаагүй юм шүү.

Таны танилууд дунд эрчүүд илүү залуухан харагддаг гэдгийг батлах хүн бий юу?

16
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baldannyam Spacious

    Baldannyam Spacious

    2020/09/08 at 09:00

    Хөгшрөлтийг зогсоох боломжгүй энэ бол байгалийн хууль харин удаашруулж болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *