Дэлхий нийт Дэлхийн усны өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ [48 зураг]

0

Дэлхий нийт Дэлхийн усны өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ [48 зураг]


Жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр бол Дэлхийн усны өдөр. Нэгдсэн Үндэстний Ерөнхий Ассамблей 3-р сарын 2-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон зарласнаар 1993 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг дагалдан цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Өсөж буй энэ хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 23 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг.Энэ жилийн хувьд Дэлхийн усны өдрийг “Цэвэр ус болон хоол хүнсний аюулгүй байдал: Бид өлсөж байгаа учраас Дэлхий цангаж байна” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Та бидний өдөр тутам ундалж, угааж цэвэрлэж, энергийг гарган авч, газар тариалан, талбайг усалж, аялал жуулчлал, тээвэрлэлтийг явуулж, галын аюултай тэмцэж байдаг ус хэмээгч чандмань эрдэнийг бишрэн шүтэхгүй байхын аргагүй билээ. Та бүхэнд толилуулж буй дараах гэрэл зурагт өнгөрөгч 2011 оны устай холбогдолтой төрөл бүрийн зургууд багтсан байгаа юм.

Шриланкын Коломбын ойролцоох нийтийн гоожуурт усанд орж буй хүүхэд. Усны эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцлөөс болж жил бүр 1.2 сая хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө гэдэсний халдварт өвчнөөр нас барж байгаа юм. Шриланкын хот орчмын бүс нутагт ус болон түүний эрүүл ахуйг сайжруулах үйл явц хүн амын өсөлттэй зэрэгцэн явж чадахгүй байгаа юм. (Eranga Jayawardena / Associated Press)

Энэтхэгийн Побиторед будааны талбайгаа усалж буй фермер. (Anupam Nath / Associated Press)

Шинэ Делигийн дундуур урсаж буй бохир усны дээр байрлах цэвэр усны шугаман дээр зогсоод биеэ угааж буй хүүхдүүд. (Kevin Frayer / Associated Press)

Шинэ Делид нийтийн гоожуурт биеэ угааж буй хөвгүүн. (Saurabh Das / Associated Press)

Ахмедабадад Энэтхэг лам нар бороо дуудах Паржаня Ягяа хэмээх ёслол үйлдэж байна. (Ajit Solanki / Associated Press)

Энэтхэгийн Шилигуригийн захад орших цайны ургамлын талбайд гүцнээс ус ууж буй ажилчин. Энэтхэгийн зүүн хойд хэсэг дэх цайны ургамал тариалагчид хэлэхдээ “Цаг агаарын өөрчлөлт нь улс орон даяар цайны ургамлын ургацыг гэмтээж, ургац хураалтын түвшинг бууруулж байгаа төдийгүй цайны амтанд ч нөлөөлж байна.” гэжээ. (Diptendu Dutta / AFP / Getty Images)

Малдивын Ханифару дахь Баа шүрэн арлын буланд халиман аварга загаснуудтай хамт сэлж буй шумбагчид. Жил бүр хэдэн зуун халиман аварга загас болон далайн муурнууд энд цуглардаг бөгөөд энэ үзэгдлийг үзэж сонирхох гэсэн аялагчид ч олноор цуглардаг байна. (David Loh / Reuters)

Пакистаны Исламабадын захад 46 настай Жаббар Абдулжалил угаал үйлдэж байна. (Muhammed Muheisen / Associated Press)

Пакистаны Исламабадын ядуусын хороололд байх худагнаас ус татаж буй цагдаа нар болон босогчдын хооронд болсон мөргөлдөөнөөс дүрвэж ирсэн дүрвэгч. (KMChaudary / Associated Press)

Афганистантай хил залган орших Пакистаны Дийр тосгоны 2438 метрийн өндөрт орших газарт цаснаас ундны ус гаргаж авч буй Пакистаны армийн цэргүүд. (Anja Niedringhaus / Associated Press)

Пакистаны Суккур дахь усны түвшинг заах баганын дэргэдүүр алхаж яваа ажилчин. (Akhtar Soomro / Reuters)

Исламабадад 2011 оны хамгийн сүүлийн шингэж буй нарны наана хөөсөн бөмбөлөг үүсгэж буй худалдаачин. (Aamir Qureshi / AFP / Getty Images)

Хятадын Шар мөрний Сяоланди усан сангийн усыг харж буй аялагчид. (China Daily / Reuters)

Хятад даяар ургасан замагны үеэр Цингдаогийн замагт эргийн дагуу сэлж буй хүүхэд. Хэдийгээр өдөр өдрөөр нэмэгдэж байсан энэ замаг эрүүл мэндэд үзүүлэх ямар нэгэн хор нөлөөгүй байсан ч тус бүс нутагт ирэх аялагчдын тоонд сөргөөр нөлөөлсөн байна. (STR / AFP / Getty Images)

Хятадын Ильян тосгоны оршин суугчид худгаас ус зөөж байна. Хятадын Юньнань мужид өнгөрсөн гурван жилийн хугацаанд бороо бага орсны улмаас 273 гол горхи, 413 нуур цөөрөм ширгэж, 3.19 сая хүн ундны усгүйн улмаас орон гэрээ орхин нүүхэд хүрчээ. (STR / AFP / Getty Images)

Шанхай хотноо болсон Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээний усан полоны тэмцээний үеэр Испаний үндэсний багийн Марк Мингелагийн хамгаалалтын эсрэг гоол оруулахаар хичээж буй Италийн тамирчин Мауризио Фелузо. (Eugene Hoshiko / Associated Press)

Индонезийн өмнөд Сулавеси муж дахь Женепонтогийн ойролцоох талбайд хүнсний ногоогоо усалж буй фермер. (Yusuf Ahmad / Reuters)

Манилагийн гудамжинд тогтсон тогтоол усанд тусч харагдах Квиапо сүмийн тусгал. (Brent Lewin / Bloomberg)

Манилагийн умардад байх Малабоны үерт автсан газарт түр онгоцоор ундны ус зөөж байгаа эмэгтэй. (John Javellana / Reuters)

Фужигийн умард хэсэгт байх Тувалугийн бүлэг шүрэн арал болон Өмнөд Номхон далай дахь Самаогийн баруун хойд хэсэг нь далайн түвшний нэмэгдэлтээс үүдэлтэй газрын хөрсөн доорх усны бохирдолтын улмаас ган гачиг, усны хомсдолтой тулгараад байгаа юм. Шинэ Зеланд, Австрали, АНУ-ын засгийн газрууд арлын 10.000 орчим оршин суугчдад туслахаар ус цэвэршүүлэх байгууламжуудаар хангажээ. (Alastair Grant / Associated Press)

Номхон Дөлгөөн далай болон Энэтхэгийн далайн хооронд орших Индонезийн зүүн хэсгийн Папуа муж дахь Ража Ампатын усан доорх тэнгисийн амьдрал. Дэлхийн сүүлчийн диваажин хэмээн нэрлэгдэж буй Ража Ампат арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бүртгэгдсэн. 4.5 сая гектар газар нутагт тархсан 610 хадархаг арлуудаас бүрдэх энэ арлын онгон дагшин элсэрхэг эргүүд нь далай тэнгисийн хамгийн баян тансаг ертөнц юм. (Simon Chandra / AFP / Getty Images)

Японы Окаяама дахь Сайдайши сүмийн фестивалийн үеэр мөстэй усанд үсэрцгээж буй бүсэлхийгээрээ даавуу уясан эрчүүд. Дэлхийн хамгийн хачин жигтэй фестивалиудын нэг энэ фестиваль жил бүрийн өвөл болдог бөгөөд жил бүр 9000 орчим эрчүүд оролцдог байна. Энэ баярын мөн чанар нь лам нарын мөстэй ус руу шидсэн азын саваануудыг олж авах байдаг аж. (Buddhika Weerasinghe / Getty Images)

Мельбурнд болсон Talk Water Ski Championships тэмцээний үйл явдал. (Scott Barbour / Getty Images)

Найробигийн Корогочо хэмээх ядуусын хорооллын ажилчид нутгийн голын эрэг дээр орших хогийн цэгт хог хаяж, муу ус асгаж байна. Эрүүл ахуйн хангалтгүй байдлаас үүдэлтэй өвчний улмаас жил бүр 1.5 сая орчим хүүхэд нас барж байгаа юм. (Khalil Senosi / Associated Press)

Кенигийн Дадааб дахь дүрвэгчдийн баазад савтай ус барин явж байгаа эр. (Oli Scarff / Getty Images)

Умард Дарфурын ал-Срифад ус ууж буй хөвгүүн. Эндхийн хамгийн ойрын худаг 15 км-ын зайд оршдог байна. (Albert Gonzalez Farran / AFP / Getty Images)

Шандигийн худгаас ус татаж буй Суданууд. Шандид усны хомсдол гол асуудал болоод байгаа юм. (Abd Raouf / Associated Press)

2011 оны 7-р сарын 5. Могадишу Бахадирын эмнэлгийн шалан дээр хэвтэж буй өлбөрч үхэж буй хүүхэд. Африкын хошууны түүхэн дэх хамгийн муу тохиол нь Кени болон Сомали улсуудад тохиогоод байгаа хүмүүнлэгийн хямрал болоод байгаа юм. Жибоути, Этиоп, Кени, Сомали, Уганда зэрэг газруудад 10 сая гаруй хүн энэ аюулд нэрвэгдээд байгаа билээ. (Farah Abdi Warsameh / Associated Press)

АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотын усан сан руу шээж байгаа эрийг камераар олж харсны дараагаар ажилтнууд халдваргүйжүүлэгч танкны шингэнээр шүршиж байна. Энэ нь 7.5 сая хүнийг өвчлөхөөс хамгаалжээ. (Rick Bowmer / Associated Press)

АНУ-ын Мичиган мужийн Вестлэнд дэх Нанжинг Миллсийн цэцэрлэгт хүрээлэнд Шаврын өдрийн үеэр шаварт хутгалдсан охин. Жил бүр болдог энэ үйл явдалд зориулж, 75,724 литр усыг 200 тонн шавартай хольдог байна. (Bill Pugliano / Getty Images)

Техасын Сан Анжело дахь Фишер далангийн сан дахь нууранд улаан өнгөт усан тогтоол байсаар байгаа юм. Ундны усны хоёр дахь эх үүсвэр болгож, үерийн усыг хянахад зориулагдан бүтээгдсэн энэ ус ​​нуурын 2201 гектар талбайг эзлэн оршиж байгаа аж. (Scott Olson / Getty Images)

Юта мужийн Их давст нуур нь сансар дахь сансрын нисгэгдийн хувьд чухал ач холбогдолтой цэг юм. Төмөр замын байгууламжаас үүдэлтэйгээр усны урсгал эрс буурснаар нуурын дунд тод шугам үүссэн байна. Нуурын олон өнгө нь далай тэнгисийн уснаас 3-5 дахин их давстай Их давст нуурыг таних тэмдэг болдог ажээ. (NASA / Associated Press)

Нью Орлеансын шатаж байгаа ойн дундах усанд газардаж буй Луйзианагийн үндэсний хамгаалах нисдэг тэрэг. (Gerald Herbert / Associated Press)

Пенсильваны Блуумсбург нисэх онгоцны буудалд үерийн үеэр нислэгийн зурвасын баруун талд зогсоо нисэх онгоцнууд. (Jimmy May / Bloomsburg Press Enterprise / Associated Press)

Виржиниагийн Гаррисонбургед навчны доор тогтсон усан дуслууд. (Justin Falls / Daily News-Record/Associated Press)

Маяамигийн эрэгт усны хүчээр ажилладаг JetLev төхөөрөмжийг үзүүлж буй Shawn Phillips. (Joe Raedle / Getty Images)

Чилийн Сантиагод оюутнуудын раллигийн үеэр цагдаа нар босогчдын эсрэг усан танк ашиглаж байна. (Luis Hidalgo / Associated Press)

Каирын Тахрир талбайд нулимс асгаруулагч хийгээр цацуулсан нэгнийхээ нүдийг угааж буй Египетийн босогч. (Mohammed Hossam / AFP / Getty Images)

Тегераны цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын доор зогсож байгаа хүү. (Vahid Salemi / Associated Press)

Израйлийн Акре хэмээх бэхлэлт хотод усны бөмбөлгөөр тоглож байгаа израйль араб хүүхдүүд. (Tsafrir Abayov / Associated Press)

Багдадын Фадал хотын зүүн захад нийтийн гоожуураас ус авч буй иракууд. (Karim Kadim / Associated Press)

Цастай өдөр Кабулын дүрвэгчдийн баазад тэргэн дээр савтай уснууд түрэн явж буй афган хүү. Кабулын олонх хэсэгт ус хомсдолтой байдаг байна. (Ahmad Jamshid / Associated Press)

Румыний Бажа Маред гоожуурт хөлөө угааж байгаа охин. Энэ газарт хотын дарга цыганий хорооллыг тусгаарлах хана барихаар шийджээ. (Daniel Mihailescu / AFP / Getty Images)

Английн Брохбурнед каное завины уралдаанд оролцож буй Иан Немец Бенс.

Truvia Voyage of Discovery төслийн гишүүд болох Харри Парр, Сэм Бомпас нар Лондонгийн нэгэн худалдааны төвийн дээвэр дээр завинд сууж байна. Дээвэр дээр суурилуулсан усан санд өнгөт ус, уушийн газар байрлуулжээ. (Matthew Lloyd / Getty Images)

Белградын Данубе голд хайргадсан хөлөг онгоц. (Ivan Milutinovic / Reuters)

Тенерифегийн Канари арал дээрх бороо хүлээсэн усгүй усан сан. Испаний фермерүүд сүүлийн 70 жилийн хугацаан дахь хамгийн хуурай өвлийн дараа ган гачиг болох вий хэмээн санаа зовцгоож байгаа аж. (Desiree Martin / AFP / Getty Images)

Испаний Хуеска дахь Медиан хэмээх энэ усан сангийн усан доор эртний тосгон, сүм хийдийн үлдэгдэл балгас нуугдан байдаг. 1950-аад онд баригдсан энэ усан сан 16-р зууны дунд үед үерт автаж сүйдсэн тосгоны нэрээр нэрлэгдсэн юм. Гэвч одоо усны түвшин маш бага болсон бөгөөд ёроолд нь байдаг байсан балгас ил харагдах болжээ. (Emilio Morenatti / Associated Press)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. FaTaLERRoR

    2012/03/23 at 14:26

    Usgui usan san…

  2. jerry-man

    2012/03/23 at 15:23

    усгүй болчуул яаанаа

  3. Maru

    2012/03/23 at 15:57

    Thales-iin zovch yum shig "amidral usnaas ehtei" gej…

  4. Mongolhh

    2012/03/23 at 16:03

    эвгүй юмаа

  5. LeenI

    2012/03/23 at 18:03

    hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm

  6. BEK_KKK

    2012/03/23 at 18:16

    mmmm

  7. manduhai_16

    2012/03/24 at 10:30

    us agaar bid nariin amidiin utga uchir gdg aguulgatai ym bn da
    mongol man usgui bol yanaa

  8. dT_Tb

    2012/03/24 at 13:10

    Yamar urt medee ve. Unshij bgad zalhuu hurchihlee.

  9. StoRm-mN

    2012/04/06 at 21:08

    Hmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *