13-аас доош насны хүүхдийг сошиал сүлжээнд нэвтрэхийг зөвшөөрөх хэрэггүй. Учир нь…

3

Хүүхдээ сошиал сүлжээнд орохыг зөвшөөрөх нь түүний өсөлт хөгжилтөнд тодорхой нөлөө үзүүлж байдаг. Тодорхой хараа хяналт дор сошиал сүлжээг хэрэглэж болох хэдий ч дийлэнх тохиолдолд эерэг бус сөрөг зүйлс хүүхдийг тань уруу татах магадлалтай байдаг ажээ. Мэдээж хэрэг та хүүхдийнхээ үйлдэл нэг бүрийг хянах боломжгүй тул ганц л цахим хуудас түүнийг орвонгоор нь өөрчилж мэдэх юм шүү. Манай сайт уншигч танд 13 буюу түүнээс доош насныхан сошиал сүлжээг ашигласнаар гарч болзошгүй эрсдлийг тооцон танд хүргэхээр бэлдлээ.

Сошиал сүлжээнд хүүхэд тань бодит байдлаас тэс өөр зүйлсийг харах болно

© Eastnews, © face to face/FaceToFace/REPORTER/Eastnews

Хүүхэд өсөж торних тусам өөрөөсөө төрөл бүрийн асуултуудыг асууж эхэлдэг. Охидын хувьд загварын чиг хандлага болон нүүр будалтын талаар илүүтэй сонирхож эхэлдэг бол хөвгүүдийн хувьд үнэр дарагч болон үс хэлбэржүүлэгч зэрэг сонирхол татагдаж эхэлдэг ажээ. Хөгжилтэй нь тэдний хувьд загварын чиг хандлагыг дагах нь биед эвтэйхэн хувцаслахаас илүү чухал байдаг. Харин хүүхдүүд сошиал сүлжээ ашиглаж эхэлснээр үр дагавар нь өөр болж эхэлдэг байна.

Сошиал хуудсуудад таны бага насны хүүхдийн ойрын хүрээллээс давсан зүйлс их бий. Үүнээс үүдэлтэйгээр хүүхэд тань дарамтанд орж эхэлдэг ажээ. Өөрийгөө үнэлэх үнэлэмж дөнгөж бүрэлдэн бий болж буй энэ насандаа хүүхэд бусдаас хэр хол зөрүүтэй яваагаа бодож, хэзээ ч тэдний чиг хандлагыг гүйцэхгүй мэт сэтгэгдэл төрдөг байна.

 

Хүүхэд тань хэт их зүйлсийг сошиал сүлжээгээр хуваалцаж болзошгүй

© depositphotos.com, © depositphotos.com

Итгэх эсэх нь таны асуудал хэдий ч 13 буюу түүнээс доош насны хүүхдүүд сошиал сүлжээнд бусдад харуулж болохгүй зүйлсийг хуваалцах магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, хүүхэд таны иргэний үнэмлэх эсвэл кредит картны зураг зэргийг ч нийтэлчихэж магадгүй. Мөн хүүхдүүд өөрийгөө хаана байгаа тухай мэдэхэд хялбархан зүйлс ихээр нийтэлдэг тул хүүхэд тань аюулд өртөхийг үгүйсгэхгүй.

 

Сошиал орчинд хүүхэд тань элдэв маргаан, шүүмжлэл тэргүүтэй зүйлсийн хохирогч болж үлдэх магадлалтай

© depositphotos.com, © depositphotos.com

Сошиал орчин дахь элдэв маргаан бодит амьдрал дээрхээс ч дор байдаг. Учир нь хүмүүс сошиал сүлжээнд хэн нэгнээс хамааралгүй чөлөөтэй байдаг тул нас, хүйс үл харгалзан асуудлууд үүсч эхэлдэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж сууж эхэлж буй энэ насан дээрээ хүүхдүүд сошиал орчин дахь сөрөг зүйлсийн нөлөөлөлд хэт автах нь элбэг бөгөөд доромж үг хэллэгүүд болон элдэв бусармаг мэдээллүүд хүүхдэд тань сэтгэл гутрал авч ирэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Сошиал маргаан нь мөн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд ч халтай.

 

Хүүхэд тань сэтгэл түгшүүрт орох магадлалтай

© depositphotos.com, © depositphotos.com

Олон янзын чиг хандлагууд, шүүмж маргаан, худал хуурмаг бүхнийг сошиал сүлжээнээс олж харснаар хүүхэд тань маш амархан сэтгэлийн түгшүүр, дарамтанд ордог болдог. Иймээс өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бүрэн төлөвшөөгүй насны хүүхдэд сошиал сүлжээ ашиглахыг зөвшөөрдөггүй ажээ. Энэ насандаа хүүхэд өөрийн авъяастай зүйлээр суралцаж байх нь зүйтэй.

 

Хүүхэд тань аюултай чиг хандлагын нэг хэсэг болох магадлалтай

© shutterstock.com

Загварын, бүжгийн эсвэл элдэв тоглломны гээд олон төрлийн чиг хандлагуудад хүүхэд донтох, хэт хамааралтай болох эрсдэл ихтэй байдаг. Үүний муу тал нь эдгээр чиг хандлагууд дунд таны хүүхдийг аюулд оруулах зүйлс ч байж болох талтай. Олныг дагуулсан чиг хандлагууд нь таамаглашгүй, аюултай үр дүн авч ирж байсныг та эрхбиш мэднэ биз ээ.

 

Залилангийн хохирогч болох магадлалтай

© depositphotos.com, © depositphotos.com

Залилан мэхлэгчдийн хамгийн гол бай бол мэдээж сошиал сүлжээ хэрэглэдэг, мэдээллийг хялбархан авч болох хүүхдүүд. Иймээс хүүхдэд зээлийн болон кредит карт, төлбөрийн баримт зэргийг өгөх хэрэггүй гэж зөвлөж байна.

Та хүүхдээ сошиал сүлжээнд нэвтрэхийг зөвшөөрдөг үү? Хэрэв таны хүүхэд сошиал сүлжээнд өөрийн хаягтай бол та тэдний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг вэ?

73
БурууБуруу
45
ХарамсалтайХарамсалтай
27
ТэнэглэлТэнэглэл
22
БахархмаарБахархмаар
22
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tanan GB

    Tanan GB

    2020/09/08 at 12:41

    Anandbazar Davaanym

  2. Б. Наранцэцэг

    Б. Наранцэцэг

    2020/09/09 at 17:29

    mongold bol bodit amidral deerh n yag 25tai yum shig bn gj heluulheer l bn

  3. Б. Өсөх Эрдэнэ

    Б. Өсөх Эрдэнэ

    2020/09/10 at 23:08

    Mongoliin 13 nastan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *