Тэр өдөр ирэх тусам улам л залуужсаар… Тайванийн жүжигчин бүсгүй өөрийнхөө насанд баймгүй залуу төрхөөрөө сошиал ертөнцийг шуугиулж байна

2

Тайванийн жүжигчин гоо үзэсгэлэн болон бие галбираараа интернетийг шуугиулж байна. Түүний гэрэл зураг сошиал сувгуудаар тавигдсанаас хойш ийн шуугиан дэгджээ.

Стефани Шао (Stephanie Hsiao) арван жилийн тэртээ телевизийн шоунд тоглосон тэр л мөчөөсөө хойш огт өөрчлөгдөөгүй байна. Түүний залуу төрхийг сошиал хэрэглэгчид янз бүрээр л тайлбарлаж байгаа бололтой.

Зарим нэг шүтэн бишрэгчид нь түүнийг улам залуу харагдах болсныг онцолж, тэрээр азийн дэлгэцнээ гараад бараг 30 гаруй жилийн нүүр үзжээ.

Шао бүсгүй Тайванийн Тайбэй мужийн Юнхэ дүүрэгт 1968 онд төржээ – Люси Лью, Наоми Уоттс, Эшли Жадд болон Кайли Миноуг зэрэг алдартнуудтай нас чацуу.

170 см өндөртэй бүсгүй 20 настайдаа загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхлүүлээд 1989 онд тайванийн хайр дурлалын уянгын кинонд тоглох болсон юм.

Алдар нэр нь 1996 онд “A Curtain Of Love Dream” олон ангит кино дэлгэцнээ гарч эхэлсэн цагаас хойш иржээ, ингээд бүсгүй Өмнөд Азид маш их шүтэн бишрэгчтэй болсон байна.

Тэр цагаас хойш дэлгэцийн байнгын зочин болсон бөгөөд түүнийг “Тайванийн хамгийн хөөрхөн эмэгтэй”-ээр өргөмжилжээ.

Шао энэ 8 дугаар сард 51 нас хүрнэ, энэ удаад түүний тухай хятадын сошиал суваг болох Weibo хөнджээ, саяхан нисэх онгоцны буудалд даруулсан гэрэл зургийг нь тавьжээ.

Интернет хэрэглэгчид түүний гоо үзэмжийг биширсэн төдийгүй зарим нэг нь түүнийг “өсвөр насны охинтой” адилтган хэлжээ.

“Тэр улам бүр л залуу болоод байна уу даа?” гэж Aunt_Hui гэх хэрэглэгч сэтгэгдлээ хуваалцжээ. Шао нэртэй хуудсыг 310 сая гаруй хүн үзжээ.

“Тэр 51 настай гэдэгт итгэлтэй байна уу? Бурхан минь!” гэж Gu Bin LMH гэх хэрэглэгч бүр гайхширч орхисон байна.

“Тэр 20 настнуудтай үе тэнгийн юм шиг л харилцана” гэж нөгөө нь бичиж.

Шао өөрөө залуу төрхөө спортоор уйгагүй хичээллэсний үр дүнтэй холбон тайлбарлаж байна.

Шао өөрийн менежерээр дамжуулан хэлэхдээ, тэрээр йогоор сүүлийн 10 жил тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд энэ нь түүний “зүрх сэтгэлийг залуугаараа байхад” нь тусалдаг гэжээ.

Од бүсгүй маань мөн Weibo дахь өөрийн аккаунтаар дамжуулан йогоор хичээллэж байгаа гэрэл зургуудаа хуваалцдаг байна, түүнийг 344 мянга гаруй хүн дагадаг.

Үүнээс гадна тэр сэлэх дуртай, гэртээ цэцэг тарьж, гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг хоббитой.

Шао жирийн хоолны дэглэм баримтлахыг зөвлөж байна, тэр өөрөө цагаан хоолтон бөгөөд үүнийгээ “залуу төрхөө хадгалах том нууц” гэж үзэж байна.

Түүний гадаад үзэмж интернетэд ингэж их шуугиан тарьсанд гайхсан хэдий ч тэрээр маш их баярлаж хөөрснөө хуваалцжээ.

“Үүнээс ч илүү гоо үзэсгэлэнтэй (гадаад үзэмж) байж чадна гэж найдаж байна. Тэгээд өөрийгөө олон хүмүүст үлгэр жишээ болох болов уу гэж найдаж байгааг минь хүлээн авна уу” хэмээн Шао бичжээ.

28
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bolortuya Ganbaatar

    Bolortuya Ganbaatar

    2019/05/30 at 09:29

    manai odko egchiin haana ni ch hurehguin bn

  2. Gerel Gerelee

    Gerel Gerelee

    2019/05/30 at 10:48

    Uneheer gaihaltai hudulmurch huunen shu ?

  3. Uranchimeg Lkhagvaa

    Uranchimeg Lkhagvaa

    2019/05/31 at 07:36

    Gaihamshigtai

  4. Miga Zagd

    Miga Zagd

    2019/05/31 at 15:28

    Ганц олдох амьдралдаа ингэж л амьдрах сайхан..

  5. Saraa Sarangua

    Saraa Sarangua

    2019/06/01 at 05:46

    Gaihaltai saihan hyyhen umaa manai Odko bol harin mes zasal hiilgedeg l dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *