Steve Jobs яагаад хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан бэ?

0

Стив Жобс хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан нь олон шалтгаантай. Ням гарагийн нэгэн дугаартаа New York Times сонины сурвалжлагч Ник Билтон Стив Жобсоос “Таны хүүхдүүд iPad хэрэглэх дуртай байх даа?” хэмээн сонирхон асуухад Жобс “Тэд хэрэглэдэггүй ээ. Бид гэртээ хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээг аль болох хязгаарладаг” хэмээн хариулсан юм. Ялангуяа Силикон хөндийд амьдардаг технологийн салбарын дээд тушаалтнууд болон инженерүүд хүүхдүүдээсээ технологийг хол байлгахыг хичээдэг гэсэн. Тэд хүүхдүүдээ технологийн хэрэглээгүй Волдорф зэрэг сургууль явуулдаг нь хүүхдүүдийнхээ гараар юм хийх чадварыг хөгжүүлэх гэснийх биз ээ. 3D роботикс компаний захирал, 5 хүүхдийн эцэг Крис Андерсоны The Times сонинд өгсөн ярилцлагаас ишлэл татья. Тэрбээр яагаад хүүхдүүдээсээ технологийг хол байлгах гээд байдгаа тайлбарлажээ.

“Миний хүүхдүүд, эхнэр маань намайг технологи хэрэглүүлдэггүй фашист хүн гэж буруутгадаг бөгөөд найз нөхөд нь цөм л технологийг хэрэглэж байна гэж уурладаг. Технологийг хэрэглэх нь аюултай учраас л би тэгж байгаа шүү дээ. Надад тохиолдсон зүйл тэдэнд маань битгий тохиолдоосой л гэсэндээ ингэж байна”.

Steve Jobs яагаад хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан бэ? 1

iPhone болон бусад технологит донтсоноор таны хүүхэд дүрслэн бодох чадвар сул, бүтээлч сэтгэхүйгүй болох болно. Биднийг бага байхад ухаалаг утас, лэптоп байдаггүй байсан болохоор бид гадаа тоглодог байсан юм. Бид хөдөлгөөнтэй байж, бие биентэйгээ харилцан, номноос мэдээллээ аван, бусад хүмүүстэй харилцаж чаддаг байсан. Олон янзын аргаар юмсыг сурах нь олон талын мэдлэгтэй хүн болоход тусладаг бөгөөд та хүүхэддээ Snapchat ашиглуулан, Candy crush тоглуулснаар тэдний бусадтай харилцах чадварыг нь муутгаж, эрүүл мэндийг нь баллан, бусдаас хараат нэгэн болгон хувиргаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй.

Үүнийг ойлгосон учраас л Стив Жобс хүүхдүүддээ ухаалаг утас ашиглуулдаггүй байсан болов уу. Дараа хүүхдээ хэрхэн өсгөх талаар бодох үедээ таныг технологиор хүүхдээ хордуулахгүй байхыг хүснэ гэж найдая. Хүүхдээ авч гадаа гарч, тэдэнтэй тоглож, байгалийн сайхныг мэдрэхэд юу нь буруу байхав. Хүүхэд чинь таныг үзэн ядаж магадгүй ч, өсч том болоод танд талархах болно.

89
ГоёГоё
17
БахархмаарБахархмаар
14
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/16 at 14:56

    Jobs чинь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй би үргүй гээд байсан яасан юм болоо айн

  2. Зочин

    2015/06/16 at 17:52

    Сэтгэгдэл *Jobs хэзээ ч хүүхдүүдийнхээ хүмүүжилд нтр санаа зовж байгаагүй гэж номон дээр нь байсан

  3. Сайнжаргал Анхбат

    Сайнжаргал Анхбат

    2015/06/16 at 18:25

    алдаагаа нуух гэсэн арга л байх

  4. Зочиwн

    2015/06/16 at 20:22

    Jobs hugiin nowsh bsan yum bnaleeshdee ter hamtragchiin hiisen kinog ni neg uzeerei hu

  5. Зочин

    2015/06/16 at 21:05

    ee ene humuus yu chuhal bolohiig ni harahgui hunruu ni dairaad bh yum.. orovdoltei yum. bi l lav huuhduuddee technologie-g heregluuldeggui. tegsneeree teneg bolchihgui l bh. ooriinhoo baga nas shig gadaa togluulj huntei haritsaj nohorloliin une tsene ooroo garaaraa yum buteej surhiig ni demjdeg. mongold er ni huujduudee oorsdnoosoo tulhej bushuuhan duugui bolgoj bval buu ch hamaagui bariulah geed bdag yum bn lee. zaza hezee negen tsagt medreed amaa baritsgaah blgui dee…

  6. Зочин

    2015/06/16 at 23:02

    Сэтstiv jobs Bertegchin bsiin bnlee ter nz n tegj bnlee kinondeer bs stiv jobs huuhdee ooriinhoo huuhed bish gesen bnlee nomon deer er n oortei n uulzaj bgaagvi bolhoor zuer l uran iltgegch oor yuch bish ymshig sanagddag muu nowsh Fashist

  7. Temka Enhjargal

    Temka Enhjargal

    2015/06/17 at 00:17

    Steve huuhedde hulhi ym oghq geel…gshh

  8. Зочин

    2015/06/17 at 01:42

    Сэтгэгдэл *er

  9. Зочин

    2015/06/17 at 08:31

    teneg yumaa ta nar bugd dewshilted zuiliig ashigliaj bj daraagiin dewshilted zuil gardgiig medehuu ungursunuus surch ireedui gj bgashdee huuhduudee uhaan muutai humuus uhaan muutai gj odoo hurtel galwiin humuus tog haluun us medehgui amidarch bgan jishee .uhaantai bai heden malnuud min

  10. Зочин

    2015/06/17 at 09:01

    Pee end chin dandaa jobstai ajilaj amidarch baisan pizdakuud baigaa muu daaa haha end comment bichij hun bolgon bas delhiin 1990 umnu turugsud teneg gesen ugui uhaalag utas ntr baihgui baisan bolohoor haha

  11. Зочинkkk

    2015/06/17 at 09:27

    Сэтгэгдэл *hunii huudhiig tegeed buteelch bish donton bolgodog yasan archaagui bodoltoi hog we. Uhseni bolj kk

  12. Зочин

    2015/06/17 at 13:47

    тгэгдэл *Ugaasaa sod humuus bugd l etgeed gaj humuus baidag shuu dee.Gehdee huuhdiig gaas ni bainga TV uzuuleh,togloom togluulah zereg ni 1.haraa ni ert muudna.2.Orchintoigoo haritsah haritsaa ni bgasaj ugnii baylag muutai bolohoos gadna orchnoo ul hundleh,ul anhaarah,ooriinhoo bodo;l sanaag ilerhiileh chadvar muutai boloh.3.Bieiin hudulguun dutagdsanaas eruul chiireg baidal ni aldagdaj ulbeger bie sultai boloh,baga nasnii huuhed guij haraij togloj baij uurag tarhi ni hugjij tomordog baital ,cholootei setgen bodoj chadvar sulrah zergeer olon soog nuluu gardag tul ali boloh baigaltai,ueiin huuhduudteigee guij haraij,ineej huhurch osson huuhdiin setgen bodoh chadvar,alivaa orchind dasan zohitsoj amidrah chadvar mash sain baidag ni todorhoi boljee.

  13. Зочин

    2015/06/17 at 18:21

    Сэтгэгдэл *tuslamj nereer olon orond gmo toi huns taraasan. Gmo toi huns yaduu orond taraahiig demjij ajilladag bsan gj bn lee, hogiin gar bsimshig bgan.

  14. Зочин Пятка

    2015/06/21 at 07:42

    Сэтгэгдэл * Үнэн. Сул биетэй робот болно.

  15. Зочин

    2015/08/22 at 10:47

    Үнэн ш дээ тооны машин хэрэглэснээр одоо хүмүүс цээжээр тоо бодож чадахаа байсан ухаалаг утас хэрэглэснээр хүн утасны номер цээжлэхээ байсан ном уншихгүй хүн хийсвэр дүрслэл байхгүй бэлэн зурагт бичлэг үзэж дүрслэдэг болсон одоо хүн технологийн боол болсон доо

  16. Чинзориг Урианхай

    2015/10/09 at 21:23

    Аав намад үргэлж л ухаалаг утас хүн ална шүү гэж анхааруулдаг! Одоо л ойлгож байна!

  17. Албэрт

    2017/03/13 at 23:25

    Монголд хүмүүс ийм гутранг юм уу? Эсвэл эр эмгүй тийм гутранг байдал давамгайлсан юм шиг санагдчилаа! Гол санааг ойлгоод. Амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал бус уу? Стив Жовс 10 эхнэртэй байгаад хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эсвэл хүүхдээ хүмүүжүүлээгүй нь та нарт хамаагүй л байх. Гол нь юмыг хэтэрүүлвэл дэмий шүү гэдэг л санаа биздээ. Яагаад бүхнийг хараар харж хүний амьдралыг хараар будахгээд байдаг юм бэ? Хүнийг сайхнаар нь хараад сайхнаар дурсаж болдоггүй юм уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *