Худалдаж авах шунал төрүүлмээр 20 гайхалтай зүйл

0

Шинэ соргог бараа бүтээгдэхүүн өдөр болгон л зах зээл дээр шинээр гардаг болж, зарим нэгийг нь хараад огт гайхшрал төрүүлэхээ ч байж. Аз болж хүний уран зөгнөл хязгааргүй юм даа.

Таны аливаа асуудлыг шийдэж өгөхөд туслах этгээд 20 зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

20. Эзнийхээ зурагтай чемоданы уут

Адилхан олон хар чемодануудаас өөрийнхийгөө яаж ялгаж авах вэ? Танил дүр зураг байгаа биз? Head Case-ийн тусламжтайгаар өөрийнхөө ачааг удаан хайх хэрэггүй болно. Бас хэн ч таны чемоданыг өөрийнхтэйгөө андуурч авч явахгүй.

 

19. Жинхэнийг хуурамчаас ялгах төхөөрөмж

The Entrupy – хүний нүдэнд үл харагдах зүйлээр нийт 16 брэндийн бараа бүтээгдэхүүнийг жинхэнэ үү, дуураймал уу гэдгийг ялгаж өгнө: Louis Vuitton, Chanel, Dior, Gucci, Prada, Burberry зэрэг алдартай брэндүүд байх аж. Гажет нь 15 секундэд 98,5 хувьтайгаар дуураймал эсэхийг нь тодорхойлно.

 

18. Угаалгын дараа хувцас эвхэх машин

Угаалгын машин угааж, хатааж өгч байгаа ч гэсэн зохих ёсоор эвхэж хураахын тулд бид багагүй хүч хөдөлмөр, цаг зарцуулах хэрэгтэй болдог. FoldiMate төхөөрөмж таны хөдөлмөрийг хөнгөвчилнө: хурдан бөгөөд маш нямбай эвхэнэ, мөн уурын тусламжтайгаар үрчгэр хувцсыг индүүднэ.

 

17. 3Doodler үзэг

3Doodler үзгийг гартаа анх барьж байгаа хүн ч бүрэн ашиглаж чадна. Шинэ загвар зохион бүтээгээд зогсохгүй эвдэрсэн зүйлийг ч засна. 65 өнгөний сонголттойгоор матт, нэвт харагдах, төмөр, гялалзсан эх биетэй гээд сонголт арвин. Бас нэгэн давуу тал: сэнстэй тул хална гэсэн ойлголт байхгүй.

 

16. Ажлын байрны жижиг майхан

Nap Tent – мини майхан нь цайны цагаар дуг хийх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. Хүнийг тод гэрэл, чанга дуунаас тусгаарлах тул тайвширч чадна. Мөн ухаалаг гар утсан дээрээ кино үзэхэд ч нэн тохиромжтой, өөрөөр хэлбэл нэг хүний кино театр гэхүү дээ.

 

15. Суугаа ажилтай хүмүүст зориулсан хөлийн дасгалын төхөөрөмж

FluidStance – хэдэн цагаар суугаа ажил хийдэг хүмүүсийн хөлийг чангалах хэрэгсэл. Ажлын байрнаасаа холдохгүйгээр дасгалаа хийж болно. Таны ажлын байр ямар шалтай байх нь хамаагүй уг хэрэгсэл – хивс, плита, бетон эсвэл модон шалан дээр ч ажиллана.

 

14. Гутлын ухаалаг улавч

Digitsole – хөл нь байнга хүйтэн явдаг хүмүүсийг баярлуулна даа. Хамгийн гол нь цаг тухайд нь цэнэглэж байхаа бүү мартаарай. Ухаалаг улавч нь явсан зай, зарцуулсан калори зэргийг тооцно. Гар утсан дээрээ суулгасан аппликейшнийн тусламжтайгаар халах хэмийг тохируулна.

 

13. Халдаг цамц

Polar Seal-ийг зохион бүтээсэн компани халдаг улавчаараа сэтгэл ханаагүй бололтой. Халдаг хувцсыг цогцоор нь хийхээр шийджээ. Жишээ нь, энэ хөх өнгийн зөөлөн цамц өвлийн спорт сонирхдог хүмүүст тохиромжтой. Зүүн ханцуйн дээр байрлах тохиргоогоор халах хэмийг тохируулна.

 

12. Volterman ухаалаг түрийвч

Ийм түрийвчтэй хүнд санаа зовох зүйл байхгүй: өөрийнхөө байгаа байршлыг мэдэгдэнэ, хулгайлах гэж оролдсон хүний зургийг авна. Volterman – ухаалаг гар утасны зөөврийн цэнэглэгч болох боломжтойгоос гадна хэлбэр хэмжээ нь авсаархан, ус үл нэвтэрдэг юм.

 

11. Усанд дотор хамраараа амьсгалж болох төхөөрөмж

Tribord – усан дотор байгаа хэдий ч хуурай газар байгаа мэт амьсгална. Хөлрөхгүй, ус орно гэж байхгүй.

 

10. Гэрийн тэжээвэр амьтанд ус өгөх зөөврийн сав

The Leaf – ямар ч савтай ус байсан хамаагүй хайртай амьтандаа ус өгч болно. Хаана ч, хэзээ ч ашиглах боломжтой, ялангуяа аяллын үед нэн хэрэгтэй.

 

9. Мууранд зориулсан дижейн төхөөрөмж

Хайртай амьтнаа том хэмжээний тоглоомоор эрхлүүлэх дуртай хүмүүст зориулав. Магадгүй таны муур цаасан хайрцгийг илүүд үзэж болно, гэхдээ л гоё бэлэг биш гэж үү?

 

8. Эвхэгддэг сандалтай үүргэвч

Brando-гоос эрхлэн гаргасан уг үүргэвчийг явган аялал эсвэл задгай талбайн шоу фестивальд ашиглах боломжтой. Үүргэвч нь ус үл нэвтрэх материалаар хийгдсэн бөгөөд ердөө 1,6 кг жинтэй.

 

7. Шөнө гэрэлтэх хүрэм

Vollebak-ийн хүрэм нь бороо, салхинаас хамгаалаад зогсохгүй 12 цагийн турш гэрэлтэнэ. Хүрмийг цэнэглэх хэрэгтэй – өдрийн цагаар, тэр ч бүү хэл бүрхэг үүлтэй байхад ч өөрийгөө цэнэглэнэ. Цэнэглэхийн тулд гадаа өлгөх эсвэл өөрөө заавал өмсөх шаардлагагүй: гэрэл тусахаар цонхны хажууд өлгөсөн ч болно.

 

6. Вискинд дурлагчдад зориулсан гутал

Oliver Sweeney-ийн эрчүүдэд зориулсан гуталд бяцхан нууц бий – жижиг шилтэй виски багтана. Согтууруулах төрлийн ундааг өөхшүүлж байгаадаа бус харин амьдралд тохиолдох ямар ч нөхцөл байдалд бэлэн байг гэсэн үүднээс ийм гутал зохион бүтээжээ.

 

5. Согтуу хүний төлбөрийн картыг блоклох аппликейшн

Хэрвээ согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бол ухаалаг гар утсан дээр DrnkPay аппликейшн тус болно. Амьсгалаар тань “согтуугийн зэрэг”-ийг тодорхойлно, шаардлагатай гэж үзвэл таны картнаас 12 цагийн турш зарлага гаргахгүй байх тохиргоог хийх ажээ.

 

4. Эвгүй үнэр арилгах төмөр саван

Amco Rub-Away – сонгино, сармисны эвгүй үнэрийг гарнаас найдвартай арилгана. Хэзээ ч дуусахгүй, яагаад гэвэл зэвэрдэггүй төмрөөр хийсэн юм. Зохион бүтээгчдийн баталж байгаагаар уг саванг молекулын түвшинд хийсэн: жирийн савангаар угаагаад арилдаггүй сармисны үнэрийг хүхрийн молекулаар “дарна”.

 

3. Ариутгах үйлчилгээтэй цэнэглэгч

Бас нэгэн сонирхолтой “саван”, гэхдээ ухаалаг гар утсанд зориулсан – гар утас суултуурнаас ч бохир байж болзошгүйг та мэднэ. PhoneSoap нь хэт ягаан туяагаар гэрэлтэх гэрлээр ухаалаг гар утсыг ариутгана. 10 минутын дотор бактерийг 99,9% устгана гэж зохион бүтээгчид нь баталж байна.

 

2. Жингээ хянахад туслах толь

Ухаалаг толь нь 20 секундэд эзнээ сканнердаад 3D модель үүсгэн ухаалаг гар утасны аппликейшн дээр мэдээлэл ирүүлнэ: биеийн аль хэсгээр ямар өөрчлөлт гарсан, ямар булчин нэмэгдсэн байна, цаашид юун дээр илүү анхаарал хандуулан ажиллах зэрэг.

 

1. Нарийхан бэлхүүс, гоёмсог өгзөгтэй харагдуулах жинсэн өмд

Өнөө цагт нарийхан бэлхүүс, том өгзөгтэй бол од болж байна. Ийм галбиртай харагдахыг хүсвэл дасгал хийх, мэс засал хийлгэх эсвэл хувцас ашиглаж болно. Жаспер Конран болон Debenhams-ийн жинсэн өмд ямар нэгэн хүч хөдөлмөр гаргалгүйгээр таныг нарийхан, гоё өгзөгтэй харагдуулна.

64
Ха ХаХа Ха
24
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Тэмка С.

    Тэмка С.

    2017/10/05 at 12:35

    Ooo gai2 orood harchval shunal turuulchne

  2. Хулан Баяраа

    Хулан Баяраа

    2017/10/05 at 18:27

    Ter tvrvwch saihan ed bna

  3. Kěíťh Ápě

    Kěíťh Ápě

    2017/10/06 at 00:07

    Ss higd ogoc plss

  4. Tatar Tatar

    Tatar Tatar

    2017/10/06 at 03:45

    turiivchiig haanaas avahuu mongold orj irsnuu nadshig utsaa hayaad bdag hund tun heregtei ed bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *