Үе мөчний үрэвслээс болж үүссэн өвдөлт, зовиурыг намдаах шалгарсан 8 арга. Гэрийн нөхцөлд хийх боломжтой 100% үр дүнтэй!

3

Олон хүний бие цаг хугацааны эрхээр өвдөлт болон зовиур мэдэрч эхэлдэг. Бидний үе мөч гэмтэж, зовиурлаж, өвддөг ба энэ нь үе мөчний үрэвсэлтэй холбоотой. 2013-2015 оны хооронд АНУ-д гэхэд л 54,5 сая хүн үе мөчний өвчнөөр өвчилсөн гэсэн тооцоо гарчээ.

Америкчуудын хагасаас арай цөөн хэсэг нь үе мөчний өвчинтэйгөө тэмцэж байна. Гэхдээ та энэ өвчнийг хяналтандаа авч, илүү дээрдүүлэх боломж бий. Өвчнийг намдаахын тулд заавал эм, бэлдмэл тогтмол хэрэглэх хэрэггүй. Үе мөчний үрэвслийн үед илрэх өвдөлт болон зовиурыг бууруулах, багасгахад туслах байгалийн гаралтай хэд хэдэн аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

flickr / esther max

 

Жин тавих

Мэрилэндийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн зүгээс нилон-спандекс материалтай жин тавихыг зөвлөж байгаа ба ингэснээр үе мөчний үрэвсэл эмчлэгдэх боломжтой гэнэ. Бээлий, тэлээ, оймс болон бусад өмсөж зүүж болох зүйлсээр жин тавьж болох ба үр дүнд нь цусны эргэлт сайжирч, үе мөчний өвдөлт болон үрэвслийг намдаана. Жин тавих хэд хэдэн төрөл байдаг тул та эхлээд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

 

Халуун болон хүйтэн эмчилгээ хийх

Хүйтэн мөстэй уут үе мөчний үрэвслийн үед илрэх хаванг буулгана. Халуун эмчилгээний хувьд, тухайлбал халуун ванн эсвэл шүршүүр, халуун устай сав эсвэл халаагч зэрэг нь таны булчинг амрааж, өвдөлтийг тайвшруулна. Вашингтоны их сургуулийн зүгээс халуун болон хүйтэн эмчилгээний аль аль нь ач тустай гэж үзжээ. Өвдөж байгаа хэсгээ халуун усанд дүрэх, дараа нь хүйтэн усанд дүрж, дахин халуун усанд дүрэх зэргээр халуун хүйтнийг хоршуулах хэрэгтэй.

flickr / quinn dombroski

 

Хооллолтондоо анхаарах

Танай гэрийн ойр орчим дахь дэлгүүрт үе мөчний үрэвслийг намдаах үйлчилгээтэй хоол хүнс олон бий. Жишээ нь загас найрлагандаа Омега-3 тослог хүчил агуулдаг ба энэ нь өвдөлт болон зовиурыг арилгана. Хоол хүнсэндээ загасыг нэмэхээс гадна ногоон навчит ургамал, самар болон шош зэргийг давхар нэмээрэй, учир нь найрлагандаа үрэвслээс сэргийлэх үйлчилгээтэй магни агуулдаг. Хэд хэдэн амтлагч бас ач тустай. Тухайлбал цагаан гаа, куркума болон буурцагт чинжүү гэх мэт.

 

Эфирийн тоснууд хэрэглэх

Олон эфирийн тоснуудыг эрт дээр үед Хятад болон Энэтхэгчүүд эмчилгээний зориулалттайгаар, үе мөчний үрэвслийг анагаах үүднээс хэрэглэсээр иржээ.

Эрүүл мэндийн чиглэлээр дагнан бичдэг эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар, гүгэл нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас хавагнахыг болиулдаг байна. Жүржийн тос нь байгалийн гаралтай антиоксидант агуулдаг учир дархлааны системийг сайжруулж, улмаар үе мөчний үрэвслээс болж хавагнахаас сэргийлнэ.

flickr / erlerne tilton

 

Витамин хэрэглэх

Урт хугацааны судалгаагаар өдөр бүр дор хаяж 152 мг витамин C хэрэглэдэг хүнд остеоартрит болох магадлал харьцангуй бага байдаг болохыг баталжээ. Витамин C амин дэм нь үе мөчийг хамгаалж, мөгөөрсийг нөхөн сэргээх ач тустай. Та өдөр бүр исгэлэн жимс эсвэл нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй. Витамин D амин дэм бас чухал бөгөөд үе мөчийг эрүүл байлгахад тусалж, үе мөчний үрэвсэл болохоос сэргийлнэ. Иймд витамин D амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ үү.

 

Хөдөлгөөн хийх

Ихэнх эмч нар болон бариа засалчдаас үе мөчний үрэвслийг хэрхэн бууруулах вэ гэж асуухад тэд танд нэгэн дуугаар дасгал хөдөлгөөн хий гэж хариулах болно. Вашингтоны их сургуулийн зүгээс тогтмол хөдөлгөөн хийх, тэр тусмаа үе мөчинд нөлөөлөх, фитнесээр хичээллэх нь хавагнах болон зовиурлахаас сэргийлдэг байна. Хэрэв урьдчилан сэргийлэхийг хүсэж байвал, өдөр бүр арай бага ачаалал өгөх явган аялал, усанд сэлэлт болон йог эсвэл тай-чи-гаар хичээллээрэй.

 

Стрессээс хол байх

Өвчин стресс үүсгэнэ. Стресс өвчин үүсгэнэ. Энэ бол үе мөчний үрэвсэл-стресс хоёр зарим хүмүүсийн хувьд салшгүй нэг ойлголт болохын илрэл юм. Бясалгал хийж, оюун бодлоо цэгцлэх нь стрессээс ангижрах найдвартай арга. Мэрилэндийн их сургуулийн Эрүүл мэндийн төвөөс төсөөлөн бодох, бясалгах болон йог, тай-чи зэргээр хичээллэвэл бие-оюун санаа хоорондоо холбогдож, амарч тайвшрахаас гадна өвчнийг намдаадаг байна.

flickr / helin

 

Орондоо орохдоо бээлий өмсөх

Орондоо орох үедээ бээлий өмсөнө гэхээр хачин санагдаж байж мэднэ, гэхдээ энэ арга танд үе мөчний үрэвслийг бууруулахад тусална. Яг таарсан хэмжээтэй бээлий өмсөж, орондоо орсноор маргааш өглөө нь сэрэхэд таны гарыг хавагнах, зовиурлахаас хамгаалсан байх болно. Мөн та ороолтоор ороох эсвэл өвдөг болон тохойгоо алчуураар хучиж болох ба адилхан үр дүнтэй.

Дээрх байгалийн гаралтай аргууд бүгдээрээ амар хялбараас гадна үе мөчний үрэвсэлтэй холбоотой өвдөлт, зовиураас ангижрахад тусална.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Soyolmaa Sharkhuu

    Soyolmaa Sharkhuu

    2019/10/09 at 19:22

  2. Мөрөн Б.

    Мөрөн Б.

    2019/10/10 at 12:41

    Otgoo Oogii

  3. Enkhtsetseg Tsamballegshid

    Enkhtsetseg Tsamballegshid

    2019/10/10 at 20:22

    Dulamjab Norjmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *