Хурдан өндөр болоход туслах шилдэг хүнсний ногоонууд

1

Хэрэв та хэдэн сантиметр өсөх хүсэлтэй бол тэнцвэртэй эрүүл хоол хүнс идэх ёстойг анхаарна уу. Ногоо нь эрүүл мэндийг бүхэлд нь дэмжих бөгөөд тэнцвэржүүлсэн хоолны дэглэмийн үндэс болно. Гормоны ялгаруулалтыг идэвхжүүлэх хүнс бол ногоо. Хоол хүнсэндээ зарим нэг төрлийн ногоог зохих хэмжээгээр хэрэглэснээр хэдэн сантиметрээр өсөж болохыг та мэдэх үү? Эрүүл мэнддээ гаж нөлөөгүйгээр хэдхэн сантиметр ч гэсэн өндөр болоход нөлөөлөх зарим нэг ногоог танилцуулахаар бэлдлээ.

 

1. Манжин

Манжин нь хүний өндөрт нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон бөгөөд өндөр болохыг хүсэж байвал манжин идэхийг зөвлөж байна. Манжин нь амин дэм, эрдэс бодис, уураг, холестериноор баялаг ажээ.

 

2. Шош

Ширхэглэг, фолатин, уураг, амин дэм, нүүрс-усаар баялаг ногоо юм. Маш шим тэжээлтэй ногоонд тооцогдоно.

 

3. Гишүү

Олон наст ургамлаар олон төрлийн хоол хийхээс гадна десерт ч хийдэг. Гишүү – чихрийн шижингийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.

 

4. Бууцай

Ногоон өнгөт навчит ногоо эрүүл мэндэд нэн тустай. Өмнөд Азид ихээр ургана. Амин дэм, төмөр, кальци зэргээр баялаг.

 

5. Брокколи

Амин дэм, ширхэглэгээр баялаг бас нэгэн эрүүл ногоо бөгөөд биеийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмжинэ. Брокколи нь байцааны нэгэн төрөл.

 

6. Брюссель байцаа

Хүний өндөрт нөлөөлах бас нэгэн чухал ногоо бөгөөд байцааны нэгэн төрөлд хамаарна. Эрдэс бодис, амин дэм, уураг, ширхэглэг, төмөр зэргээр баялаг. Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

 

7. Вандуй

Эрдэс бодис, амин дэмээр баялаг бас нэгэн гайхамшигт хүнс. Вандуйг өдөр болгон хоол хүнсэндээ хэрэглэхэд нэн тустай гэж үзнэ, хамгийн гол нь шинэ вандуй идэхийг анхаарна уу.

11
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Сондор Сондор

    2017/10/04 at 16:05

    Nyamaa Tuyaerdene

  2. Temka Temuuge

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *