Эрдэмтэд хүнийг төрсөн сараар нь дүгнэж, зан араншин, эрүүл мэндийг нь тодорхойлох боломжтой гэж үзжээ

2

5-р сард төрөгсөд аливаад илүү бодитойгоор ханддаг бол 11-р сард төрөгсөд тэднээс эрс өөр байдлаар ертөнцийг хардаг гэх мэт хэдэн сард төрсөн гэдгээр нь хувь хүний зан араншин, эрүүл мэндийн байдлыг тодорхойлох олон судалгаанууд явагдаж ирсэн байдаг. Хүний төрсөн улирал, сар ч тухайн хүний зан араншинд нөлөө үзүүлж байдаг гэсэн онол бий. 1.7 тэрбум хүний мэдээллээс авсан судалгаагаар төрсөн сар нь эрүүл мэндэд ч нөлөөгөө үзүүлж байдгийг олж тогтоожээ.

1-р сар

1-р сард төрөгсөд зүгээр ч нэг өвлийн улиралд төрсөн бус шинэ оны эхний сар төрсөн гэдгээрээ бусдаас онцгойрч байдаг. Тэд эм, эмнэлгийн салбарт ажиллах, зээлийн мэргэжилтэн эсвэл тамирчин болох магадлалтай. Түүнчлэн тэд тун бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг.

1-р сард төрсөн хүмүүсийн эрүүл мэнд ерөнхийдөө тогтвортой ч зүрх судасны үйл ажиллагаанд хүндрэл учрах магадлалтай байна. Сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд шизофрени болон хоёр туйлт сэтгэхүйн эмгэгт өртөх магадлал их байдаг тул анхааралтай байх хэрэгтэй.

 

2-р сар

Энэ сард төрөгсөд өөрсдийн амьдрал, ажилдаа сэтгэл хангалуун байдаг. 2-р сард төрсөн бүсгүйчүүд насанд хүрсэн ч харьцангуй намхан, жин багатай байдаг учраас цагаасаа эрт дутуу төрөх эрсдэлтэй. Тэд бүтээлч сэтгэлгээтэй, урлагийн салбарт ажиллаж, алдартай болох магадлалтай.

Эрүүл мэндийн хувьд сайн, амьсгалын замын болон нөхөн үржихүйн замын өвчлөлд өртөх магадлал бага.

 

3-р сар

Хаврын урь ордог энэ сард төрөгсөд амьдралын эерэг талыг олж харах, аливаа зүйлсийг сайнаар хүлээн авах туйлын дуртай хүмүүс байдаг. Харин 3-р сард төрсөн хүмүүс зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.

 

4-р сар

3-р сард төрөгсөдтэй нэгэн ижил, сэрүүний улиралд төрсөн хүмүүсээс ялгаатай нь амьдралын эерэг, сөрөг олон зүйлс дундаас эерэг талыг олж харах дуртай, олон салбарт хөрвөж ажиллах чадвартай хүмүүс байдаг.

Эрүүл мэнд сайтай ч зүрх судасны өвчинд өртөх магадлалтай ч АДХД-ын хам шинж тусах эрсдэл маш бага байна.

 

5-р сар

Хамгийн азтай хүмүүс 5-р сард төрсөн байдаг. Аливаа зүйлсийг бодитоор харах дуртай, маш өргөн цар хүрээнд сэтгэж чаддаг тул олон салбарт ажиллах бүрэн боломжтой.

Эрүүл мэнд ч мөн адил сайн. Аливааг бодитойгоор хардаг хэдий ч стресст өртөх магадлал ихтэй байдаг.

 

6-р сар

Хаврын саруудад төрсөн бүхий л шинж чанар 6-р сард төрсөн хүмүүст ижил байна. Сэтгэл хөдлөл ихтэй, зан араншин тогтворгүй. Сургууль завсардалт болох магадлалтай ч академик боловсролын хувьд чанартай дээд боловсрол эзэмших бүрэн боломжтой.

Тэд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлд өртөх магадлалтай ч нөхөн үржихүйн тодорхой өвчин тусах магадлал бага байна.

 

7-р сар

Судалгаагаар 7-р сард төрөгсөд өөрөө өөрийгөө тайвшруулах, сэтгэл хөдлөлөө хянах, уур бухимдлаа барих гэх мэт сэтгэлзүйгээ удирдах чадвар сайтай, урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Түүнчлэн энэ сард солгой гартнууд төрөх магадлал их байдаг ажээ.

Ерөнхийдөө эрүүл мэнд сайтай, охидын хувьд бэлгийн бойжилт хожуу явагдаж эхэлдэг байна.

 

8-р сар

8-р сард төрөгсөд академик боловсролын хувьд өөртөө тийм ч том зорилт тавьдаггүй ч математик, тоондоо маш сайн хүмүүс байдаг. Тэд аливааг бодитоор үнэлж, дүгнэдэг, аливаа зүйлээс эерэг талыг нь олж харахыг төдийлөн их хичээдэггүй гэдгээрээ хаврын улиралд төрсөн хүмүүсээс ялгардаг.

Эрүүл мэндийн хувьд сэтгэл хөдлөл ихтэй ч хоёр туйлт эмгэг тусах магадлал бага, бэлгийн бойжилт хожуу явагдах хандлагатай байна.

 

9-р сар

9-р сард төрсөн хүмүүс сэтгэлзүйн дарамтад орох магадлал багатай, тамирчин болвол илүү амжилттай байдаг.

Энэ сард төрсөн хүмүүсийн эрүүл мэнд сайтай ч астматай болох эрсдэлтэй.

 

10-р сар

Тэд ихэвчлэн өндөр нуруулаг байдаг учраас 9-р сард төрсөн хүмүүстэй ижил спортын салбарт амжилт гаргах магадлалтай. Ялангуяа 10-р сарын дунд үед төрсөн хүмүүс илүү өндөр болж өсөх хандлагатай байдаг аж.

Дархлаа султай, аливаа өвчинд өртөмтгий боловч зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал бага байна.

 

11-р сар

Намар орой төрсөн хүмүүс анхаарал төвлөрөл сайтай, өвчин эмгэгээс ангид байх хүчирхэг дархлаатай байдаг тул аливаад амжилт гаргах, хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болох бүрэн боломжтой. Гэвч тэд гутранги үзэлтэй байх нь элбэг.

Тэд эрүүл мэндийн хувьд харьцангуй сул, ялангуяа амьсгалын замын өвчинд өртөмтгий ч зүрх судасны өвчлөлд өртөх магадлал бага байна. Харин 11-р сард төрсөн хүмүүс АДХД-ын хам шинжтэй байх нь олон байдаг ажээ.

 

12-р сар

Шинэ жил, зул сарын өдрүүдээр төрсөн азтай хүмүүс энэ сард багтана. Тэдний сэтгэлзүй харьцангуй тогтвортой, баяр баяслаа амархан гээж хаядаггүй.

Эрүүл мэнд сайтай ч нөхөн үржихүйн өвчлөлд өртөмтгий байдаг. Судалгаагаар 105 буюу түүнээс дээш наслах хамгийн өндөр магадлалтай хүмүүс энэ сард төрсөн байдаг нь батлагдсан байдаг.

Та хэдэн сард төрсөн бэ? Таны зан төлөв, эрүүл мэндийн байдал дээрх судалгаатай тохирч байна уу?

11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *