Бидний халаасанд нэг ч төгрөг үлдээлгүй бүгдийг нь үрүүлэх зорилготой супермаркетуудын 15 арга заль

0

9,99 гэдэг тоо ямар ч тохиолдолд 10-аас бага гэдгийг бид сайн мэднэ. Эсвэл кассын хажууд лангуун дээр удаан хэвтсэн эсвэл хэрэггүй эд бараа баахан овоолчихсон байдаг. Энэ бол маркетингийн хуучирсан аргууд. Бидний огт мэдэхгүй арга заль байдаг гэдгийг танд дуулгаж байна. Маркетингийн мэргэжилтнүүдийн нууцаас дэлгэе, зөвхөн өөрт шаардлагатай зүйлээ л худалдан ав, мөнгөө дэмий юманд бүү үрээрэй.

Биднийг илүү их худалдан авалт хийлгэхэд л чиглэсэн

© bill lapp / flickr
  • Богино хугацаанд зарах ёстой үнэтэй бараа бүтээгдэхүүнийг орох хаалганы баруун талд, нүдний түвшинд байршуулдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс энэ зүг рүү хардаг ажээ.
  • Явах хэсгийн өргөн зай ч гэсэн нөлөөтэй. Худалдан авагч өргөн зайгаар явах дуртай, тиймээс энэ хэсэгт дэлгүүрт өндөр ашиг авчрах бараа бүтээгдэхүүнийг өрж тавьдаг. Ямар ч нөхцөлд худалдаж авахаар нэн тэргүүний шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нарийхан зайтай лангуун дээр байрлуулдаг байна.
© Sean MacEntee / flickr © Simon Shek / flickr
  • Сүүг дэлгүүрийн захын буланд тавьдаг, яагаад гэвэл сүүгээ авах замд худалдан авагч бусад бараануудын хажуугаар явахаас өөр аргагүй.
  • Чихэр нь хамгийн доод эгнээний лангуун дээр зарагддаг цорын ганц бараа гэж хэлж болно, яагаад гэвэл хүүхдүүдийн гар хүрдэг ажээ.
© Ben Kubota / flickr
  • Ногоо, жимс, самар зэрэг эрүүл хоол хүнс орох хэсгийн лангуун дээр байрлана. Эрүүл, ашигтай бараа бүтээгдэхүүн авсан хүмүүсийн сэтгэл тайвширч өөрийн мэдэлгүй илүү их худалдан авалт хийхэд хүрдэг байна.
  • Супермаркетад орж ирсэн худалдан авагч яалт ч үгүй лангуу болгоноор явахаас өөр аргагүй, яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн болгоныг дэлгүүрийн өөр өөр хэсэгт байрлуулж тавьсан байдаг.

 

Гэрэлтүүлэг болон өнгө зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш

© Phuong Tran / Unsplash © Marksman / Mega Agency / East News
  • Түрдэг тэрэгний өнгө бас худалдан авалтад нөлөөлнө. Дэлгүүрүүд зориуд улаан өнгийн эд ангиас бүрдсэн түрдэг тэрэг сонгож хэрэглэдэг. Таныг л илүү их худалдан авалт хийлгэж, илүү их мөнгө төлүүлэх гэж тэр юм. Маркетологчдын үзэж байгаагаар улаан өнгө дуршил нэмэгдүүлдэг, огцом шийдвэр гаргахад хүргэх тул худалдан авалтад шууд нөлөөлнө гэжээ.
  • Маркетингийн агентууд мөн шар болон улбар шар өнгө худалдан авалтад нөлөөлнө гэж үзэж байна. Цэнхэр өнгө тайвшруулах тул ихэвчлэн эрэгтэй хүний бараа бүтээгдэхүүний тасагт илүү тохиромжтой гэнэ. Харин ногоон болон үзмэн ягаан өнгө нь ариун цэврийн бараа бүтээгдэхүүнд тохиромжтой.
  • Харин зөв гэрэлтүүлэг махыг илүү шинэ болгож харагдуулна. Дулаан, цагаан гэрэл нь улаан өнгийн бараа бүтээгдэхүүнд тохирно. Мах, улаан өнгийн загасны мах, харин хүйтэн улаанаас бусад өнгийн загасны мах гэх мэт. Хэрвээ гэрэлтүүлгийг будилаад сольсон тохиолдолд зарж байгаа мах хуучирч муудсан юм шиг харагдана.

 

 

Орон зай таны тав тухтай байдалд зориулагдаагүй, харин худалдан авалтыг л нэмэгдүүлэх зориулалттай

© Squirrel_photos / pixabay © itkannan4u / needpix
  • Дэлгүүрийн талбайн гол хэсэгт тусдаа лангуу, сагс байрлуулж тод өнгийн шошго хадсан байдаг, үнийг нь ч томоор бичнэ. Энэ бүгд шууд л үнэ нь хямдарсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.
  • Барааны үнэтэй танилцуулгыг тусгай дэлгэцээр сурталчлахад худалдан авалт нь эрс нэмэгддэг, бүр өндөр үнээр зарсан ч гэсэн нэмэгдэнэ.
  • Түрдэг тэрэгний хэмжээг зориудаар том хийдэг, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн худалдан авалтын хэмжээнээс хэтэрсэн гэж үзнэ. Сүүлийн хэдэн жилд түрдэг тэрэгний хэмжээ даруй 2 дахин томорчээ. Энэхүү өөрчлөлт нь худалдан авагчийн сагсаа дүүргэх хүсэл сонирхолтой холбоотой юм.

 

Бас бус өөр аргууд ч бий

© YAYImages / depositphotos
  • Супермаркетад орж ирэнгүүт л биднийг угтдаг цөөн хэдэн бараанууд бий. Энэ бол сэнгэнэн үнэртэх цэцэгс. Зүгээр ч нэг сайн зарагдаад байгаа бараагаа тавиад байгаа юм биш шүү, идэвхтэй худалдан авалт хийлгэх хүслийг төрүүлдэгтэй холбоотой.
  • Орох хэсэг дээр бараг л худалдаа байдаггүй, хулгайд алдана гэж айсан хэрэг биш гэнэ. Хүн дэлгүүрт орж ирээд гэрэл, эргэн тойрондоо дасан зохицох хэрэгтэй. Энэ секундэд хэн нэгэн худалдан авалт хийх нь юу л бол, тийм учраас элдэв бараа бүтээгдэхүүн байрлуулдаггүй ажээ.
  • Ихэнх супермаркетууд орох хэсэгтээ толь эсвэл сайтар арчиж цэвэрлэсэн том шилэн хаалгатай байдаг. Яагаад гэвэл хүн өөрийнхөө тусгалаа хараад хөдөлгөөнөө өөрийн эрхгүй удаашруулдаг. Өөрийгөө харах гэж тэр. Энэ бүгд хэрэглэгчийг илүү их худалдан авалт хийхэд бэлтгэж өгнө.
  • Мөн банкны хажууд супермаркет ажиллуулдаггүй, яагаад гэвэл банк харсан хүн эдийн засгийн нөхцөл байдлын тухай бодож эхэлдэгтэй холбоотой ажээ.

 

Заримдаа ч бүр илт луйвар хийх нь бий

© thenewyorkgod / Reddit
  • Хямдрал, урамшуулал ашигтай мэт санагддаг, үнэн хэрэгтээ илүү мөнгө төлөхийг үгүйсгэхгүй. Яг л дээрх зураг шиг: хоёроор нь багцалж боосон цэвэрлэгээний бодис нэг нэгээр нь авснаас илүү үнэтэй тусаж байгаа биз?

Та дэлгүүр орохдоо худалдан авалтын жагсаалт бэлддэг үү? Илүү бага мөнгө төлөхийн тулд та худалдан авагчийн зүгээс ямар арга хэрэглэдэг вэ?

32
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Undarmaa Amgalan

    Undarmaa Amgalan

    2020/05/01 at 12:11

    Худалдан авагчидын сэтгэл зүйг маш сайн судладаг юм бишүү… Хөл тавихаас эхлээд явах маршрут бүрд авмаар санагдах зүйлүүд нүдэн дээр тусч гарахад зайлашгүй авар ёстой зүйлс байдаг байх даа…

  2. Э. Отгонжаргал

    Э. Отгонжаргал

    2020/05/02 at 16:31

    Жамсрандорж Ууганцэцэг

  3. Ундрал Энхбаатар

    Ундрал Энхбаатар

    2020/05/03 at 01:19

    Enhjin Eenjii

  4. Уламбаяр Уламбаяр

    Уламбаяр Уламбаяр

    2020/05/03 at 09:02

    Khongoroo Ulambayar

  5. Namsrai Nyamsuren

    Namsrai Nyamsuren

    2020/05/03 at 10:23

    даан ч тиым бхаа

  6. Yag emart tainadilhan shasn hah

  7. Б. Бямбасүрэн

    Б. Бямбасүрэн

    2020/05/03 at 15:21

    Жадамба Ц.

  8. Odonchimeg Nymdorj

    Odonchimeg Nymdorj

    2020/05/03 at 18:28

    Xvn xeregtei yumaan l avax boox do

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *