Таныг амжилтанд хүргэх 5 этгээд дадал зуршил

0
2
11,102

Амжилттай хүмүүс зарим үед этгээд гажууд авир гаргах нь бий. Үнэхээр өөрийн хүчээр амжилтад хүрсэн хүнийг галзуу гэхийн аргагүй, мундаг гэх нь мэдээж.

Амьдрал, ажил хөдөлмөртөө амжилт гаргасан хүмүүсийн зарим нэг зан төрхийг энд авч үзэх гэж байна. Магадгүй танд гажууд санагдаж болно гэхдээ таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж амжилтад хүрэхэд тусална.

Маргалд

Багийн сэтгэлийг хурцлахын тулд. Бизнест өөрийн санаа, төлөвлөгөө биелнэ гэсэн баталгаа байхгүй. Эртний софистуудын адил та маргалдаж байх хэрэгтэй. Аливаа маргалдаан нь өөрийн үзэл бодол, санааг илүү нарийн гаргаж ирэхэд нөлөөлнө. Үүнээс та өөрийнхөө хийх зүйлийг илүү нарийн зураглалтайгаар харж чадах юм.

 

Хариу цохилт өгч бай

Шаардлагатай үед өөрийгөө хамгаалж өмөөрч бай, мөн дуугаа өндөрсгөсөн ч болно. Хэн нэгэн таныг доромжилж байвал энэ мэт үйлдлийг хүлээн авахгүй гэдгээ шууд илэрхийл. Тэр таны бодлыг сонсож байх ёстой. Эелдэг, бодолтой байх – харилцааны үндэс.

 

Хайр найргүй бай

Өндөр стандарт тавих – хэвийн үзэгдэл. Ур чадварт буулт гэж байх ёсгүй. Агуу байхын тулд хэрцгий чанараа гаргаж байх хэрэгтэй.

 

Татгалзсан хариу авч сур

Зарим нэг хүмүүс өөрийн санаачлагыг хүлээн авсангүй гэж санаагаар унаж бууж өгдөг. Тэд татгалзсан хариу авахаас үхтлээ айна. Танд “ҮГҮЙ” гэж хэлсэн нь ертөнцийн сүйрэл биш. Энэ бол нийгэмд байх эрүүл харилцааны л нэг хэсэг.

 

Өөрийгөө үнэлж дүгнэ

Таныг маш алдартай, загварлаг, ганцаараа өдрийн хоол иддэггүй, бүх хаалганд таарах түлхүүртэй гэж төсөөлье л дөө. Үүнээс сайхан зүйл хаа байх вэ? Дотоод хувь хүний хөгжил нийгмийн үзэл бодлоос дээгүүр тавигдах болвол та бусдаас нуугдах хэрэг гарна. Тиймээс өөрийн дотоод “би”-гээ нээж олоорой.

31
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.