“Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй” гэдэг үгийг бүрэн ойлгох нь

0

Хамгийн сүүлд маш их хүсэж байсан зүйлээ хэзээ худалдаж авснаа та сана даа? Ямар мэдрэмж төрж байв? Сайхан мэдрэмж байх нь мэдээж. Юу байх нь хамаагүй: нөүтбүүк, ухаалаг утас, гоё тансаг хувцас… Худалдан авалт танд сэтгэлийн таашаал авчирсан. Гэхдээ бид “аз жаргалыг мөнгөөр авч чадахгүй” гэдэг үгийг мэднэ, бид хүссэн зүйлээ аваад баяр баясал мэдэрч байсан нь тийм ч их биш ажээ.

Худалдан авалтандаа баярлаж байгаагийн шалтгаан

Хүмүүс түр зуурын таашаал авахыг  хүсдэг: хүсэж байгаа зүйлээ авч байгаа тэр хугацаа болон үүнийг хүсэж байгаа тэр хугацаа. Энэ эрмэлзэл амьдрах механизмтай холбоотой бололтой. Түр зуурын таашаал нь хүний төрөлхийн зан, бид нийгэмд амьдардаг хүмүүс, байнга аливаа нэг зүйлийг хүснэ, гэхдээ тэр дор нь хүссэнээ авч чаддаггүй. Та цалин буух өдрийг хүлээнэ, ресторанд хоол идэх тэр хугацааг хүлээнэ, эцэс сүүлд нь тэр цаг хугацаа ирэхэд сэтгэлийн таашаал авна.

Хойш тавигдаад биелэж байгаа эдгээр хүсэл хүнд хүчтэй сэтгэгдэл үлдээдэг. Энэ бол таашаалын мэдрэмжийг бий болгох тархины хэсэгт дофамин нөлөөлж байгаа хэрэг. Ямар нэгэн зүйлд баярлаж байгаа нь дофамин ялгарч байна гэж үзнэ.

За одоо, хүсэн хүлээсэн худалдан авалтаа хийсний хэдэн цагийн дараах сэтгэгдлийг саная. Та аль хэдийн тайвширсан байгаа. Энэ бол жирийн л үзэгдэл. Таны мэдэрсэн аз жаргал жинхэнэ аз жаргал биш, та дофамины нөлөөнд л автсан. Дофамин алга болонгуут танд бас л ямар нэгэн шинэ зүйл хэрэгтэй болно.

 

Аз жаргал худалдаж авах өөр бусад хувилбар

Туршилтанд орж буй хоёр бүлэг хүмүүсийн тус бүрт нь 40 доллар өгчээ. Нэг бүлэг нь хүмүүсийг мөнгөө хүссэн зүйлдээ үрэхийг санал болгосон. Нөгөө бүлэг хүмүүст өөртөө илүү цаг гаргах зүйлд зарцуулахыг санал болгожээ, жишээ нь, гэртээ хоол хийхгүйн тулд гадуур хооллох, өөрөө гэрээ цэвэрлэхгүйн тулд үйлчлэгч хөлслөх. Туршилтанд оролцогчид өөрийн мэдэрч байгаа мэдрэмжээ 10 баллаар үнэлнэ. Өөртөө илүү цаг гаргах үүднээс мөнгөө зарцуулж байсан хүмүүс нь мөнгөө эд зүйлээр сольж байгаа хүмүүсээс их оноо тавьж байжээ. Ямар нэгэн хэмжээгээр тэд аз жаргалтай байсан буюу хийхийг хүсдэггүй зүйлээсээ хөндийрч байгаадаа тэд таашаал авч чадаж байв.

Багахан чөлөөт цаг гэхэд л хүмүүсийг аз жаргалтай болгож чадаж байна.

Мөнгө аз жаргалтай болгох хэрэгсэл. Эцсийн дүндээ мөнгө үүнд тийм ч чухал биш. Үүнд хамгийн чухал нь цаг төлөвлөлтөнд оршино.

Хүн бүрд 24 цаг бий. Цаг, минут болгоныг утга учиртай болгож болно – ингээд өөрийн аз жаргалтай цагийг гаргана. Хэрвээ та өөртөө цаг гаргах завгүй хүн гэж үзэж байгаа бол амьдралдаа өөрчлөлт оруулахыг хичээгээрэй. Жинхэнэ аз жаргалыг мэдрэхийг хүсвэл амьдралынхаа цагийг үнэлж сураарай.

6
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *