Аюултай нөхцөл байдалд хурдан шуурхай, зөв шийдвэр гаргахад туслах 11 чадвар

3

Онцгой нөхцөл байдалд юу хийхээ мэддэг байна гэдэг аливаад бэлэн гэсэн үг гэж ойлгож болно. Мэдээж хэн ч амьдралд аюултай нөхцөл байдалтай нүүр тулахыг хүсэхгүй, ийм таагүй байдал биднээс алсуур тойроосой гэж хүснэ. Амь нас аврах аргуудыг мэдэж байхад илүүдэхгүй – энэ бол өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ аврахад тус болно. Магадгүй бид огтын танихгүй хүний амь насыг ч аврах хэрэг гарахыг үгүйсгэхгүй.

Онцгой үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх вэ гэдгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

1. Хахсан бол яах вэ?

Хэрвээ та хахсан бол юуны түрүүнд тайван байдлаа хадгалах ёстой. Хүчтэй ханиалгаж эхэлнэ, хэрвээ тус болохгүй байгаа бол гараа атгаад хүйс, хавирга хоёрын завсар хүчтэй цохино, цохихдоо J хэлбэрээр дээрээс доош чиглэлд. Хэрвээ энэ арга ч тус болохгүй байгаа бол сандлын түшлэгт тулаад (эсвэл бэлхүүс орчим тулж болох өөр юм байна) гараараа сайтар барьж биеэ шахна. Гадны биет гарахаас нааш эдгээр аргуудыг хэрэглэж үзнэ.

Хоёрдугаар хувилбар

Дөрвөн хөллөөд маш огцом хөдөлгөөнөөр урагш гараа сунган цээж, гэдсээ газар наана (мөргөж байгаа мэт). Өвдөх хэдий ч амь аврах арга болно.

 

2. Цагийг нараар тодорхойлох арга

Хэрвээ таны цаг, утас эвдэрсэн үед цаг тодорхойлох хэрэг гарсан бол энэ арга тохирно:

  • Нар сайн харагдах газар олж зогсоно.
  • Зураг дээр заасан шиг алгаа дэлгэж байрлуулна. Алгаа аль болох хөдөлгөөнгүй барихыг хичээгээрэй.
  • Нарнаас газрын зах хүртэл хэдэн хуруу байгааг тоолно. Хуруу болгон 15 минут. Хэдэн хуруу байгааг тоолоод 15-аар үржүүлж цагийг тодорхойлно (үр дүн 100 хувь биш гэдгийг анхаарна уу)

 

3. Хүчтэй аадар бороо ойртож байгааг хэрхэн тодорхойлох вэ?

Тун удахгүй аадар бороо орох шинжтэй бол дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарна уу:

  • Үүл доор байрлаж байгаа эсэх
  • Үүл тэгш бус, орооцолдсон “хөвсгөр” эсэх
  • Хар, заримдаа бор өнгөтэй болсон байгаа эсэх. Хэрвээ үүл хар бараан өнгөтэй байвал хүчтэй бороо орно, гэхдээ салхигүй, хэрвээ бор байвал хүчтэй салхилж бороо орно.

Үүл тарж байвал бороо орохгүй.

 

4. Автомашины тормоз ажиллахгүй болвол

Тормоз ажиллахаа больсон бол сандрах хэрэггүй: хэрвээ олуулаа явж байгаа бол зорчигчдыг аюулгүйн бүсээ зүүхийг хүснэ, замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад хүмүүст дуут дохио, холын гэрэл асаах эсвэл аваарын гэрлээ асааж мэдэгдэхийг хичээнэ.

  • Дараа нь тормозны педаль дээр хүчтэй, үе үе гишгэнэ. Ингэснээр тормозны системд даралт үзүүлж байгаа юм. Дараа нь арааг багасгана. Хэрвээ механик араатай бол арааны педалийг дарж шилжүүлнэ, хэрвээ автомат бол L байрлалд тохируулна.
  • Гар тормозоо болгоомжтой аажим ажиллуулна. Хэрвээ оцгом татвал машин үсэрч болзошгүй.
  • Баруун-зүүн тийш эргүүлэхийг хичээгээрэй, эгнээнээс эгнээ рүү шилжих байдлаар.

 

5. Таныг мөшгөөд байвал яах вэ?

Хэрвээ таныг мөшгөөд байгаа мэт сэжиг төрвөл юуны түрүүнд баталгаажуулах хэрэгтэй. Мөшгиж байгаа хүн ямар харагдаж байгааг эхлээд сайтар тогтоо, дараа нь явж байгаа чиглэлээ огцом өөрчилж үзээрэй, хэрвээ таны ард “сүүл” дагасаар байвал мөшгиж байна гэж үзэж болно. Энэ үед хүнгүй газраар явж болохгүй. Кафе орж хэн нэгэн хүнтэй тааралдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүл эсвэл ойр байгаа цагдаагийн газар очоорой.

 

6. Ойд төөрөх эрсдэлийг хэрхэн багасгах вэ?

Ойг нэг л тойргоор тойрч яваад байгаа мэт сэтгэгдэл төрвөл том модыг нэг л талаас нь гарахыг хичээ. Хэрвээ баруун гартан бол – зүүн талаар нь, хэрвээ солгой бол – баруун талаар нь гарна. Энэ аргаар явбал ойд тойрч явахаа болино.

 

7. Зүрхний шигдээсийн эхний хэдэн секундэд ямар арга хэмжээ авах вэ?

Хэрвээ та өөрөө эсвэл таны хажууд байгаа хүнд зүрхний шигдээс болох сэжиг төрвөл нэн даруй түргэн тусламж дуудна, тусламж иртэл сандарч тэвдэхгүй байх хэрэгтэй. Түргэн тусламж иртэл чухам ямар эм өгөхийг эмчээс лавлаж асууна, эм уухаас өмнө гүнзгий амьсгал авч ханиалгах хэрэгтэй. Гүнзгий амьсгал авахад уушги хүчилтөрөгчөөр хангагдана, харин ханиалга нь цээжний булчинг ажиллуулж зүрхний хэмнэлийг сэргэхэд туслах юм. Энэ арга нь анхны тусламж иртэл тус болно.

 

8. Этгээд аргаар гал асаах нь

Гал асаах ямар ч хэрэгсэлгүй үлдлээ гэж төсөөлье. Энэ тохиолдолд бэлгэвч, нарны гэрэл тус болно. Бэлгэвчинд ус хийж линз болгоно. Хуурай өвс, цаас эвсэл аргал дээр устай бэлгэвчээ барьж шатаана. Багахан тэвчээр шаардах хэдий ч галтай болж чадна.

 

9. Аялалын үед өөрийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Ямар нөхцөл байдал үүсэхийг хэн ч тааварлашгүй. Хэрвээ та аялалд явах гэж байгаа бол ойр дотны хүмүүстээ хаашаа, хэнтэй, ямар замаар явж хэзээ ирэхээ заавал мэдэгдэх ёстой. Болж өгвөл аялалын төлөвлөгөөгөө давхар үлдээнэ, нутгийн байгаль хамгаалагч зэрэгт заавал мэдэгдэх ёстойг анхаараарай.

 

10. Газар хөдлөхөд хаана нуугдах вэ?

Хаалганы доор нуугдаж болохгүй гэсэн ойлголт олны дунд байдаг. Ширээ эсвэл хүнд зүйлийн доор нуугдахыг зөвлөнө. Гэхдээ өөр бусад зүйл дээр даруулахгүйн тулд хана дагуулж нуугдаарай.

 

11. Олон хүний дундаас хэрхэн гарах вэ?

Хэрвээ удирдлагагүй яваа олон хүний дунд ганцаараа орсон бол урсгалыг сөрөх хэрэггүй, таны хийх ганц зүйл гэвэл – хөдөлгөөний урсгалыг тайван дагаж явна, гэхдээ зах руугаа аажим ойртоно. Хамгийн гол нь маш цэвэрхэн, бусдад саад болохооргүй, өөрөө ч бусдын хөдөлгөөнд хавчигдахааргүй хийх хэрэгтэй. Хэрвээ та ганцаараа биш бол хүүхдээ хүзүүн дээрээ гарга, эмэгтэй нь таны өмнө явна. Ингээд л ташуулдаад урагшлаад байна даа.

 

Бонус: Хортон шавьжид хатгуулах хамгийн эмзэг газрууд

Аюултай нөхцөл байдал бидэнтэй нүүр бүү тулаасай гэж хүсэж байна, гэсэн хэдий ч бид амьдралын бүхий л байдалд бэлэн байх зохих мэдлэгтэй байх ёстой. Та амь гарах арга барилыг мэдэх үү?

Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр мэдлэгээсээ хуваалцаарай, магадгүй хэн нэгний амь насыг аврах ч юм билүү.

28
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *