Хэтэрхий их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг. Эдгээрийг анхаарахгүй бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй!

3

АНУ-ын нийт хүн амын 50% нь кофе уудаг. Хүн өдөрт дунджаар 3.1 аяга кофе уудаг ба энэ нь орчин цагийн дэлхий ертөнцөд уг ид шидийн ундаагүйгээр хүмүүс амьдарч чадахгүй болсон гэдгийг баталгаа юм – нэг ёсондоо соёл болж хөгжсөн гэж ойлгож болно. Гэхдээ эерэг нөлөөнөөс гадна зарим нэг сөрөг нөлөө байдаг болохыг зайлшгүй мэдэж байх ёстой.

Кофенд дуртай олон хүн байдаг. Гэхдээ кофег хэтрүүлэн хэрэглэж болохгүй ба тийм учраас бид дараах мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

1. Таны ходоод асуудалтай болно

Кофе нь үнэн хэрэгтээ туулгах үйлчилгээтэй. Ходоодны үйл ажиллагааг хурдасгаж, бүдүүн гэдэсний идэвхтэй байдлыг нэмэгдүүлдэг гормоныг ялгаруулдаг байна. Хэтэрхий их кофе уух нь өтгөнийг шингэрүүлж, тэр ч бүү хэл суулгалт болоход хүргэдэг. Үүний зэрэгцээ кофе ходоод-улаан хоолойн урсгалд нөлөө үзүүлнэ. Хэрэв таны ходоодонд ямар нэгэн асуудал илэрвэл, кофены хэрэглээгээ багасгаад үзээрэй.

 

2. Танд кофе уусны маргааш ядарч байгаа юм шиг мэдрэгдэх магадлалтай

Тийм ээ, кофе мэдрэлийн системийг идэвхжүүлдэг. Учир нь найрлаганд нь агуулагдах кафейн бие физиологийн идэвхтэй байдлыг 11-12% нэмэгдүүлдэг ажээ. Гэхдээ сөрөг нөлөө бий. Аденозин бол химийн элемент бөгөөд кофены найрлаганд байдаг – эхлээд өсөж, дараа нь буурдаг. Зарим судалгаагаар хэтэрхий их кофе уусны дараагаар танд ядарч байгаа юм шиг эсвэл унтмаар мэдрэмж мэдрэгдэж болно. Сэргэлэн цовоо байж байснаа гэнэт ядарч эхэлнэ. Гэвч та тухайн өдрийн турш өөрийгөө идэвхтэй байлгаж чадвал, энэ нөлөөнөөс гарах боломжтой.

© Wiese/FaceToFace/REPORTER

 

3. Таны сэтгэл түгших магадлалтай

Кафейн танд ядарч байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх аденозинд хаалт тавьснаар цовоо сэргэлэн байдлыг нэмэгдүүлнэ. Гэхдээ хэрэв та өдөр бүр хэрэглэвэл, энэ нь сэтгэл түгшилт болон мэдрэлийн ядаргаа болж хувирна. Кофе таны зан аашинд нөлөө үзүүлэх адреналиныг ялгаруулах эхлэлийг тавих магадлалтай. Хэрэв та хэтэрхий бухимдалтай байгаагаа анзаарвал, кафейны хэрэглээндээ анхаараарай.

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER

 

4. Танд нойргүйдлын шинж тэмдгүүд илрэх магадлалтай

Кафейн таныг сэргэг байлгах боловч, үүний хажуугаар нойронд давхар нөлөөлнө. Судлаачид их хэмжээний кофены хэрэглээ таны унтах цагаас хумсалдаг болохыг олж тогтоожээ. Та бага цаг унтаж амрах ба өдрийн турш илүү ядралттай байна гэсэн үг юм.

© FaceToFace/REPORTER

 

5. Таны зүрх хурдан цохилж, ядралтын шинж тэмдгүүд мэдрэгдэнэ

Зүрх хурдан цохилох шинж тэмдэг хүн бүрт илрээд байдаггүй боловч, түгээмэл тохиолдох нь бий. Кофег их хэмжээгээр хэрэглэдэг залуу хүмүүсийн зүрхний цохилтыг кафейн түргэсгэдэг болохыг баталжээ. Цусны даралт болон зүрхний ямар нэгэн асуудалтай хүмүүс кофе ууж болохгүйг эмч нар зөвлөдөг.

© Crawford Brown/Gingersnaps, PacificCoastNews.com/EAST NEWS © Crawford Brown/Gingersnaps, PacificCoastNews.com/EAST NEWS

 

6. Таны бодисын солилцоо хурдасч, та донтоно

Кафейн бол өөх шатаах нэмэлт бүтээгдэхүүн гэсэн үг. Судалгаагаар кафейн таны бодисын солилцоог 3-11% хурдасгадаг болохыг олж тогтоожжээ. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй, яагаад гэвэл зарим хүмүүс кофенд тэсвэргүй байдаг ба эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөөтэй үзүүлдэг. Асуудал юу вэ гэвэл, та кофенд илүү их донтох ба хангалттай хэмжээний ус уухаа болино – таны биед ус маш их хэрэгтэй.

© Pedro Andrade / Kevin Perkins, PacificCoastNews.com/EAST NEWS

Та өдөрт хэр их хэмжээний кофе уудаг вэ? Та кофенд донтогч уу эсвэл цайнд донтогч уу? Мөн бидэнтэй уух дуртай кофеныхоо талаар хуваалцана уу.

13
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *