
Хүмүүс хоёр төрөлд хуваагдана. Нэг дэх төрөл нь хуучнаа шууд гаргаж хаяад шинийг худалдаж авдаг, харин хоёр дахь нь хуучнаа засаад шинэ хувцас болгоод өмсчихдөг. Эхнийх нь залхуудаа тэгж байгаа юм биш шүү, мөн хоёр дахь нь ажилсаг, бүтээлч учраас тэгж байгаа ч юм биш. Тэднийг хүссэн хүсээгүй утас зүү гарт нь өөрөө давхиж ороод байгаа юм, толгойд нь шинэ хувцасны загвар ч бэлэн байж байдаг биз.
Танд шинэ санаа өгнө гэж найдаад уран бүсгүйчүүдийн бүтээлүүдээс танилцуулахаар бэлдлээ.
Өөртөө хувирдаг-сарафан хийчихлээ

Заримдаа гэв гэнэт л толгойд шинэ санаа өөрөө ороод ирнэ, тэр санааг хааш нь ч нуух арга байхгүй. Ингээд 2 өдрийн дотор ийм банзал оёчихлоо

Банзлын дээд давхар нь хатгамалтай хагас ноосон материал. Доод хэсэг нь хоёр залгаатай габардин байгаа юм. Чамгүй хүнд болсон, тэгээд бүс хийлээ, бас нэмэлт товч ч хадлаа.
Миний хамгийн анхны үндэсний хувцас, 18 дугаар зууны үеийнхэд хамаарна, ер нь бол хуучин хөшиг болон гурилын шуудайгаар хийсэн. Бүгдийг өөрөө гараар оёхыг нь оёж, машиндахыг нь машиндлаа.

“Миний нөхөр учир битүүлэг байдлаар алга болчихлоо” гэдэг төрлийн нөмрөг өөртөө оёлоо, өөрийгөө ийм хүчтэй эмэгтэй гэж огт бодож байсангүй

Хуучин хээтэй нимгэн торон хөшиг болон юунд ч юм хадгалж байсан даавуугаар даашинз оёод өмсчихсөн шүү

Том нөмөрдөг ороолтоороо даашинз оёж өмслөө

Хэзээ ч зүүж байгаагүй том нөмөрдөг ороолтоо олсон. Гоё материалтай юм, тэгэхээр нь нэг гоё юм оёод өмссөн нь дээр гэж шийдээд. Эхлээд даашинзны дээд хэсгийг оёод, тэгсэн хормойг нь бас гоёмсог хийж болохоор даавуу үлдэж, гэхдээ хангалттай их бишээ. Уран хүн ухаантай гэж үг байдаг шиг л ухаан гаргаж байгаад оёж дуусгасан. Тэгээд зүгээр ч үгүй бүгдийг гараар оёсон шүү, би гэрийнхээ оёдлын машинаас жоохон айгаад байдаг болохоор тэрүүгээр оёж чаддаггүй юм.
10,000 орчим төгрөгийн дэвсгэр даавуугаар даашинз оёчихлоо

2 эрэгтэй цамцаар гоё цамц оёсон шүү

Миний футболк нэг л уйтгартай харагдаад, тэгэхээр нь Микеланжелогийн “Дэвид”-ийг хатгачихлаа

Хуучин бүтээлгээр ийм фартук оёсон, ямар байна?

Төгсөлтийн баярынхаа даашинзыг өөрөө оёлоо

Өөрөө бодож олоод, зураад энэ даашинзыг оёсон. Торон даавууны цаанаас цэцэг бас дэнлүү харагдвал гоёмсог байна гэж би төсөөлсөн юм. Эмээ маань ч их тусалсан. Яггүй хүнд шүү, ойролцоогоор 4,5 кг байх.
Беллийн үдэшлэгийн даашинзыг оёж чадлаа, миний муу умгар өрөөнд их том, сүртэй харагдаж байна

Энэ даашинзыг оёход хэдэн сар зарцуулсан юм, ажил, сургуулийнхаа завсраар л чөлөөт цаг гарвал амжуулсан.
Аль 1947 онд танилцуулагдаж байсан Кристиан Диорын энэ загвар санаанаас огт салдаггүй яваад л байсан юм, ашгүй нэг юм хэрэгжүүлж санаа амарлаа

Хоёр давхар даашинз. Дөрвөлжин хээтэй нимгэн торон даавуу, тэгээд цэвэр зузаан хөвөн даавуу л хэрэгтэй. Хөнгөн мэт харагдах боловч үнэндээ хүнд. Хөвөн даавуу нь үнэхээр зузаан, бараг л сум үл нэвтрэх хантааз гэхэд буруудахгүй.
Өөртөө хуримын даашинзаа оёсон. Төгс биш л дээ, гэхдээ л миний мөрөөдөж хүсэж байсан даашинз минь яг мөн

Жийнсэн өмдөн дээр оддын байрлалыг хатгалаа

Шулуун зураасыг оёдлын машинаар, бусдыг нь гараар оёсон.
Охиныхоо төгсөлтийн баярт нь зориулж алтан даашинз оёлоо

Сүй тавих ёслолын даашинз. Би өөрөө загварыг нь гаргаж оёсон

Миний хийсэн бомбер-хүрэм. Даавууг хараад л үүгээр юм хийх ёстой гэж шууд бодсон

Миний оёсон анхны хувцас. Хуучин бомбер хүрмээ тавьж байгаад өөрөө эсгүүрээ бэлдсэн юм.
Өмд цоорчихоор нь эхний үнэгийг хатгасан юм. Харин хоёр дахийг нь хань болгоод л…

Хуучин хөшиг болон бүтээлэг – хүрэм болсон байдал. Ажлынхаа хүрмээс эсгүүр аваад л оёчихлоо

Торго болон хээтэй хуучин торон захаар хийсэн цамц. Эдвардын үеийн загварт би дуртай, ийм ч цамцтай больё гэж бодож байлаа

Та юм оёж эсвэл нэхдэг үү?








Zaya Erka
2020/09/29 at 20:43
Margad Munkh-erdeneborto chono g/m idrt ingeed orchih yumson