Цэвэр ус, ундааны хуванцар савыг зуслан, хашаандаа хэрхэн ашиглах вэ?

3

Энэхүү хуванцар сав гэдэг бол экологийн жинхэнэ дайсан билээ. Одоо ажил хэрэгч хүмүүс улам бүр хуванцар савыг дахин ашиглаж, хэрэггүй байсан энэ саваар аж ахуйд хэрэгтэй янз бүрийн зүйл болох шувуу хооллох сав, цэцгийн сав, гоёл чимэглэл, завь, бүр байшин хүртэл барьж ашигладаг болжээ.

Энэ удаа энэхүү хуванцар саваар ямар сайхан зүйл хийж орчныг бохирдлоос хамгаалах талаар танилцуулах болно. Хуванцар саваар цэцэрлэгтээ зориулсан олон зүйл хийж болох билээ.

Цэцэрлэгт зориулж хуванцар саваар хийж болох зүйлс

1. Сарнай тарих сав

Хуванцар савны сайн тал нь дулаан болон чийг сайн барьдаг, ургамлыг хортон шавьжаас хамгаалдаг явдал юм. Сарнайн хувьд энэ хуванцраар хийсэн сав хамгийн сайн тохирно. Сарнайн ишээ сайн бордсон хөрсөнд суулгаад хуванцар саваар хамгаалж эхний навчис гарахыг хүлээнэ.

 

2. Дусал хэлбэрийн усалгааны систем

Ихэнх ургамлын үндсийг нь услах хэрэгтэй байдаг ба ялангуяа сайн бордсон газар ингэх хэрэгтэй. Энгийн хуванцар савыг усалгааны дуслын систем болгож ашиглаж болно. Уг савны хэрэгтэй газар нь жижиг цоолж ургамалтай цуг суулгана.

 

3. Удаан хугацаагаар услах систем

Энэ нь хүүхдийн тоглоомын хэрэгсэл мэт харагдах ба үүний тулд хуванцар саванд жижиг нүхнүүд гаргаж хүүхдийн усан буу шиг болгодог байна. Энэ зарчмаар цэцэрлэг, хүлэмжинд ашиглаж болно. Услах хоолойгоо урьдчилан гаргасан жижиг нүхтэй хуванцар савтай холбоод л болно.

 

4. Үрслэгт зориулсан сав

Хуванцар савны ёроолыг тасдан авч үр тарих нь хангалттай зүйл биш. Ургамал ургахын тулд хуванцар саванд хангалттай усалгааны нүх сүв бий болгож, бордсон хөрсөөр дүүргэж байж үр суулгана. Ийм үрслэгийг гальк болон жижиг чулуугаар хүчсан модон тавиурт тавьдаг.

 

5. Шумуулын эсрэг

Шумуул болон бусад шавьжны үүрийг олоход хэцүү бөгөөд эдгээр нь ургамал ургахад төдийгүй амрахад тань бас саад болно. Тиймээс эдгээр шавьжаас хамгаалах хэд хэдэн энгийн арга хэрэглэж болох юм. Үүний тулд хуванцар савыг хоолойн доогуур зүсэж хуваах ба хоолой хэсгийг доош харуулан саванд хийнэ. Ёроолд нь бага зэрэг зөгийн бал түрхсэн байх хэрэгтэй. Аюултай шимэгч, хатгадаг хорхой шавьж энэ урхинд орж эргэн гарч чадахгүй билээ.

 

6. Цэцгийн хүрээ

Өөрийн цэцэрлэгийг өвөрмөц сайхан болгохыг хүсдэггүй эмэгтэй гэж хаа байхав. Ийм үед ундааны хуванцар сав танд тус болно. Гэхдээ нилээдгүй тооны хуванцар лонх хэрэг болох билээ.

Хийх арга: Хуванцар саваа элсээр дүүргэж таглаад доош харуулан суулгах ба бий болох хэлбэр дагуу хийнэ. Ийм байдлаар бат бөх, жигд цэцгийн хүрээ хашлага бий болох ба ямар ч өнгөтэй байж болно.

 

7. Цэцгийн сав

Хуванцар савны хажуугийн хэсгийг зүсэж аваад цэцгийн сав бэлэн болж байгаа юм. Тогтоох болон өнгө үзэмжийн хувьд янз бүр болгож болно. Ер нь хар өнгөтэй лонх өөрөө тун дажгүй харагддаг билээ.

 

8. Сонгины сав

Хэрвээ лонх цөөхөн бол ганц хуванцар лонхоор ихээхэн зүйл амжуулж болно. Үүний тулд дээд хэсгийг нь огтолж их биед дугариг нүх гаргана. Лонхоо хөрсөөр дүүргээд сонгиноо тарина. Цаг үед нь услаж байвал та удалгүй ургацаа хураах билээ.

Энэ бүхнээр хуванцар сав ашиглах арга боломж дуусч байгаа юм биш. Бага зэрэг уран сэтгэмж зараад энэхүү хуванцар саваар цэцэрлэгээ сайхан өнгө төрхтэй болгож болдог байна.

Хэрвээ нийтлэл маань сонирхолтой, ашигтай санагдсан бол найз нөхдөдөө хуваалцаарай. Тэд хуванцар сав бол хог биш харин ашигтай зүйлийн түүхий эд болдгийг мэдэж аваг.

22
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Turuu Turmunkh

    Turuu Turmunkh

    2018/05/01 at 22:33

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *