Пүүз, кетнийхээ үдээсийг өвөрмөц байдлаар үдэх 15 арга

2

1. Сараалжилсан

Энэ нь хамгийн өргөн хэрэглэгддэг арга бөгөөд 6-8 үдээсний нүхтэй гутланд хамгийн тохиромжтой арга юм.

Үдэх арга: Эхлээд хамгийн эхний үдээсний нүхэндээ үдээсээ тэнцүү хэмжээтэй тааруулж байгаад гутлынхаа дотор талаас нь эхэлж хийнэ. Дараа нь үдээсээ солбин дөрөв дэх нүхэнд гадна талаас нь хийнэ. Эхний төгсгөлийг нь дараагийн нүхэнд дотор талаас хоёр талд ижил оруулна. Дараа нь нөгөө талын тав дахь нүхэнд сүвлэнэ. Хоёр дахь төгсгөлийг мөн адил гутлынхаа 2 талд ижил хийгээд үдээсний дээгүүр доогуур сүлжин, тав дахь нүхэнд гадна талаас оруулна. Эхний төгсгөлийг дотор талаас нь гурав дахь нүхэнд оруулаад мөн адил сүлжин, зургаа дахь нүхэнд оруулна. Энэ мэтчилэн үйлдлүүдийг гүйцэтгээд хамгийн сүүлд үдээсээ зангидна.

 

2. Торлосон

Энэ хэлбэрийн арга нь албан уулзалт, арга хэмжээнд тун тохиромжгүй боловч чөлөөтэй стиллэг харагдуулдаг үдэлт. Хэдийгээр энэ аргаар үдэхэд тийм ч сайн зангидаж болдоггүй ч хөлөнд маш сайн зохицож таардаг.

Үдэх арга: Эхлээд үдээсээ тэнцүү хэмжээтэй гутлын хоёр дахь нүхэнд дотор талаас оруулна. Дараа нь гаргасан төгсгөлөө эхний нүхэнд гадна талаас оруулна (хоёр талд ижил). Үүний дараа эсрэг талын гурав дахь нүхэнд дотор талаас оруулаад тэр талын хоёр дахь нүхэнд гадна талаас оруулна. Дараа нь эсрэг талын дөрөв дэх нүхэнд оруулна. Энэ мэтчилэн хоёр талд ижил үйлдэл хийж үдээсийг зангидна.

 

3. Шулуун

Энэ хэлбэрийн үдэлт нь эмх цэгцтэй цэвэрхэн харагдуулдаг онцлогтой. Ихэвчлэн хөнгөн атлетикийн тамирчид, цэрэг армийн хүмүүс энэ үдэлтийг хэрэглэдэг.

Үдэх арга: Эхний нүхэнд гадна талаас оруулж нэг талыг нь урт, нэг талыг нь богино болгож үлдээнэ. Урт төгсгөлөөр нь тэр талын зургаа дахь нүхэнд дотор талаас оруулж гарган, эсрэг талын нүхэнд хөндлөн явуулж тэр талын хоёр дахь нүхэнд оруулах гэх мэтээр үргэжлүүлж зангидна.

 

4. Хоёр өнгийн үдэлт

Энэ хэлбэрийн аргад 2 өнгийн үдээс хэрэг болох ба хэмжээний хувьд богино үдээс тохиромжтой.

Үдэх арга: Уламжлалт аргатай адил аргаар үдэх боловч эхний нүхнээс нэг өнгийн үдээс, хоёр дахь нүхнээс дараагийн өнгийг хэрэглэнэ.

 

5. Өргөн солбисон үдэлт

Энэ хэлбэрийн арга нь байнга гутлаа тайлах шаардлага гардаг бол тайлахад хялбар байх үүднээс хамгийн тохиромжтой. Гол онцлог нь үдэхдээ нэг нүх алгасаж үддэгт оршино.

 

6. Таван хошуу хэлбэрийн

Энэ арга нь зангидахад хүндрэлтэй боловч өвөрмөц содон харагдуулдаг.

Үдэх арга: Эхний нүхэнд гадна талаас тэнцүү хэмжээтэй оруулж дараа нь шууд дөрөв дэх нүхэнд солбиж хийнэ. Дараа нь тэр талын гурав дахь нүхэнд дотор талаар явуулан гаргаж, хөндлөнгөөр эсрэг талын гурав дахь нүхэнд хийнэ. Үүний дараа тэр талын дөрөв дэх нүхэнд хийгээд гарган, эсрэг талын нүхрүү хөндлөн явуулна. Энэ мэтээр таван хошуу хэлбэрийг бий болгоно.

 

7. Давуулсан

Энэ хэлбэрийн үдэлт нь уламжлалт аргатай төстэй боловч аль нэг нүхэнд солбихгүйгээр давж өнгөрснөөрөө онцлог юм. Энэ аргыг шагай булгарсан үед хөлөнд учруулах даралтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг.

 

8. Татлага хэлбэрийн

Энэ хэлбэрийн арга нь явган аялал, дугуйгаар явах үед тохиромжтой. Алхаж явахад ямар нэгэн зүйл үдээсэнд гогцоодож үлдэнэ гэж санаа зовох зүйлгүй.

Үдэх арга: Энэ арга нь уламлалт аргын эсрэг арга юм.

 

9. Шат хэлбэрийн

Энэ хэлбэр нь цанаар гулгах аялал хийх үед их тохиромжтой. Сул тал нь үдээсээ чангалахад төвөгтэй байдаг.

Үдэх арга: Эхний нүхэнд тэнцүү хэмжээтэйгээр гадна талаас нь оруулна. Дараа нь хоёр талд ижилхэн алгасаж шат хэлбэрийг гаргана.

 

10. Зангилаат

Энэ хэлбэрийн арга нь тус бүрд нь зангиддаг учраас чангалж уяахад тун амар арга юм.

Үдэх арга: уламжлалт аргатай төстэй боловч тус бүрд нь зангидна.

 

11. Европ маягийн шулуун

Энэ хэлбэрийн арга нь пүүз, кетэнд илүү тохиромжтой. Гадна талаас нь харахад шулуун боловч дотор талаар нь бага зэрэг сараалжилсан хэлбэр харагддаг.

 

12. Хурдан

Энэ хэлбэрийн арга нэг талын төгсгөл нь шууд нөгөө талын төгсгөл нь сараалжилсан байдаг учраас маш хурдан хугацаанд үдэх боломжтой ба илүү бүтээлч харагддаг.

 

13. Төмөр зам

Энэ хэлбэрийн арга шат хэлбэрийн аргатай төстэй боловч илүү шахуу үддэгээрээ онцлог юм.

 

14. Цахилгаан

Энэ хэлбэрийн аргын санаа нь хувцасны цахилгаан шиг нягт, зайгүй үдэгддэгээрээ онцлог байдаг. Их өвөрмөц харагддаг боловч үдсэний дараа чангалахад хүндрэлтэй байдаг.

 

15. Шатрын талбай

Энэ хэлбэрийн аргаар үдэхдээ илүү өргөн, хоёр төрлийн өнгөтэй үдээс ашиглавал тохиромжтой.

37
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *