Алдартай кинонуудын хасалт хийгдсэн хамгийн чухал хэсгүүд

0

Зарим нэг кинон дээр ойлгомжгүй үзэгдэл гарах тохиолдол байдаг. Киноны зураг авалт дууссаны дараа зарим нэг хэсгийг нь хасахаас өөр аргагүй байдаг тул иймэрхүү үл ойлгогдох зүйлс гардаг ажээ.

Алдартай кинонуудад гардаг зарим нэг ойлгомжгүй үйл явдлын учрыг олоход тус болох хасагдсан хэсгүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

Titanic, 1997

Розагийн сүйт залуугийн бие хамгаалагчийн духан дээр яагаад ч юм цустай шарх гараад ирснийг нь гярхай үзэгчид ажигласан л байж таараа. Киноны анхны зураг авалт дээр Жек болон Спайсер Лавжойн хооронд зондоон үүсч Жек рестораны шилэн цонхонд Спайсерийн толгойгоор нь буулгаад авчээ. Киноны эцсийн монтажийн үед кино тэртээ тэргүй уртаас гадна Ли Каприогийн бүтээсэн дүр “хэрцгий” байх нь зохихгүй гэж үзсэн учраас энэ зодоонтой хэсгийг хассан байна.

 

Prometheus, 2012

Киноны эхний хэсэгт гарах дараах үйл явдал монтажлагдаж хасагдсан юм: харь гаригийнхан хүн төрөлхтнийг үүсгэхийн тулд хар өнгийн зунгааралдсан шингэнийг ашигладаг. Өөрөө хэлбэл хүн төрөлхтөн бол мутацад орсон харь гаригийнханы хойч үе. Хасагдсан үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлавал, харь гаригийн нэгэн хүн өөрийн ДНК-г усанд үлдээж үүнээс нь молекул, эд эс гээд амьтай зүйлс үүсэж байгааг харуулжээ.

 

X-Men, 2000

Хуй салхи хочит бүсгүй Холли Берри киноны төгсгөлд нэгэн инээдтэй үг хэлдэг: “Мэлхий дээр аянга буувал яадаг вэ? Бусадтай адил зүйл болно шүү”. Уг нь энэ тэнэгдүү хошин шогийн үгийг киноны турш хэлж байсан юм. Кино бүтээгчид хорон муу санаат Мэлхий бас иймэрхүү утгатай тоглоом шоглоом хэлнэ гэж төлөвлөж байжээ. Харин яагаад ч юм Хуй салхи хэлжээ.

 

Raiders of the Lost Ark, 1981

Эртний Сахиусыг нээж харсан хүний нүүр хайлж урсах болно гэдгийг бид ойлгосон. Харин Индиан Жонс энэ тухай мэдэж байсан учраас эгзэгтэй үед нүдээ анисныг юу гэж тайлбарлах вэ? Энэхүү далдыг харсан үзэгдлийг тайлбарлах үйл явдлыг киноноос хасжээ. Индиан Жонс, Салах хоёр нэгэн мэрэгч дээр ирэхэд Сахиуст хүрч бас харж болохгүй гэдгийг анхааруулжээ.

 

The Lion King, 1994

Нала яагаад гэрээсээ хол явж ан хийж байгаа бөгөөд насанд хүрсэн Симбатай учирч байгаа юм бол гэж бодсон үзэгч байгаа л байх. Үнэндээ Муфасагийн хий үзэгдлээс болж солиотой шахуу болсон Соривт Налаг хатнаа болгохыг санаархсан учраас тэрээр гэрээ орхин явжээ. Уг үйл явдал бяцхан үзэгчдэд тохирохгүй гэж үзсэн учраас кино бүтээгчид киноноос тасдаад авчээ.

 

Blade Runner, 1982

Уг киноны маш чухал хэсгийг буюу Декартын зүүдэнд бодь гөрөөс ойгоор давхиж байгааг хассан. Бүтэн хувилбарыг та найруулагчийн хувилбараас үзэх боломжтой. Киноны төгсгөлд Декарт хаалганыхаа дороос мөнгөлөг цаасаар хийсэн бодь гөрөөсний оригами олдог. Гафф түүний зүүдийг хянаж байгааг илтгэжээ, яагаад гэвэл клонуудын оюун ухаанд бодь гөрөөсийг суулгаж өгсөн. Ингэхээр Декарт хүн үү эсвэл клон уу гэсэн асуулт гарч ирж байна.

45
ГайхмаарГайхмаар
23
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *