
Гоо сайхны талаарх буруу ойлголт хэн нэгний амьдралыг эвдэж болзошгүй. Мурий хамар эсвэл төгс биш бие галбир, хэтэрхий өндөр эсвэл намхан, сэвх эсвэл буржгар үс – энэ бүгд өөрийгөө үл хайрлах шалтгаан болно. Зарим нэг нь өөрийнхөө “дутагдал”-ыг зузаан түрхсэн нүүрний будгаар нуух гэж хичээнэ, зарим нь гоо сайхны мэс засал хийлгүүлнэ, харин нэг хэсэг нь бусдаас онцлог төрх нь тэднийг олны дундаас ялгаруулж байгааг ойлгож өөрийгөө байгаагаар нь хайрлах болно.
Хүн болгон аз жаргалыг мэдрэх ёстой, тэр хүн ямар жинтэй эсвэл хэр том хөлтэй байх нь огт хамаагүй. Өөрийнхөө “дутагдал”-ыг хайрлаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан сошиал хэрэглэгчдийн гэрэл зургуудаас танилцуулахаар бэлдлээ.
2 жил амраагүй сая амрах завшаан гарлаа. Миний ийм жин загварлаг харагдаж болно гэж урьд нь огт бодож байсангүй

Хамарнаас минь болоод намайг хэн ч хайрлахгүй гэж боддог байж билээ. 19 нас хүрээд шал дэмий зүйлд санаа зовж байгаагаа ойлгосон

Шүднийхээ завсраас би их ичдэг байсан. Түүнийхээ хажууд байхад би юу ч бодолгүй нүүр дүүрэн инээмсэглэж чаддаг юм

Их ч цаг хугацаа өнгөрч, эцсийн мөчид би буржгар үсэндээ хайртай болсон

Миний биеийн өндөр 158 см. Өндөр бүсгүйчүүд над шиг намхан залууг тоохгүй байх гэж боддог байлаа. Гэхдээ бид хоёр цугтаа 3,5 жил болжээ

Түүнийгээ өндөр өсгийтэй туфль өмсөхөд нь би их дуртай.
Над шиг ийм хамартай хүн гоо сайхны мэс засал хийлгэх хэрэгтэй гэж их л сонсож байлаа. Гэхдээ би тэр бодлыг хойш нь тавьсан

“Би одоо өөрийнхөө хамрыг урьд өмнөхөөсөө илүү их хайрлах болсон. Аавын талын бүх хамаатнууд бүгд ийм хамартай, энэ онцлогоороо би бахархаж байна”
Өөрийнхөө 45 размерын хөлнөөс их ичдэг байж билээ. Өнөөдөр хөлөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөр шийдэж хэд хэдэн задгай углааш худалдаж авсан

Дугуй шил миний дугуй нүүр царайг улам илүү гутаана гэж айдаг байсан юм. Чөтгөp ав гэж, энэ шилэнд би ямар дуртай гээч!

Сэвхтэй хүмүүс өсвөр насандаа өөрийгөө их үзэн яддaг байх. Би одоо өөрийгөө илүү өндрөөр үнэлж сурсан

Миний бие тийм ч “муухай” биш юм байна гэдгийг өнгөрсөн жил би ойлгосон. Өөрийгөө хайрлаж сураад бүтэн жил болжээ, ер нь тэгээд би юу өмсөх нь хэнд ямар хамаатай юм бэ?

Витилиготой хүмүүсийн дундаас би ганцаараа ийм өвчтэйдөө аз жаргалтай явдаг байх

Жил өнгөрөх тусам би улам бага будаг хэрэглэх болсон. Амралтын өдрөөрөө хаа нэгтээ гарах болохоороо л буддаг болоод байна. Би илүү эрх чөлөөг мэдэрч эхэлжээ.

Өндөр хүн өсгийтэй гутал өмсөх муухай харагдана гэж хэнээр ч битгий хэлүүлж байгаарай. Миний өндөр 190 см, тэгээд ч надад таалагддаг

Бусад хүмүүс: “Чанга биегүйгээр чи уран гулгалтаар хичээллэж чадахгүй”. Би: “Тэгж л байна биз”

Бүтэн 8 жил үс уналттай тэмцсэн. Хайртай хүнтэйгээ гэрлэснээс хойш үсний засалтанд санаа зовохоо больжээ! Тийм ээ, би өөрийнхөө хурим дээр хав халзан аз жаргалтай эмэгтэй байлаа

Та урьд нь өөрийнхөө ямар төрхийг “дутагдал” гэж бодож явсан бэ? Одоо тэр “дутагдал”-аа тайвнаар хүлээж авч сурсан уу? Магадгүй түүгээрээ бахархдаг ч юм уу?







