
Орц:
- Тахианы цээж мах – 400 гр
- Төмс – 2 ш
- Лууван – 1 ш
- Хайлуулсан бяслаг – 180 гр
- Ус эсвэл шөл – 2 л
- Лаврын навч, бөөрөнхий перец
- Давс, перец
Хийх арга:
Дөрвөлжин хэрчсэн тахианы махаа оливийн тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна. Шөлөө буцалгаад дээрээс нь лаврын навч, бөөрөнхий перец болон тахианы махаа нэмнэ. Галаа нэмээд 7-10 минут буцалгана. Дараа нь ногоогоо хийж 10-15 минут буцалгана. Шөлөн дээрээ хайлуулсан бяслагаа хийж бүрэн хайлтал нь хутгана.
Давс, перецээр амтална. Ногоон өнгөт амтлагч ногоог жижиглэн хэрчээд шөлөндөө хийж хутгана. Галаас авч таваглан идээрэй.
Сайхан хооллоорой.








Өлзийт Сант
2017/09/20 at 02:39
Тахианы махтай бяслаг байдаггүй учир тахианы мах, бяслагтай зутан шөл гэх нь зүй.