Омега-3 агуулсан хамгийн шилдэг хоол хүнс

2

Өөх тос хүний эрүүл мэндэд муу гэдгийг бид мэднэ. Гэхдээ ургамлын гаралтай тосны хувьд? Энэ төрлийн тос нь 100 хувь тосны агууламжтай, эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзнэ. Яагаад гэвэл ургамлын гаралтай тос нь ханаагүй тосны хүчил болох Омега-3 агуулдаг.

Энэ учир шалтгаанаар “Омега-3-ын агууламжтай хоол хүнс”-ийг сайтар судлах шаардлага гарч байна.

Тосны хүчил Омега-3-ын ашиг тус

Олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаа шинжилгээнээс харахад Омега-3 нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоосон. Энэхүү хүчил нь хүний бие махбодийн бүхий л үйл ажиллагаанд оролцоно:

  • Судасны хана бэхжүүлж, уян хатан чанарыг хангана
  • “Муу” холестерины хэмжээг бууруулж, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ
  • Зүрхний хэмнэл алдагдах өвчлөлийг багасгах
  • Хавдрын эрсдэлийг бууруулах
  • Тархины үйл ажиллагааг дэмжинэ
  • Дархлааны системийг дэмжинэ
  • Мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ядаргаа, депрессээс хамгаална
  • Бодисын солилцоог идэвхжүүлж жин хасахад нөлөөлнө
  • Үе мөчний үрэвслээс хамгаална
  • Биеэс хорт бодис гадагшлуулна
  • Үрэвслийн явцыг удаашруулна
  • Харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Эмэгтэйчүүдийн өвчлөлөөр өвдөх магадлалыг бууруулна
  • Арьс, үс, хумсны эрүүл байдлыг хангана
  • Зарим нэг амин дэмийг шимэгдүүлэх үүрэг гүйцэтгэнэ

 

Тосны хүчил Омега-3-ын эх үүсвэр

Омега-3 нэг л дутагдалтай талтай: хүний бие махбодиор ялгаруулагддаггүй. Омега 3-ын авах ганц арга – хоол хүнсээр дамжуулан авах. Тиймээс ямар хүнсний бүтээгдэхүүн Омега-3-аар баялаг болохыг мэдэж байх хэрэгтэй:

  1. Маалингын үр, маалингын каш.
  2. Ургамлын тос – маалингын, рапсын, шошны, эрдэнэ шишийн, оливийн, гүнждийн, буудайн үрийн.
  3. Загасны тос.
  4. Загас – скумбр, сардин, яргай, туна, улаан загас, зубатка, хульт, сиг-цагаан загас, мойва, пикша, кафель, далайн загас.
  5. Далайн гаралтай хүнс – хавч, улаан түрс, далайн гаралтай ургамал, нялцгай загас.
  6. Самар, хушга, хушны самар, бүйлсэн, ангаахай, кешью, макадами, пекан самар.
  7. Баттернат хулуу, хулууны үр.
  8. Буурцаг, буурцагны сүү
  9. Өндөг, камамбер бяслаг, дүпү.
  10. Авокадо, бууцай, брокколи, цэцэгт байцаа, брюссель байцаа, ногоон навчит ногоонууд (яншуй, кинза зэрэг)

100 граммаар / өдрийн хэмжээ: 1-2,5 грамм/өдөрт

  • Загасны тос – 99,9 г
  • Маалингын үр – 18,1 г
  • Трессийн элэг – 15 г
  • Рапсын тос – 10,3 г
  • Оливийн тос – 9 г
  • Коноплийн үр – 8,1 г
  • Хушга – 6,8 г
  • Скумбр – 5,3 г
  • Хуурай буурцаг – 1,6 г
  • Форель – 2,6 г
  • Сельд – 3,1 г
  • Туна – 3,2 г

Омега 3-ын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:

  • Хүчил нь тархины хувьд барилгын материал болж мэдрэлийн системийг дэмжинэ
  • Мембраны эсийг хөгжүүлэхэд оролцоно
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Зүрх, судасны өвчлөлөөс хамгаална
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна

Омега 3-ын дутагдал:

  • Хумс хэврэгших
  • Арьсаар тууралт гарах
  • Арьс хуурайших
  • Хагтах
  • Сэтгэл санаа тавгүйтэх
  • Өтгөн хатах
  • Судасны өвчлөл
  • Цусны даралт ихсэх

Омега 3-ын илүүдэл:

  • Цусны даралт багасах
  • Цус алдах
  • Хоол боловсруулах эрхтний өвчлөл
  • Гүйлгэх

Тосны хүчил Омега 3-ын хэрэглээг хориглох заалт

Омега 3-ын ашиг тус тодорхой болсон. Гэхдээ уг тосны агууламжтай хүнс нь калори ихтэй байдаг. Ургамлын тос, загасны тос, загасны элэг, хар түрс, самар, бяслаг болно. Өөхлөлт ихтэй, холестерины хэмжээ өндөртэй хүмүүс багахан хэмжээгээр л уг тосыг хэрэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан зарим нэг хүнсний бүтээгдэхүүн нь харшил үүсгэгч болох талтай – загас, буурцагны сүү зэрэг. Үүнээс гадна буурцагны сүү нь кальцийг шимэгдэх явцад саад учруулдаг. Иймээс ясны сийрэгжилт, өвчлөлтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Мөн тухайн бүтээгдэхүүнд харшлах хүмүүс цөөнгүй бий гэдгийг анхаарна.

Эмийн үйлдвэрүүд Омега 3-ыг амин дэм болон нэмэлт тэжээл байдлаар санал болгодог байна.

Синтетик гаралтай тосны хүчилд анхаарал болгоомжтой хандахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Саяханы нэгэн судалгааны үр дүнгээс харахад, хиймэл антиоксидант нь бие махбодид гаж нөлөө үзүүлж байгааг тогтоосон.

Аливаа эмийн бүтээгдэхүүн нь өөрийн гаж нөлөөг агуулж байдгийг ч мартаж болохгүй. Тиймээс ямар нэгэн төрлийн амин дэм, нэмэлт тэжээл хэрэглэх гэж байгаа бол эмчээс зөвлөгөө авна уу.

10
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *