Устаж үгүй болохоос нь өмнө заавал амжиж үзэх ёстой дэлхийн хамгийн гайхамшигтай 13 түүхэн дурсгалт газар

3

Манай дэлхий дээр гайхамшиг хэмээн тодорхойлогдсон маш олон байгалийн үзэсгэлэнт эсвэл түүхэн дурсгалт газрууд байдаг. Харамсалтай нь тэдний зарим нэг хэсэг нь үүрд устаж үгүй болсноос гадна зарим нэгэнд нь устах аюул нүүрлээд байна. Эвдэрч хэмхэрнэ, угаагдана, усан доогуур орно, хайлна. Эрдэмтэд болон экологичид бүгд аюулын харанга цохиж эхэллээ, ЮНЕСКО устаж үгүй болох аюул нүүрлэсэн соёл урлагийн өвийн жагсаалтуудыг гаргаж хамгаалах арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Даанч цаг уурын өөрчлөлт эсвэл хүний ухамсаргүй хүчин зүйлс сөргөөр нөлөөлсөн хэвээр.

Чухам ямар дурсгалт газрууд аюулд орох болоод байгааг мэдэж авцгаая. Ингээд дэлхийн газрын зургаас үгүй болохоос нь өмнө амжиж үзэх ёстой 13 газрыг танд танилцуулахаар шийдлээ.

1. Колизей, Итали

© depositphotos

2016 онд Италийн төв хэсгээр гарсан хүчтэй газар хөдлөлт нь тус улсын маш олон хотуудад их хэмжээний сүйрэлд хүргэсэн. Тэр дундаа Италийн бэлгэ тэмдэг болсон ромын Колизейд: байгууламжийн ханан дээр шинэ цууралтууд үүсжээ. Үүнээс өмнө байгууламжийн урд хана хойд талын хананаас 40 см-аар доошилсон байгааг ромын засаг захиргаа албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. Колизей нь Ромын маш их хөл хөдөлгөөнтэй дүүрэгт оршдог, тийм ч учраас газар доорх метр болон болон бусад төрлийн тээврийн хэрэгслийн улмаас газрын чичиргээнд өртөж байдаг ажээ.

© richdiversitynature / instagram

 

2. Цагаан хэрэм, Хятад

© depositphotos

Хүний гараар бүтсэн хамгийн том хэмжээний архитектурын объект нь сүйрэх аюулд өртөөд байна. Газар тариалангийн хэт хурдацтай хөгжил нь хөрсний суултанд нөлөөлжээ, үүний улмаас ханын ихэнх хэсэг нурж унахад хүрээд байна. Одоогийн байдлаар 1 км урттай үргэлжлэх ганц ч хана байхгүй болсон. Үүнээс гадна ханын өндөр 5 м орчим, угтаа бол урьд нь 15 м хүрч байсан. Мөн 2012 онд орсон усархаг борооны улмаас 36 м үргэлжилсэн ханын хэсэг нурж унажээ.

© Murad Osmann

 

3. Петра, Йордан

© depositphotos

“Ягаан хот” Набатейн эзэнт гүрний эртний нийслэл хот – Йорданы дурсгалт газруудын нэг. Хүчтэй салхи, шуурга болон борооны ус нь хөрсний суултанд нөлөөлсөн. Үүний улмаас Эль-Хазне сүмийн хана бага багаар устсаар байна. Мөн дурсгалт газрыг устгах бас нэгэн хүчин зүйлд жуулчдын тасралтгүй үргэлжлэх хөл хөдөлгөөн тооцогджээ – байгууламжийн багана, хананд байнга гараараа хүрдэг байна.

© followmeto / instagram

 

4. Мачу-Пикчу, Перу

© depositphotos

Зарим нэг археологичид болон химичид инкүүдийн эртний хот устаж үгүй болно гэсэн болгоомжлолтой байна. Сүүлийн 10 жилд уг дурсгалт газрын байдал эрс муудсан – байгууламжуудыг барьсан чулуунууд нь мөөгөнцөр, бактерид идэгдэж ихээр цуурч, эвдрэх болжээ.

© mustdotravels / instagram

 

5. Палестин

© wikipedia

Вифлеемд байрлах уг сүм 2012 оноос хойш зохих нөхөн сэргээлт, засвар хийгдээгүй тул сүйрэх аюул нүүрлээд байгаа юм. Үүнээс гадна үйлдвэржилтийн хурдацтай хөгжил, тээврийн хэрэгслийн тоо өсөж байгаагаас шалтгаалаад түүхэн дурсгалт газрын эргэн тойрны экологийн байдал эрс муудаж байна. Энэ нь тухайн байгууламжид маш их сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм.

© depositphotos

 

6. Помпеи, Итали

© depositphotos

Везувий галт уулын лавын урсгалаас үлдсэн эртний хотын туурь – бас л сүйдэж үгүй болох аюулд өртөөд байна. Сүүлийн хэдэн жилд тус байгууламжийн хэд хэдэн хана болон туурь нурж унасан. Тогтмол давтамжтай орох усархаг бороо нь байгууламжийг бүрэн хатах боломж олгохгүй байгаа юм, харин хөрс нь улам чийгтэй болж суух ажээ. Хөрсийг нэн яаралтай хатаах арга хэмжээ авах шаардлагатай гэж 2014 ЮНЕСКО-гоос анхааруулж байжээ.

© depositphotos

 

7. Чан-Чан, Перу

© depositphotos

Чан-Чан бол бараг 20 гаруй км үргэлжлэх эртний инкүүдийн бүтээсэн хотын туурь юм. Цаг уурын өөрчлөлтөөс болоод уг дурсгалт газар устаж үгүй болоход хүрээд байна. Сүүлийн жилүүдэд Эль-Ниньо дулаан урсгалын улмаас гарах шуурга эртний байгууламжийг муудахад нөлөөлөх ажээ. Мөн Чан-Чан байгаа бүс нутаг нь хүчтэй газар хөдлөлтөд өртөх эрсдэлтэй хэмээгддэг байна.

© depositphotos

 

8. Накагин цамхаг, Токио

© depositphotos

Накагин цамхаг – японы архитектурын өөрийн онцгой шинжийг илтгэсэн байгууламж юм. Архитектор уг барилгыг амьд биет мэтээр төсөөлж босгосон. Накагин нь 140 ширхэг тус бүрийн капсулаас бүрдэнэ, капсул бүрт орон сууц эсвэл оффис байрладаг. 2007 онд оршин суугчид нь байраа хэтэрхий давчуу гэдэг шалтгаанаар орхин нүүжээ, мөн барилгын ханыг хүний эрүүл мэндэд хортой бодисоор орлуулсан гэдэг нь тогтоогдсон байна. Одоо тэгээд цамхагийг хэрхэх тухай шийдвэр гаргахаар болжээ: нураана эсвэл дахин засварлана.

© inlawerent / instagram

 

9. Ливерпулийн боомтын цогц барилга, Их Британи

© depositphotos

Британийн эзэн гүрний үед Ливерпуль нь томоохон боомтод тооцогдож байсан түүхтэй. XVIII–XIX зуунд  усан онгоцуудын томоохон зогсоол болж өгдөг байсан түүхэн дурсгалт боомтыг хотын шинэчлэлийн төслөөр шалтгаалан устгах гэж байна. Шинэ төсөлд 50 давхар тэнгэр баганадсан барилга барихаар тусгажээ. Орон нутгийн захиргаанаас танилцуулж буй уг төслийг архитектур хамгаалагчид эсэргүүцэж боомтыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэх ёстой гэж үзжээ.

© depositphotos

 

10. Сейшелийн арал

© depositphotos

Энэтхэгийн тэнгист байрлах 115 байгалийн үзэсгэлэнт арлууд усанд автахад тун ойрхон байна. Үүний гол буруутан нь цаг уурын өөрчлөлт: хэт их халуун нь эргэн тойрон байрлах шүрэн арлуудыг гэмтээж байгаа, мөн далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж байгаа нь бүхэл бүтэн экосистем устаж үгүй болоход хүргэж байна.

© depositphotos

 

11. Патагонийн мөсөн уул, Аргентин

© depositphotos

Цаг уурын өөрчлөлт мөн Өмнөд Америкийг ч тойрсонгүй. Патагонийн мөсөн уулын ихэнх хэсэг нь хэт их халалт болон хур тундасын хэмжээ багассанаас болж хайлж эхэлжээ. Байгалийн үзэсгэлэнт газар дэлхийн хөрснөөс бүрэн устаж алга болохгүй ч гэлээ хөрсний өөрчлөлт явагдах тул ямар нэгэн хэмжээгээр сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Патагонийн өмнөд мөсөн уул нь дэлхийн цэнгэг усны нөөцийн гуравны нэгийг эзэлдэг ажээ.

© followmeto / instagram

 

12. Мальдивийн арлууд

© followmeto / instagram

Мальдив – Дэлхийн хамгийн доод цэгт орших цэг. Тиймдээ ч далайн усны түвшин нэмэгдэхэд л усанд автах эрсдэлтэй. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад 2100 он гэхэд Мальдивийн 77 хувь нь усанд автана гэж үзжээ. Тус бүс нутагт нүүрлэх гэж байгаа аюулд дэлхий дахины анхаарлыг хандуулахын тулд Мальдивийн ерөнхийлөгч 2009 онд төрийн хурлыг усанд доогуур хийж байсан удаатай.

© followmeto / instagram

 

13. Потоси, Болив

© potosibolivia / instagram

Колоничлогдсон хот Потоси нь далайн түвшнээс дээш 4090 м–т оршино. Дэлхийн хамгийн өндөрт байрлах хотод тооцогддог. Хотын ойролцоо мөнгөний орд байрладаг тул сүүлийн 500 жилийн турш маш гүн уурхайнууд бий болжээ. Магадгүй тун удахгүй энэ хот газраас арчигдах болно гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.

© potosibolivia / instagram

Эдгээр түүхэн дурсгалт газруудын алийг нь та очиж үзмээр байна?

22
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Azuk Zuk

    Azuk Zuk

    2019/04/12 at 11:31

    Маараа Э. Энийг үз

  2. Nam Amaraa

    Nam Amaraa

    2019/04/12 at 20:03

    Naraa Narantuya явья даа 2 лаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *