Тав тухын бүсээсээ гарч яг одоо аялалд гарах 6 шалтгаан

2

Ганцаараа аялах нь сэтгэл санаа, оюун ухааныг хөгжүүлдэг. Таныг илүү ухаантай, нээлттэй бас туршлагатай болоход нөлөөлнө.

Ганцаараа аялах хэв маяг өнөөдөр улам алдаршиж байна. Амьдралдаа анх удаа найз нөхөдгүйгээр, хамаатан садангүйгээр, гэр бүлгүйгээр ганцаараа аялах хүмүүсийн тоо сүүлийн хэдэн жилд хоёр дахин нэмэгджээ. Богино хугацааны аялал ч гэсэн өөрийн ур чадвараа хөгжүүлэхэд нөлөөлж байгаа нь тодорхой болжээ.

 

1. Та зөвхөн өөртөө найдаж сурна

Та илүү зохион байгуулалттай болно. Хажууд тань хэн ч байхгүй, таны өмнөөс хиртэй хувцсыг угаагаад өгөх хүн байхгүй. Та өөрөө хийнэ эсвэл хиртэй хувцсаа үнэртүүлээд явахаас өөр аргагүй.

Та санхүүгээ барьж сурна. Мөнгөө зөв зарцуулахгүй бол тун удахгүй та бүр хоосорно.

Өөрийгөө болон эд зүйлсээ харж хямгадна – та өөрөө л өөрийнхөө аюулгүй байдлыг хангана.

 

2. Та сэтгэл хөдлөлөө бүрэн утгаар нь мэдэрнэ

Та өөрийгөө ямар ч хэрэггүй эсвэл туйлдсан мэт мэдрэмж төрнө. Та цүнхээ хаа нэгтээ мартаж болно, энэ үед бүгдийг хаяад гэртээ очвол яасан юм бэ гэж бодох байх.

Энэ бүх сэтгэл хөдлөлтэй зэрэгцээд танд жинхэнэ баяр хөөр, урьд өмнө нь мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ. Ингээд таны сэтгэл хөдлөлд эргэн тойрны зүйлс биш та өөрөө нөлөөлдөг болохыг ухаарч эхэлдэг байна.

Ганцаараа аялахад амьдралынхаа мартагдашгүй үеийг туулна, та өөрөө төлөв даруу болж төлөвшинө. Та сэтгэл ханамж, айдас зэргийг бүрэн утгаар нь мэдэрч эхэлнэ, эдгээр мэдрэмж юунаас болж үүсэж байгааг ч ухаарна.

 

3. Хүмүүстэй харилцаж сурна

Та маш олон төрлийн хүмүүстэй уулзаж учирна, тэдэнтэй харилцаа тогтоож нийгэмших, сэтгэл зүйн ур чадвараа хөгжүүлнэ. Нэгэнт эзэмшсэн ур чадварыг дараа нь та ашиглаж болно шүү дээ.

Хүнтэй тайван, таатай яриа өрнүүлж ч сурна. Магадгүй та данснаасаа мөнгө гаргаж чадахгүй ууртай сууж байхдаа ч банкны ажилтантай тайван яриад сууж байхыг үгүйсгэхгүй. Ийм тайван хүмүүст үйлчилгээний байгууллагын ажилчид илүү чин сэтгэлээсээ дотно үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг юм.

Амралтаараа хаа нэгтээ очоод амархан найз нөхөдтэй болж чадна. Урлагийн наадам, ресторанд цуг явах ханиа амархан олж чадна.

Ганцаараа аялна гэдэг нь ганцаараа явахын нэр биш юм шүү дээ.

Өөр өөр хэлээр ярьдаг хүмүүстэй ч та хэл амаа ойлголцох ур чадвартай болно. Тухайн гадаад хэлийг сурна гэсэн бодолгүй байсан ч хамаагүй хэлний бүтэц, үндсийг ойлгоод авахад буруудахгүй. Бусдыг нь биеийн хэлээр ойлголцоод байж болно. Та айдсаа даваад л бусдад өөрийгөө ойлгуулж чадаж байвал том чадвар.

Та биеийн хөдөлгөөнд илүү их анхаарал хандуулж эхэлнэ. Танихгүй хүнтэй таатай харилцаа үүсгэхийн тулд та нурууныхаа тэгш байдалд ч өөрийн мэдэлгүй анхаарч эхэлдэг.

 

4. Та өөрийнхөө замыг өөрөө тодорхойлно

Ганцаараа аялж байхдаа таны шийдвэр хэрхэн төлөвлөгөө болж хувирахыг мэдэрнэ. Та хэн нэгнийг хүлээх шаардлагагүй, хэн нэгэн тантай цуг аялах эсвэл аялахаа больсноос болж өөрчлөлт хийх ч хэрэггүй.  Таны хувь заяа одоо зөвхөн таны гарт.

 

5. Өөрийгөө дэлхийтэй харьцуулахад ямар өчүүхэн болохоо ойлгоно

Дэлхий ертөнц ямар аугаа том гээч? Зөвхөн биет хэмжээ бус, хүмүүс, бие биедээ туслах хүсэл. Энэ тухай ярих нэг хэрэг, өөр дээрээ мэдрэх – тэс ондоо хэрэг.

Манай гариг ямар том болох, амьдарч байгаа хүн төрөлхтөн нь ямар аугаа том болохыг ойлгоно.

 

6. Та өөртөө улам итгэлтэй болно

Аялал – үүргэвчээ үүрээд хаалгаа хааж аялалд гарч байсан тэр үеэсээ хойш өөрийгөө ямар хүчтэй болсныг та ухаарна. Та сонголттой, аюултай, төрөл бүрийн нөхцөл байдалд оржээ – энэ бүгдийг давж туулаад ирлээ.

Та өөрийгөө бүхий л талаар шалгажээ, та бол чадалтай хүн. Та өөрт тулгарсан асуудлыг давж туулж чадна. Аялалд гарахаас өмнө та юунаас илүүтэй айж байсан бэ – тэр айдсаа та даваад гарсан, өөрөөрөө бахархаарай.

7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *