Амьдралынхаа туршид ядаж нэг удаа заавал очиж үзэх ёстой ер бусын гэмээр 15 газар

3

Техник технологийн хөгжил дэвшил хүн төрөлхтөнд гэрээсээ гаралгүй хорвоо ертөнцийн гоё сайхныг үзэж харах боложмийг бий болгосон билээ. Гэвч гаджет дээрх гэрэл цацарсан зураг, эрх чөлөөний амт, шинэлэг бүхний үнэр, нар жаргахын гайхамшгийг мэдрэх мэдрэмж гээд өөрийн биеэр аялах нь мэдээж илүү. Эдгээр гэрэл зургууд нь хорвоо ертөнц дээрх хамгийн гайхамшигтай газрууд юм.

1. Благажийн тосгон, Босни Герцеговин

Энэ газар бол хад асгаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт хүрхрээ урсах лам нарын сүм юм.

 

2. Вакачины баянбүрд, Перу

Дэлхийн хамгийн алдартай энэ газрыг өөрөөр элсний боомт гэж нэрлэх нь бий. Энд зөвхөн хоёр хүний сүйх тэргээр үйлчилдэг.

 

3. Хилльер давсархаг гол, Австрали

Их хэмжээний давсанд амьдардаг халобактериас болж энэ гол ягаан өнгөтэй болжээ.

 

4. Мариетын арал дээрх нууцлагдмал арал, Мексик

Адал явдалд дуртай дурлалт хосууд болон бартаат замын жолооч нарт гайхалтай гэж хэлж болох энэхүү нарын шарлагын газар эргэлзэх зүйлгүй таалагдана.

 

5. Силфрагийн тектоник ан цав, Исланд

300 метр гүн уг далайн ус нь цэвэр бөгөөд дайвингийн спортоор хичээллэдэг бол, ийшээ зүглээрэй гэж зөвлөе.

 

6. Изола Белла арал, Итали

Арлыг тэр чигт нь Борромео ордон болон тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, хөшөө дурсгал болон гоёмсог цэцэгс чимжээ.

 

7. Попай тосгон, Мальт

Ид шидийн гэмээр энэ газрыг анх Попай хүүхэлдэйн киноноос санаа авч нэрлэсэн бөгөөд сэтгэл татам энтертайнмент цогцолбор бүхий тоглоомын талбай болон музейтэйгээрээ давуу талтай.

 

8. Дончуаны улаан ертөнц, Хятад

Нэг төрлийн метал болох төмрийн оксидоос болж, газрын эргэн тойрон улаан өнгөтэй болж, чамин хээ тогтож үлджээ.

 

9. Флоришийн арал, Португал

Зэрлэг цэцэгс болон идэвхжсэн галт уулын тогоотой зэрэгцэн байрших алдартай гол.

 

10. Дарваз галт уулын тогоо, Туркменистан

Каракумын элсэн цөлд орших догшин цооногийг өөрөөр “Тамд очих хаалга” гэж нэрлэдэг ба 1971 онд уг газрыг ухаж, малтлага хийснээс үүдэж галт уул идэвхижжээ.

 

11. Ленсуа Мараненишийн үндэсний парк, Бразил

Цас шиг цагаан өнгөтэй, жижигхэн элсэн цөлийн дундуур борооны улиралд ус тогтож үлддэг нь гайхалтай.

 

12. Сетенил де лас Бодегасын хадархаг хороолол, Испани

Цавчим эрэг цохион дунд байрлах цагаан байшингууд өөрийн эрхгүй хараа булаана.

 

13. Сэйнт Маршел д’Ардеш дэх агуй, Франц

Болор талст бүхий ус болон олон янзын өнгөтэй хад асганууд энэ агуйн гол чимэг.

 

14. Марблийн агуй, Чили

Толгой эргүүлэм агуй нь дэлхий дээрх хамгийн гайхалтай газар ба жуулчдын зочлох дуртай газруудын нэг юм.

 

15. Лас Лахасын сүм, Колумб

Гуаатара голын хажууд орших Нео-Готик сүм бол Сенора де лас Лахасын чимэг бөгөөд Колумбыг зорьсон жуулчдын хамгийн ихээр очдог газар.

33
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Монгол Монгол

    Монгол Монгол

    2018/07/14 at 17:55

    Баттулга , Енхболд хоерь/н тархинд нь , дотор нь оеж узех юмсан.

  2. Naranbat Erdene

    Naranbat Erdene

    2018/07/15 at 07:51

    hamt aylah hin bn uu

  3. Naranbat Erdene

    Naranbat Erdene

    2018/07/15 at 07:51

    hamt aylah hun bn uu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *