Бие махбодь хөгширч байгааг илтгэх анхны шинж тэмдэг

1

Бид бүгд мөнхийн залуу насыг хүсэж, хөгшрөхөөс айдаг билээ. Бидний бие организм хөгширч байгааг маш соргог мэдэрч бидэнд тодорхой дохио илгээдэг. Хөгшрөх янз бүрийн шинж тэмдэг байх бөгөөд хамгийн гол илрэх шинж нь хөдөлгөөний эрч хүч сулрах явдал юм. Чөлөөтэй хөдөлж, уян хатан чанараа сайжруулах нь залуу байхын гол үндэс юм шүү.

Орчин үеийн анагаах ухаан 30 наснаас хойш хөдөлгөөний эрч хүч суларч, уян хатан чанар багасах нь хэвийн үзэгдэл гэж үздэг. Гэхдээ үүний эсрэг яаж тэмцэх вэ? Ингээд таныг залуу насаа аль болох удаан хадгалахад тань туслах хэдэн зөвлөгөөг танилцуулъя.

Бие организм хөгшрөх

Дэлхий даяар компьютер бидний бүх л амьдралд гүн нэвтэрсэн өнөө үед улам бүр олон хүн оффист сууж ажиллаж, биеийн ачаалал авах нь өмнөх үеийнхээсээ багасаж байна. Сая сая хүмүүс өдрийн 8-10 цагийг компьютерийн ард өнгөрөөж, нэг байрандаа хөдөлгөөнгүй сууна. Ажлын дараа ядарч сульдсан хүмүүс алхах, хөдлөхөөс халширч, шатаар алхаж гарахаасаа ч төвөгшөөдөг.

Амьдралын ийм хэм маяг нь хөдөлгөөний эрч эрт сулрах, янз бүрийн өвчин бий болох нөхцөл болдог билээ.

Өнгөрсөн зуунд хүн яагаад уян хатан чанараа алддаг талаар бас нэг төсөөлөл бий болсон байдаг. Энэ онолоор бол бидний санаа зовж байгаа зүйл болгон (стресс, тааламжгүй зүйл, сандрах түгшүүр) бидний биед ул мөрөө үлдээнэ. Энэ нь зөвхөн сэтгэл санаа төдийгүй булчингийн агших байдалд бас нөлөөлдөг байна. Ядрал, сэтгэл зовох зүйл хуримтлагдсаар хүн чөлөөтэй хөдөлж чадахаа болино.

Хүний бие дэх ийм өөрчлөлтийг янз бүрээр нэрлэдэг. Энэ өөрчлөлтөөс болж хүнд хөгширч байгаа мэт хуурамч сэтгэгдэл төрөх бөгөөд уян хатан чанараа алдах нь бие организмын олон сөрөг зүйлийг бий болгодог байна: нуруу нугас мурийж тахийх, архаг өвчтэй болох, үе мөч өвдөх, бүр доголон болох гэх мэт. Ийм үед зүгээр амарч, тайвшрах нь хангалттай биш бөгөөд өдөр болгоны дасгал л эрт хөгшрөхөөс таныг хамгаална.

Та өөрийнхөө хөдөлгөөнийг хязгаарлаж, өөрөө өөрийгөө хөгшрүүлэх ямар ч шалтгаан үгүй. Тиймээс ийм байдлаас өөрийгөө хамгаалж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Одоо энгийн нэгэн тестээр таны уян хатан байдлыг шалгая.

Сайн хийсэн бие халаалт, бэлтгэлийн дараа гарын хуруугаар шаланд хүрэх гэж оролдох ба энэ үедээ өвдгөөрөө нугарах ёсгүй. Болж байна уу? Хэрвээ та 50 наснаас дээш настай бол энэ нь сайн үзүүлэлт бөгөөд хэрвээ залуу бол хуруугаараа биш харин бүтэн алгаараа шаланд хүрч байхыг сайн үзүүлэлт гэж үзнэ.

Ямар ч байлаа гэсэн энэ нь болохгүй бүтэхгүй боллоо гэсэн үг биш бөгөөд ямар ч насанд хүн уян хатан чанараа сайжруулж болдог. Үүнийг хийж болно, хийх ч хэрэгтэй бөгөөд ингэснээр таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, үе мөч, биеийн зөв хэлбэрт дэм өгч сайхан сэтгэл санаатай, тайван байхад тусална.

Харин чухам яаж уян хатан чанараа сайжруулах вэ гэж та асуух байх. Сунгалтын маш их үр дүнтэй, энгийн дасгалууд танд тус болно. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй: үр дүнд хүрэхийн тулд тогтмол хичээллэж, өөртэйгөө ажиллах хэрэгтэй.

Ингээд дэс дараатай хийе. Хэрвээ та энэ тал дээр шинэ хүн бол ойрын фитнесс клубт бүртгүүлж мэргэжлийн багш нарын удирдлага дор хичээллэх нь зөв юм. Хэрвээ ийм боломж үгүй бол болих хэрэгтэй гэсэн үг биш. Олон янзын видео хичээл байдгийг олж гэртээ дасгалаа хийж болно. Гэхдээ зарим нэг нь шинээр эхэлж байгаа хүнд зориулсан биш байдаг билээ.

Их хүч чадал, бэлтгэл шаардсан хүнд дасгал шууд барьж авах хэрэггүй бөгөөд энэ нь бүр танд хор болж ч болзошгүй. Тиймээс бүх л зүйлийг дэс дараатай хийх нь зөв. Ингээд өөртөө хор хохирол учруулахгүй байхад тань туслах хэдэн зөвлөгөөг танилцуулъя.

1. Сунгалтын дасгал хийхийн өмнө заавал булчингаа халааж бэлдэх хэрэгтэй. Ямар ч нөхцөлд бие халаалтгүйгээр сунгалт хийж болохгүй ба мэргэжлийн тамирчид ч ингэдэггүй байна. 10-15 минутын зөөлөн бие халаалт хийх ба булчингаа ядраахгүйгээр хийгээрэй.

2. Дасгал нь янз бүр байх хэрэгтэй ба эрчтэй, тогтонги гэх мэтээр. Гэхдээ ямар ч огцом хөдөлгөөн байж болохгүй.

3. Нуруу байнга тэгш байх ёстой бөгөөд бөхийж хотойх үед дасгалын үр дүн муу болно.

4. Урагшаа бөхийх үедээ хөл шулуун байхад биеэ тэгш болгож болохгүй. Биеэ тэгшлэхийн өмнө өвдөг хавиараа бага зэрэг нугалж хийх нь зөв бөгөөд ингэснээр та гэмтэл авахаас өөрийгөө хамгаална.

5. Бүх л дасгал биед эвтэйхэн байх ба ямар нэг өвдөлт бий болгох ёсгүй. Хамгийн багаас нь эхэлж аажмаар эрч, хэмнэлийг нь нэмнэ.

6. Сунгаж байгаа тэр булчингаа сул байлгахыг хичээгээрэй.

7. Амьсгалаа хяна. Үндсэн байрлалд амьсгал авч, сунгах үедээ гаргана.

8. Сунгалтаас аажим гарах ба ямар ч огцом хөдөлгөөн байж болохгүй гэдгийг хатуу сана.

9. Яарах хэрэггүй, үр дүн ирэх ба хамгийн гол нь хичээл зүтгэл, тэвчээр юм шүү.

10. Өдөр болгон хийх хэрэгтэй ба үүнийгээ ямар нэг тамлан зовоох зүйл биш харин таашаал авах зүйл гэж ойлгох хэрэгтэй.

Таны бие тантай цуг байх бөгөөд түүнийгээ хайрлах хэрэгтэй. Зөв сунгалт нь урт удаан наслах, эрүүл байх үндсэн нөхцлийн нэг юм. Байнга хичээллэж, уян хатан байдлаа сайжруулж байвал таны бие, амьдрал тань хэрхэн өөрчлөгдөхийг та мэдрэх болно.

Таны танил, найз нөхөд дотор оффист сууж өдрийн 8-10 цагийг компьютерийн ард өнгөрөөдөг хүн байдаг бол тэдэнд хэрэгтэй энэ мэдээллийг хуваалцаарай.

53
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/08/20 at 12:23

    bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *