Эмэгтэйчүүдийн нүүрэнд тохиолддог асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

4

Хүний гадаад төрх юу юунаас илүү чухал. Бид хэн нэгэнтэй анх удаа уулзах үедээ гадаад төрхөнд нь анхаарлаа хандуулдаг. Гэвч хүн бүрийн нүүрэнд асуудал байдаг. АНУ дахь нэгэн судалгаагаар 60 гаруй сая хүн батганаас болж зовж байдгийг олж тогтоожээ.

Олон хүн нүүрний арьстай холбоотой асуудлаас болж бэрхшээлтэй нүүр тулгардаг. Зарим тохиолдолд үүний эсрэг идэж буй хоол хүнс болон амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болдог. Гэвч энэ нь үр дүнгээ өгөхгүй бол яах вэ?

Тэдгээр асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх төгс арга хэмжээ гэж байхгүй ч, бид танд үр дүнтэй аргуудыг багцлан хүргэж байна.

Үрчлээс

Гадил эрүүл мэндэд ач тустай гэдгийг мэдэх байх. Мөн гадил арьс үрчлээтэхийн эсрэг үйлчилгээтэй. Гадилны нухашийг нэг цайны халбага зөгийн балтай хольж хэрэглэнэ. Хүсвэл дээр нь тараг болон жүржийн шүүс нэмж болно.

Зуурмагийг нүүрэн дээрээ тавьж, 15-20 минут байлгана. Дараа нь усаар угааж, чийгшүүлэгч крем хэрэглэнэ.

 

Цочрол

Шүдээ угаахад ашигладаг шүдний оог арьсны цочролд хэрэглэж болно. Та ердөө шүдний оог арьсан дээрээ түрхэхэд хангалттай.

Цочролд шүдний оог хэрэглэхийн өмнө арьсанд тань энэ арга тохирох эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Бага зэрэг шүдний оог эрүүл арьсан дээрээ түрхэж, хэсэг хугацаанд хүлээгээрэй. Хэрэв таны арьсанд энэ арга ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байвал та энэ аргыг хэрэглэж болно.

 

Гүвдрүү

Гүвдрүүнд төмс хэрэглэнэ. Төмсний шүүсийг гүвдрүүн дээр түрхэж, хаттал нь байлгана. Үүний дараа нүүрээ угаах хэрэгтэй. Энэ арга гүвдрүүг хатаана.

 

Арьс хуурайших

Авокадо арьсны цочроог багасгаж, намдуулаад зогсохгүй, чийгшүүлэх үйлчилгээтэй. Түүнчлэн арьс хуурайшихаас сэргийлнэ. Авокадог хэрчиж нунтаг болгон, нүүрний тостой холино. Үүнийгээ арьсан дээрээ түрхэж, 15-20 минут байлгана. Сүүлд нь маскыг угааж цэвэрлэнэ.

 

Тослог арьс

Хэрэв та тослог арьстай бол улаан лоолийн шүүс хэрэглээрэй. Улаан лоолийг нэг цайны халбага элсэн чихэртэй хольж, арьсандаа түрхэнэ. Ойролцоогоор 5 минут байлгасны дараа угааж цэвэрлэх ёстой. Энэ арга таны нүүрний тослогийг багасгах ач тустай.

 

Хөмсөг шарлах

Өтгөн хөмсгөнд сүү ашиглана. Алчууранд сүүнээс шингээж, түүгээрээ хөмсгөө арчих хэрэгтэй. 15 минут өнгөрсний дараа хөмсгөө угаана.

 

Батга

Ногоон цайны тусламжтай батганы эсрэг тэмцэж болно. Ногоон цайг буцалгаж, хөртөл нь байлгана. Дараа нь цайнаас алчууранд шингээж, нүүрээ арчина. Цай нүүрэнд шингэсний дараа угааж цэвэрлэнэ.

Хэрэв танд батганаас үлдсэн сорви байгаа бол нимбэгний шүүс ашиглана. Устай хольсон нимбэгний шүүсийг сорвин дээр түрхэнэ. 15 минутын дараа арьс чийглэг болох бөгөөд эцэст нь нүүрээ угаана. Сорви хэтэрхий гүнзгий бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу.

 

Том хэмжээтэй нүхжилт

Нүүрэн дээрх нүхжилтийг алимны цууны тусламжтай арилгах боломжтой. Ингэхийн тулд 1:1 хэмжээтэй ус болон алимны цууг хольж, арьсандаа түрхэнэ. 5 минут байлгасны дараа усаар нүүрээ сайтар угаагаарай. Арьсаа хуурайшихаас сэргийлж, чийгшүүлэгч хэрэглэж болно.

 

Давхар эрүү

Давхар эрүү арилгах хэд хэдэн дасгал байдаг. Бохь зажлах бол тэдгээр аргуудын хамгийн энгийн нь. Хэсэг хугацаанд бохь зажил. Үр дүнд нь эрүүний булчинг чангалж, идэвхтэй болгоно.

 

Нүдний доогуур хар хүрээ татах

Нүдний доорх хар хүрээг арилгахын тулд буйлсны тосыг ашиглана. Орой болмогц нүднийхээ доод хэсэгт уг тосноос бага зэргийг дусааж, зөөлөн массаж хийгээрэй. Харин өглөө нь босоод нүдээ угаана.

 

Нүүрэн дээрх үс

Нүүрэн дээрх үсийг авахын тулд уг онцгой холимгийг хэрэглээрэй. Өндөг, ½ хэмжээтэй цайны халбага эрдэнэшишийн цардуул болон 1 цайны халбага элсэн чихрийг зуурмаг болгон холино. Холимгийг авах гэж буй нүүрнийхээ үсэн дээр түрхэж, ойролцоогоор 5 минут байлгана.

Холимог хатмагц, зуурмагийг хурдан хугацаанд арилгах ёстой. Үүнтэй зэрэгцэн нүүрний арьс төвөггүй салах болно.

 

Таталдсан арьс

Арьс сул биш, чанга байх тусмаа сайхан харагддаг. Заавал мэс ажилбарт орж арьсаа татуулахын оронд дасгал хийж, нүүрнийхээ арьсыг чангалж болно. Хоёр гарын алгаараа нүүрний арьсаа хойш сайн татах хэрэгтэй. Үр дүнд нь таны нүүрний арьс гэрэлтсэн, эрүүл, сул биш харагдах болно.

6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *