Канадын нэгэн эмнэлэг өвчтөнүүдээ гэрийн тэжээвэр амьтантайгаа уулзахыг зөвшөөрдөг. Тэдний уулзалт үнэхээр сэтгэл хөдөлгөм…

2

Гэрийн тэжээвэр амьтан таныг өвдсөн үед эрүүл мэндийн байдлыг чинь сайжруулж чадна. Тайвшруулах гэж нүүр ам долоох, халуун дулаан тэврэлт эсвэл өөрийнхөө идэх дуртай амттанаас эзэнтэгээ хуваах гэж оролдож байгаа зэрэг өгөөмөр сайхан сэтгэл нь ямар ч хатуу сэтгэлтэй хүнийг уяраах чадалтай байдаг. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд их уйддаг, уйдахаараа өвчнөө ургуулан бодож улам ихээр муутгадаг, тэд гэр бүлээ санана. Бас дөрвөн хөлт үнэнч найзаа ч их санагалзана. Захари Нобл–ийн ачаар энэ байдал ард хоцрох нь ээ.

Иймэрхүү эерэг мэдээлэл бидний сэтгэлийг дулаацуулдаг. Иймд бидний бэлдсэн мэдээлэл танд гэрэл гэгээ авчирч чадна гэдэгт найднам.

zacharyspawsforhealing / instagram

Захари Нобл-д “Хожкины өвчлөл” гэсэн онош тавьснаас хойш энэ бүх хэрэг явдал өрнөсөн юм. Харамсалтай нь түүний өвчин хурдацтай явагдаж байсан бөгөөд химийн эмчилгээ ч хүссэн үр дүнгээ өгч чадахгүй байв. Тэр эмнэлэгт удаан хэвтсэн тул хайртай нохойгоо ихэд санадаг байжээ. Ингээд эмнэлгийн ажилтнууд түүний мөрөөдлийг биелүүлэхээр шийджээ.

zacharyspawsforhealing / instagram

Захари гэнэтийн бэлгэнд маш их баярласан юм. Тэр хоёр нохойтойгоо уулзсаны дараа түүний биеийн байдал эрс дээшилж иржээ. “Түүний стрессийн түвшинд өөрчлөлт гарч байсныг би ажигласан, тэр эдгэрэх хүсэл эрмэлзэлтэй болж гэртээ харихыг их хүсдэг болсон. Түүний сэтгэл санаа тэр чигтээ дээшилсэн” – гэж түүний нагац эгч Донна Женкинс ярьжээ. Захари өөд болохоосоо өмнө нэгэн төлөвлөгөөн дээр ажиллаж амжжээ: эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүд гэрийн тэжээвэр амьтантайгаа уулзах төлөвлөгөө. Донна түүний төлөвлөгөөг үхэн үхтлээ хэрэгжүүлэх болно гэдгээ ч амласан байна.

zacharyspawsforhealing / instagram
© zacharyspawsforhealing.com © zacharyspawsforhealing / Instagram

Zachary’s Paws For Healing гэх нэртэй сайн үйлсийн сан – одоо маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ Захари–гийн санаачлагыг бодит ажил болгоход ямар их хүчин чармайлт гаргасныг хэн ч мэдэхгүй. Донна Juravinski эмнэлгийн ажилтнуудтай нягт хамтран ажилладаг юм, мөн халдваргүйжүүлэлтийн хяналт, сайн дурын албаны хүмүүсийн туслалцаа дэмжлэгийг авна. Тэдний ажил маш өндөр хяналт шаардах тул өчүүхэн ч зүйл үлдээлгүй дүрэм журмын дагуу бүх ажлаа гүйцэтгэхийг хичээдэг. Өвчтөнүүд нь тэдний зохион байгуулж байгаа уулзалтын үеэр авч болзошгүй халдвар, бактериас бүрэн хамгаалагдсан байх ёстой.

zacharyspawsforhealing / instagram
zacharyspawsforhealing / instagram

Өвчтөний аюулгүй байдал – цорын ганц даалгавар биш юм. Zachary’s Paws For Healing багийнхан эзэнтэйгээ уулзах гэж байгаа гэрийн тэжээвэр амьтны ч аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Нөхцөл байдал амьтанд хэтэрхий их дарамт өгөхөөр байгаа эсэхийг шалгана. Амьтанд ямар нэгэн эрсдэл гарах магадлалтай л бол тэд эзэн рүү нь оруулахаас татгалздаг.

zacharyspawsforhealing / instagram
© zacharyspawsforhealing.com

Захари болон Донны нарын ачаар олон өвчтөнүүд хайртай амьтантайгаа уулзжээ, тэдний зарим нэгний хувьд энэ уулзалт сүүлийнх байсан нь харамсалтай. Уулзалтын үеэр өвчтөнүүд өөрсдийгөө тусгаарлагдсан өвчтөн гэдгээ умартан мартдаг, тэд итгэл найдвар, дэмжлэг авч чаддаг ажээ. Ингээд сэтгэл хөдөлгөм уулзалтыг харуулсан хэд хэдэн гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу:

© zacharyspawsforhealing.com
© zacharyspawsforhealing.com
© zacharyspawsforhealing.com
© zacharyspawsforhealing.com

Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүд гэрийн тэжээвэр амьтантайгаа уулзах ёстой эсэх талаар та ямар бодолтой байна вэ?

16
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *