
Жилийн сар бүр өөр өөр уур амьсгал, орчныг авчирдаг. Энэ нь тухайн цаг үеэсээ хамаарч хүмүүст нөлөөлөх хандлагатай байдаг. Тухайлбал хавар болон зун төрсөн хүмүүс намар юм уу, өвөл төрсөн хүмүүстэй харьцуулахад илүү эрч хүчтэй бас урт наслах боломжтой байдгийг баталжээ.

Хүний эрүүл мэнд хэдэн сард төрснөөс нь шууд хамааралтай байх боломжтой аж. Эрүүл мэндийн ноцтой асуудалтай нүүр тулгарах, оюун санаатай холбоотой эмгэгээр өвчлөх эсэх нь хэдэн сард төрснөөс шалтгаална. Шинжлэх ухаан үүнийг аль эрт баталсан учир гайхаад байх шаардлагагүй биз ээ.

Хэдэн сард төрснөөс шалтгаалж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлж болдог
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэдэн сард төрснөөс хамаарч, допамин болон серотонины хэмжээнд нөлөөлдөг байна. Эдгээр нь аз жаргал болон ааш зан сайхан байхад нөлөөлдөг гормонууд юм. Одоо энэ нөхцөл байдал хүн болгонд хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая.
1-р сар
Ухаалаг зан чанартай, эдгээр хүмүүс өвөл төрсөн учир илүү их сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэд магадгүй ходоодны шарх, өтгөн хаталт болон ууц нурууны асуудалтай байх боломжтой – эрэгтэй, харин эмэгтэй хүний хувьд зүрхний шигдээс, толгойн өвчин болон сарын тэмдгийн асуудалтай нүүр тулгарч болзошгүй.

2-р сар
Жилийн 2 дахь сард төрсөн өдрөө тэмдэглэдэг эдгээр хүмүүс бамбай булчирхай, ясны сийрэгжилт, зүрхний өвчин тусахаас сэргийлж, шинжилгээ өгч байх хэрэгтэй – эрэгтэй, эмэгтэй нь тромбоз тусах эрсдэлтэй байдаг.

3-р сар
Энэ сард төрсөн хүмүүс маш өөдрөг үзэлтэй байдаг. Эрэгтэй нь астма, зүрхний асуудал болон хараа муудах аюултай. Эмэгтэй нь өтгөн хаталт, шархираа болон үе мөчний өвчинд өртөмтгий гэж хэлэхэд буруудахгүй.

4-р сар
Хаврын улиралд төрсөн эрэгтэй хүн бамбай булчирхайн асуудал, ясны сийрэгжилт болон астмаас болгоомжлох ёстой. Харин эмэгтэй нь бронхит болон хавдраас сэргийлэх хэрэгтэй.

5-р сар
Энэ сард төрсөн эрэгтэй хүн депресс болон чихрийн шижингээр өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг. Харин эмэгтэй нь архаг харшил болон ясны сийрэгжилт, өтгөн хаталтаас болж зовж шаналдаг.

6-р сар
Зуны эхэн сар төрөгсөд, тэр тусмаа эрэгтэй хүн хараа муудах, архаг бронхит болон зүрхний өвчин тусдаг байна. Тэгвэл эмэгтэй хүн шээсний асуудал, шархираа болон үе мөчний өвчнөөс болж багагүй зовж шаналах магадлалтай байдаг аж.

7-р сар
Зуны халуунд төрсөн эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь хавдар, амьсгалын замын өвчин, үе мөч болон хүзүү өвдөхөөс сэргийлэх хэрэгтэй.

8-р сар
Энэ сард төрсөн эрэгтэй астма, ясны сийрэгжилт болон бамбай булчирхайн асуудалтай нүүр тулгардаг. Харин эмэгтэй нь үе мөч, шархираа болон тромбозоор өвчилдөг байна.

9-р сар
Энэ сард төрсөн хүмүүс тэвчээргүй байх нь бий. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй ясны сийрэгжилт болон бамбай булчирхайгаар өвчлөх нь олонтаа. Түүнчлэн эрчүүдийн хувьд, астмаар голчлон өвчилдөг бол, эмэгтэйчүүд цистит тусах эрсдэлтэй байдаг.

10-р сар
Аймшгийн баяраар төрсөн эмэгтэй хүн цус багадалт болон холестерины хэмжээ ихсэх аюултай байдаг бол, эрэгтэй нь бамбай булчирхайн асуудал болон толгойн өвчин тусдаг байна.

11-р сар
Зүрхний шигдээс, өтгөн хаталт болон судасны бүдүүрэл гэсэн өвчнүүд энэ сард төрсөн эмэгтэйчүүдтэй холбоотой. Харин эрчүүдийн хувьд, архаг арьсны өвчин болон бамбай булчирхай, зүрхний асуудалтай нүүр тулгардаг.

12-р сар
Энэ сард төрсөн эмэгтэй хүн астма, тромбоз болон архаг бронхитоор өвчилдөг. Харин эрэгтэй нь хараа муудах, депресс болон зүрхний асуудлаас болж зовж шаналах эрсдэлтэй байдаг.

Бонус баримт
Эх сурвалжийн мэдээлж буй статистик тоо баримтаар, АНУ-д гэхэд л сүүлийн 16 жилийн 10 жилд нь эмэгтэйчүүд гол төлөв 8-р сард амаржихыг эрхэмлэж байгаа нь батлагджээ. Хүмүүс хүйтний улиралд илүү олон цагийг гэртээ өнгөрүүлж, зуны сайхан цагт хүүхдээ салхинд гаргах нь илүү амар гэж үзэх болсонтой холбоотой гэнэ.

Хүн бүр эрүүл мэндийн ямар ч асуудалтай нүүр тулгарч болно. Иймд хэдэн сард төрснөөсөө хамаарч, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ өгч байхыг зөвлөж байна.








Shvrentsetseg Jigjidsvren
2019/07/17 at 23:23
Alimaa Dashnyam
2019/07/18 at 10:16
10
Nyambayar Nyamsuren
2019/07/18 at 10:40
Nyambayar Nyamsuren
2019/07/18 at 10:41
7
Suvd Altansuvd
2019/07/18 at 16:44
Zan chanar gecheed yun baahan obchin be
Suvd Altansuvd
2019/07/18 at 16:44
Zan chanar gecheed yun baahan obchin be
Урнаа Лянхуа
2019/07/18 at 17:37
юун балай өвчин бэ.
Omi Omi Zulaa
2019/07/19 at 10:37
Hongoroo Hongoroo
Yanjka N
2019/07/19 at 17:15
Тромбоз гэж ?
Пүүжээ Пүүжээ
2019/07/19 at 18:42
10
Munhuu Munhtsetseg
2019/07/19 at 21:02
Юун худал юм тавиад вэ
Төмөр Чимэгээ
2019/07/20 at 02:13
Шал худлаа.
Bayarmaa Damba
2019/07/20 at 12:13
Балай юм
Энхдулам Энхээ
2019/07/20 at 16:38
Энэ ямар тэ1 мэдээ вэ? Орсон урдаас бөөн өвчин хэлхийн….ккк
Я. Борхүү
2019/07/20 at 21:17
ШАЛ ХУДАЛ ЮМ БИТГИИ БИЧИЖ БАЙ
Angel Angel
2020/11/18 at 14:44
Яамар өвчин гэнүү худлаа юм постлох юм болиоч