
Эцэг эх байна гэдэг хүнд даалгавар, бас мэдээж гайхалтай зүйл. Яагаад гэвэл өдөр бүр та сониуч бяцхан үрстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх ба энэ нь хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь шинэ нээлт болох болно. Эцэг эх ямар хүмүүс байх нь чухал биш, тэд асуудлыг шийдвэрлэх арга замыг яаж ийгээд олох ба энэ нь тэдний мэдэхгүй зүйлээ мэдэж авах боломж байхыг ч үгүйсгэхгүй. Харин олсон хариулт нь гайхалтай бүтээлч байдлыг илтгэдэг.
Бид бүхэн энгийн асуудлуудыг бүтээлчээр шийдвэрлэх арга замуудад яах аргагүй дуртай. Энэ мэдээний хүрээнд, туршлагатай эцэг эхчүүд зарим нэг асуудлуудыг хэрхэн бусдад нөлөөлөхүйц арга барилаар шийдвэрлэж байгааг та олж харах болно. Тэгэхээр амьдралаа илүү хялбарчлах бодолтой ээж аавууд байгаа бол, эдгээр лайфхакуудыг сурч аваарай гэж зөвлөе.
1. Салгадаг оронд мөнгө үрэх хэрэггүй, 4 дэрийг хамтад нь оёж ор болгоход л хангалттай. Цэвэрлэж, угаахад ч гэсэн амар байх болно!

2. Хүүхдээ амжилтад хүрэхэд нь шагнаж, урамшуулах нь чухал. Ингэснээр хүүхдээ хожим юунд мундаг байсан, ямар амжилт гаргасан гэх мэт зүйлсийг нь дурсамж болгон үлдээх юм.

3. Өөр нэгэн арга бол илүү амар хялбар байдлаар буюу цэвэрлэгээний резинэн бээлий ашиглах явдал юм.

4. Хүүхдийг бат бөх унтуулахын тулд нэгэн бүтээлч ээж жижиг хэмжээтэй дэрийг богино долгионы зууханд бага зэрэг халааж, хажууд нь тавьж, хүүхдээ хөнжлөөр өлгийдөхийг санал болгож байна. Ингэвэл хүүхэд сайн унтаж амарч чадна.

5. Мөхөөлдсийг доош дуслахаас сэргийлж, печенийх нь доор зөөлөн чихэр хийж дээрээс нь мөхөөлдсөө тавиарай.

6. Порлоныг хүүхдүүд тоглож байхдаа хаалганы завсар бяцхан хуруунуудаа хавчуулахаас сэргийлж, ашиглах боломжтой.

7. Энэ бол богино долгионы зуухны солиотой лайфхак ба олон тавганд зориулсан! Бүгдийг нь халаана! Хэрэв та 2 хүүхэдтэй бол бүр ч амар байх болно!

8. “Тарвасыг эхлээд уртаар нь хэрчиж, дараа нь дөрвөлжин хэлбэртэй зүсэх юм бол идэхэд маш амар байдаг, тэр тусмаа бяцхан хүүхдүүдэд.”

9. “Манай аав шархны ленттэй уут тус бүрийн гадна талд нэг ширхэгийг наадаг. Ингэснээр яаралтай хэрэг болох үед алинд нь ямар төрлийн лент байгааг төвөггүй мэдэж болно.”

11. Хямд үнэтэй шүршүүрийн хөшгийг ашиглаж, наран шарлагын газар хүүхдүүддээ бяцхан усан сан хийж өгөөрэй.

12. Энэ бол хамгийн шилдэг хулгайчаас сэргийлсэн төхөөрөмж. Хэрэв эд зүйлээ живхэн дотор хийх юм бол санаа зовох зүйлгүй хүүхэдтэйгээ тоглож болно. Маш цөөн тооны хүмүүс л бүтэн живх хулгайлах талаар бодох байх.

13. Та хүүхдээ нислэгийн үеэр цонхон дээр наалддаг зургуудаар тоглож өнгөрүүлж, түр ч болов саатуулж болно.

14. Салфетканы савны дээд хэсгийг авч, разетканы гадуур нааж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаарай.

15. Үүнийг нэгэн бүтээлч аав хийжээ: хэрхэн 2 нярай хүүхдийг хамтад нь нэгэн зэрэг угжих вэ?

16. Хэрэв та хөлд орж байгаа хүүхэдтэй бол порлоныг хамгаалалт болгож, хүүхдийнхээ аюулгүй алхах болон шагайг нь бэртэхээс сэргийлээрэй.

17. Нярай хүүхдүүд үргэлж унах болон толгойгоо ямар нэгэн зүйлд цохих аюултай байдаг. Эдгээр гэмтлээс сэргийлэхийн тулд та түүнд зориулан энгийн үүргэвч хийж өгч болно, яг доорх зураг шиг.

Танд өөрийн гэсэн эцэг эхийн тодотголтой лайфхак байгаа юу? Тийм бол бидэнтэй хуваалцаж, бусад эцэг эхчүүдэд тус болоорой!








Duyaa Duya
2019/07/17 at 16:11
Duyaa Duya
2019/07/17 at 16:11
Duyaa Duya
2019/07/17 at 16:11
Duyaa Duya
2019/07/17 at 16:12
vvniig haanaas oloh be manaid 1 boir9nhiii bogstei hvvhed bnaa tus bolooch
Sergelen Boldbaatar
2019/07/17 at 16:43
Norgim Gendenjamts
Unuruu Unuruu
2019/07/17 at 17:50
haanaas avah ve
Mugi Bay Raa
2019/07/18 at 09:32
Mungun Erdene you gotta need it ?