Маш цөөхөн хүмүүс л мэддэг кино театруудын 12 нууц. Та ч бас хэрэгтэй зүйлээс хоцролгүй мэдээд авахад илүүдэхгүй шүү!

2

Кино хүлээлт, хүмүүс овоороод л, тасалбарт зогсох урт оочир, энэ бүхнийг үл тоон кино театрт кино үзэхийг дурлах гол шалтгаан бол мэдээж кино театрын том дэлгэц юм.

Бид бүгд л кино театрт кино үзэх дуртай. Тийм учраас үүнтэй холбоотой хэд хэдэн зөвлөгөөг та бүхэндээ хэрэг болно гэх үүднээс хүргэж байна.

1. Кино театрын улаан сандалны нууц

© Julien Andrieux / unsplash

Кино театрын улаан өнгийн буйдан сандал нь италийн хуучны дуурийн театраас эхтэй юм. Улаан болон алтан өнгө – Италийн театруудын үндсэн дүр төрх байжээ. Орчин үед энэ өнгө төрхийг бусад улс орнуудад ч гэсэн ашиглах болсон бөгөөд кино театр гарч эхлэхэд энэ уламжлалыг өвлөн авчээ.

Үүнээс гадна хэрэглээ талаасаа илүү давуу талтай: улаан – гэрэлтүүлэг бүдгэрээд ирэхэд бидний хараанд тэр болгон өртөөд байхаа больдог. Харин цэнхэр өнгө бүдэг гэрэлтэй үед бидний нүдэнд илүү их өртдөг ажээ. Энэ үзэгдэл гэрэлтүүлэгтэй өрөөнд эсрэгээрээ мэдрэгдэх буюу улаан нь гэрэлтэйд илүү тод харагддаг байна.

 

2. Илүү тухтай үзье гэвэл чихэнд хийдэг хамгаалалт тусална

Иллюстратор Leisan Gabidullina

Кино театрын хүн дүүрэн танхимд анхаарал сарниулах маш их дуу чимээ гардаг: попкорн зажлах хажуугийн хөрш, танхимын нөгөө өнцөгт утсаар ярих этгээд, урд эгнээнд сууж байгаа хоорондоо шивнэх хосууд. Энэ бүгдийг сонсохгүй байх нэгэн энгийн арга бий – чихэнд хийдэг жирийн л зөөлөн хамгаалалт. Ингэснээр хөндлөнгийн дуу чимээ арилахын зэрэгцээ киноны дуу илүү тод сонсогдох болно.

Үүнээс гадна энэ арга нь таны сонсгол болон эрүүл мэндийг хамгаалж өгнө. Кино театрууд киноныхоо дууны тохируулгыг арай чангаар тохируулдаг, тиймээс дууны түвшин харилцан адилгүй байх магадлал өндөр. Энэ доголдол нь сонсголыг гэмтээх аюултай ажээ.

 

3. Пүрэв – кино театруудын хувьд чухал өдөр

Заасан дүрэмтэй юм шиг л шинэ кино бүтээл Пүрэв гаригаас эхлэн кино театруудад гарч эхэлдэг. Энэ өдрийг зүгээр ч нэг сонгосонгүй: нээлт хийсэн эхний долоо хоногт оруулах орлогыг эрс нэмэгдүүлэх зорилготой юм. Баасан болон амралтын өдрүүдэд кино театрын үзэгчдийн тоо эрс нэмэгдэнэ. Пүрэв гаригт кино үзсэн хүмүүс сэтгэгдлээ сошиал сувгаар үлдээж бусдыгаа кино үзэхэд шууд нөлөөлдөг байна.

 

4. Кино театруудын попкорн их үнэтэй

© its_a_disney_kinda_day / Instagram © cafe.lina / Instagram

Ундаа, зууш худалдаалах – кино театруудын орлого олох үндсэн арга. Кино театрт зарж байгаа тасалбарын орлогын 30-40%-ийг авахаар зохицуулалт хийсэн байдаг. Сүүлийн жилүүдэд кино театрт кино үзэгчдийн тоо эрс буурч байгааг ч хэлэх үү? Тийм учраас орлогоо нэмэгдүүлэх үүднээс зохих бараа худалдах хэрэг гарч байгаа юм.

Попкорн худалдах нь маш их ашигтай, түүний үнийг бараг л 10 дахин “нугалах” боломжтой. Тиймээс кино театруудын попкорны үнэ хоорондоо нэг их ялгаа байдаггүй. Хэрвээ та багахан нэмэлт мөнгө төлбөл илүү их попкорн авах боломжийг кино театрууд мөн олгодог ажээ.

 

5. Байнга шинэ попкорн зардаггүй

© Tim Evanson / flickr © Chip Dangerfield ‏/ twitter

Попкорн худалдахад нэг давуу тал байдаг, өөрөөр хэлбэл хэд хоногийн туршид муудахгүй хадгалагдсаар л байна. Зарагдаагүй үлдсэн попкорныг уутанд хийж хаа нэгтээ хадгална. Тэгээд дараа нь халаадаг төхөөрөмждөө буцааж хийгээд л эргүүлээд зарчихна.

 

6. Насны хязгаар – үнэхээр тоглоом биш шүү

Киноны рейтингийг америкийн кино холбоо болох MPAA–аас тогтоодог. Тодорхой кинонд зориулж тусгайлан комисс томилогдоно. Тэд киног үзээд үнэлгээг тогтоох ажээ. Кино нэвтрүүлэн үзүүлж байгаа театрууд гаргаж өгсөн рейтенгийг ашиглан зар сурталчилгаагаа явуулна.

Үүнээс гадна насны хязгаарыг тогтоох хяналтын байгууллагууд ч ажлаа хийдэг. 16+ насны хязгаартай кинонд хүүхдийг оруулж болдог бол 18+ насны хязгаар тогтоосон кинонд эцэг эхтэйгээ явж байсан ч хамаагүй хүүхдийг оруулахыг эрс хориглодог ажээ.

 

7. Кино театрт өөрийнхөө идэх зүйлтэй ирэх нь таны эрх

Иллюстратор Leisan Gabidullina

Кино театрын өөрсдийн дотоод дүрэм журамд зааснаар бол өөр газраас худалдан авсан ундаа, хоол хүнстэй оруулахыг хориглодог. Энэхүү хориглох заалт нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм гэдгийг энд хэлэх ёстой. Тиймээс өөрийн уух ус, идэх чипсээ ямар ч санаа зовох зүйлгүй авчирч болно.

Их Британийн сүлжээ кино театр жишээ нь, согтууруулах төрлийн ундаа л биш бол өөрийнхөө хоол хүнстэй ирж болно гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарласан байдаг. Гэхдээ кино театр болгон үйлчлүүлэгч нартаа ингэж эелдэг хандахгүй нь ойлгомжтой. Тиймээс ус, зуушаа цүнх үүргэвчиндээ хийчихэд буруудахгүй дээ.

 

8. Хамгийн том дэлгэцтэй нь IMAX

chase_pottebaum / instagram

IMAX–ийг яагаад ч юм 3D кино театр гэсэн ойлголттой хүмүүс их байдаг, үнэндээ эдний хооронд ялгаа бий. Мэдээж IMAX нь 3D кинонуудад их таардаг, гэхдээ нэг онцгой зүйл бол – үзэгчдийн үзэх орчныг томруулах зорилгоор томоос том хүнхэр дэлгэцтэй. Том хэмжээтэй дэлгэц тэгээд хүнхэр болохоор үзэгчийг кинон дотор оруулах шиг л болно, хөдөлгөөнийг харахын тулд бараг толгойгоо эргүүлэхэд хүргэх ажээ.

IMAX өөрөө хэд хэдэн төрөл. Dome (OMNIMAX) – шилэн хоргыг санагдуулам бөгөөд үзэгч хагас хэвтээ байрлалаас киног үзнэ. Laser – хурц тод өнгийн сайжруулсан хувилбар нь. Өөр бусад төрлийн тодотголтой бол зөвхөн сурталчилгааны л зориулалттай гэж ойлгох ажээ.

 

9. 3D киног өөрийнхөө хувийн нүдний шилтэй үзэх хэрэгтэй

Гаралт болгоны дараа нүдний шилийг цэвэрлэдэг гэх боловч энэ бол эргэлзээтэй хэрэг. Яагаад гэвэл үзэгчдээс нүдний шил цэвэрлэж байгаа үйл явцыг хэзээ ч харж байгаагүй юм. Ийм тохиолдолд ариун цэвэрт зовж суухаар өөрийнхөө 3D нүдний шилээр киногоо үзсэн нь дээр. Уг шилийг кино театрууд өөрсдөө зарахаас гадна тусгай дэлгүүрүүд ч борлуулдаг байна.

Гэхдээ уг шил нь универсал биш тул зөвхөн тухайн форматын 3D кино үзэхэд л тохирно. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсны дараа худалдан авалтаа хийгээрэй.

 

10. 4D кино театрын учрыг олох хэрэгтэй

© isar.kinocenter / Instagram © xataka / Twitter

Сүүлийн үед гарсан харьцангуй шинэ технологи бөгөөд кино үзэх мэдрэмж, авах таашаалыг илүү нэмэгдүүлэх зорилготой. 4D гэх боловч дөрвөн хэмжээст орон зайн ойлголттой адил төстэй зүйл байхгүй, киноны эффектийг л нэмж байгаа хэрэг юм: хөдөлгөөн, чичиргээн, салхи, утаа, усны ширхэг, үнэр гэх мэт.

Гэхдээ өөр хоорондоо ялгарах өөр бусад форматууд бий. D-Boxхамгийн энгийн нь, том тамхинд байрлуулсан сандал байх бөгөөд дэлгэц дээр үзэгдэх үйл явдалтай зэрэгцэн хөдөлж, чичирнэ. Хөл шалан дээр байрлах тул төдийлөн бүрэн мэдрэмжийг өгч чадахгүй.

4DX – олон төрлийн жижиг сажиг зүйлд анхаарал хандуулдаг. Энэ форматаар кино үзэж байгаа бол үнэр, цацрах усны ширхэг, салхи гээд олон зүйлийг өөрийн биеэр мэдэрнэ. Ийм буйдан сандал тусгай танхимд дөрвөөрөө суурилуулагдана, хөлийн тусгай тавиуртай тул хөл газар хүрэхгүй. Үнэрийг мэдрүүлэхийн тулд нуруу налах хэсэгт жижиг нүхнүүд байрлах ажээ.

 

11. Dolby Atmos дуугаралттай кино нэг удаа ч болов үзээрэй

Dolby Atmos кино театруудын тоо нэмэгдсээр л байна, тэд өөрсдийн дуу чимээгээр бусдаас ялгарна. Дууг илүү хүртээмжтэй болгохын тулд таазан дээр хүртэл динамик суурилсан байх. Ингээд л өрнөж байгаа үйл явдлын дунд орсон юм шиг мэдрэмж төрнө дөө.

 

12. Киноны баатруудын картонон дүрс, постерийг дараа нь гэр рүүгээ авч явж болно

chey.teni.2014 / instagram

Кино театрт киногоо гаргаж байгаа газар сурталчилгааны бүхий л барааг өөрсдийн зүгээс нийлүүлдэг байна. Кино дэлгэц дээр хуучраад ирэхээр картонон хөшөө, баннер зэрэг нь агуулах руу ачигддаг, хэсэг хадгалж байгаад л хаягдах нь их. Хэрвээ кино дэлгэцээс буух цаг нь ойртож байгаа бол кино театрын зохион байгуулагчтай ярьж байгаад картонон зураг зэргийг үнэгүй авч болох байх шүү.

Та кино театрт байнга кино үздэг үү? Одоо чихний хамгаалалттай явах уу?

50
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tushig Tushig

    Tushig Tushig

    2019/07/20 at 23:01

    Хэлло Хэлло

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *