Целлюлит бий болоход нөлөөлдөг санаанд ч оромгүй 5 хоол хүнс. Байнга хэрэглэдэг зүйлс маань ийм нөлөөтэй байжээ

1

Целлюлиттэй тэмцэхэд ямар их хүч, цаг хугацаа зарцуулдгийг энэ асуудалтай тулгарсан хүн л сайн мэднэ. “Жүржийн хальсан” давхаргатай тэмцэхэд зориулсан, мөн юунаас болж үүсдгийг таниулсан маш олон төрлийн мэдээллүүд бий. Целлюлит үүсэхэд хүний ген, дааврын хэмжээ, мөн амьдралын хэв маяг, хооллолт гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх ажээ.

Stalexphotography / Shutterstock.com

Дахиад л хоолны тухай!

Энэ асуудал байнга сөхөгдөж байдаг тул чухам хооллолтын асуудлыг хөндөхөөр шийдлээ. Целлюлит үүсэхэд нөлөөлдөг хоол хүнс гэж үнэхээр байдаг. Хэрвээ “жүржийн хальс”-наас салахаар зориг шулуудсан бол эдгээр хоол хүнсийг хэрэглээнээсээ зайлшгүй хасах хэрэгтэй.

1. Хоолны давс

Давсыг хэрэглээнээсээ ор тас хасах боломжгүй, гэхдээ тодорхой хэмжээгээр багасгах бүрэн боломж бий. Давс нь өөхний эд эсэд шингэнийг хадгалж үлдэхэд нөлөөлдөг буюу арьсыг жүржийн хальс шиг харагдуулах гол үндэс болно. Ялангуяа целлюлитын шинж тэмдэгтэй хүмүүс давсны хэрэглээнд маш болгоомжтой хандахыг хичээгээрэй.

Цуунд давс агуулагддаг тул цууны хэрэглээнээс татгалзах нь ч бас зөв.

 

2. Боловсруулсан бүтээгдэхүүн

Үүнд хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хардаг ихэнх хүнс багтана – чипс, зууш, нарийн боов, салат амтлагч соус зэрэг хагас бэлэн бүтээгдэхүүнүүд бүгд орох юм. Эдгээр бүтээгдэхүүнд сахар, ашиггүй өөх тос, давс, төрөл бүрийн консервантууд агуулагдаж байдаг.

 

3. Хийжүүлсэн ундаа

Их хэмжээний нүүрс ус агуулдаг бөгөөд энэ нь инсулин ялгарахад нөлөөлнө. Цусан дахь сахарын хэмжээ ихсээд ирэхээр шингэн цусны эргэлтийг доголдуулдаг юм. Мөн ундааны орцод багтсан төрөл бүрийн амт, үнэр оруулагч, будагч бодисууд нь бүгд хүний биед сөргөөр нөлөөлнө.

 

4. Шигшсэн нүүрс ус

Энэ нь цагаан талх, дээд зэргийн буудайн гурил, боловсруулсан будаа (тухайлбал, өглөөний бэлэн хоол) зэрэгт ихээр агуулагддаг.

 

5. Кофе

Кофенд агуулагдах кофеин нь судас агшаадаг, үүний үр дагаварт цусны эргэлт удааширч бодисын солилцооны хурд багасна. Үүний оронд кофегоор биеийн скраб хийж хэрэглээрэй.

 

Хоол хүнсэндээ нэмбэл зохих хүнсний бүтээгдэхүүн

Хэрэглээнээсээ хасвал зохих хоол хүнсийг танилцуулахын зэрэгцээ та бүхэндээ мөн бие махбодоос илүүдэл шингэнийг хөөх, бодисын солилцоог идэвхжүүлж, турахад туслах хүнсний бүтээгдэхүүнийг санал болгохыг хүсэж байна. Үүнд:

  • Ногоон цай
  • Бүхэл үрийн гурил, боловсруулаагүй үрээр хийсэн өглөөний хоол
  • Брокколи, бөөрөнхий байцай
  • Спаржа
  • Жимс (цитрусын төрлийн алим), жимсгэнэ, ногоо (улаан лооль, өргөст хэмх, хүрэн манжин)

Хангалттай хэмжээний шингэн ууж байхаа хэзээ ч мартаж болохгүй. Мөн асуудалтай хэсэгтээ зориулсан цогц дасгал хийх цагийг өөртөө байнга гаргаж байхыг хичээгээрэй. Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлбэл та хүссэн үр дүндээ хүрч целлюлитээс салж чадна. Нэг л өдөр танд өөрчлөлт мэдрэгдэх болно шүү.

11
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *