5-р сард дэлгэцнээ гарах халуухан бүтээлүүд

0

Хабенскийн найруулагчийн ур чадвар, Лукьяненкогийн “Черновик”-ийн дэлгэцнээ амилах хувилбар, мөн өөр бусад олон сайхан кинонууд энэ сард дэлгэцнээ гарна.

Avengers: Infinity War

  • Дэлгэцнээ гарах: 4-р сарын 27
  • Уран зөгнөлт, тулаант, адал явдал
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 149 мин

Хүн төрөлхтөнд шинэ аюул занал нүүрлэж байна: галзуурсан дарангуйлагч Танос хязгааргүйн чулууны араас хөөцөлдөнө, тэрээр чулууг аугаа хүчит Бээлийтэй нийлүүлэхээр шийджээ. Уг зүйлийг гартаа атгаж байгаа хүн юу хүссэнээ биелүүлж чаддаг болно. The Avengers, the Guardians of the Galaxy нар болон өөр бусад супер баатрууд цугтаа нэгдэж аймшигтай дарангуйлагчийн эсрэг тэмцэхээр шийджээ.

 

Isle of Dogs

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 3
  • Хүүхэлдэйн кино, уран зөгнөлт, уянгын, инээдэм
  • АНУ, Герман, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 101 мин

Худал хуурмаг шалбаагт унасан, дарангуйлагч хотын захирагч Кобаяси гэрийн тэжээвэр нохойнуудыг халдвартай вирус тээгч хэмээн гүтгэж хогны арал дээр аваачиж хаяхыг тушаана. Уг арал хэдэн жил хогондоо дарагдаж байгаа.

Хотын захирагчийн үеэл 12 настай өнчин Атари – нагац ахынхаа тушаалаас болж хайртай нохойноосоо хагацна. Дөрвөн хөлт найзыгаа буцааж авчрахын тулд хүү эрсдэлтэй аялалд гарах ажээ. Тэр нохойнуудын байгаа арал дээр очиж Мегасаки хот болон түүний оршин суугчдын хувь тавиланг орвонгоор нь эргүүлнэ.

 

Собибор

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 3
  • Дайн тулаан, уянгын
  • Орос, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 110 мин

Уг киног бодит түүхээс сэдэвлэн хийсэн, нацистуудын үхлийн лагериас оргож чадсан цорын ганц тохиолдол. 1943 он, Польш улс. Улаан армийн хурандаа Александр Печерскийн удирдлага доор “Собибор” лагерийн хоригдлууд бослого гаргана. Тэд тамлагч нарын гинжнээс салахын төлөө тэмцэнэ.

 

Mary Shelley

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 10
  • Уянга, намтар
  • Их Британи, Люксембург, АНУ, 2017
  • Үргэлжлэх хугацаа: 120 мин

Лондонгийн алдартай гүн ухаантны охин Мэри Шеллигийн намтар, тэрээр уран бүтээлээ дөнгөж эхлэж байгаа яруу найрагч Перситэй нэгэн харилцаа үүсгэжээ. Мэри болон Персийн хооронд хайр дурлал бий болно, гэхдээ Перси бүсгүйд гэрлэх санал тавьж чадахгүй, яагаад гэвэл тэр өөр бүсгүйтэй гэрлэсэн байгаа. Гэсэн хэдий ч Мерийг цуг амьдрахаар ятгаж чадна, харамсалтай нь – энэ санаа тийм ч таатай байж чадсангүй.

 

Deadpool 2

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 17
  •  Уран зөгнөлт, тулаант, инээдмийн, адал явдал
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 120 мин

Супер баатруудын ямар ч шинж агуулаагүй, овилгогүй, онгироо Дэдпүүлийн адал явдлын үргэлжлэл. Тэрээр “Икс Форс” гэх отрядыг холбооны мутантуудаар босгохоор шийднэ – Кейблийн алуурчдаас супер чадвартай бяцхан хүүгийн амийг аврах зорилготой ажээ.

 

Terminal

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 17
  • Триллер, уянга
  • Их Британи, ХонгКонг, Унгар, АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 92 мин

Нууцлаг, аймшигтай алуурчинд этгээд бөгөөд амаргүй даалгавар өгнө, захиалагч түүнд багагүй мөнгө төлөхөөр амлажээ. Тэд санамсаргүй байдлаар зөөгч бүсгүй Эннитэй танилцаж байгаа мэт жүжиг тавина. Тэр бүсгүй анх харсан сэтгэгдлээсээ тэс өөр хүн ажээ. Бүсгүй ч зүгээр суухгүй ээдрээтэй тоглоомд оролцоно: эрчүүдийг бие бие рүү нь турхирч өөрийн зорилгодоо ашиглахаар шийджээ.

 

Solo: A Star Wars Story

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 24
  • Уран зөгнөлт, тулаант, адал явдал
  • АНУ, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 135 мин

Домог болсон сансар огторгуйн адал явдал энэ удаад Хан Сологийн залуу насыг өгүүлэхээр байна. Хан яаж сансрын хөлөгтэй болсон, яаж анх Чубакктой танилцсан, мөн өөр бусад олон үйл явдал үзэгчдийг хүлээж байна. Мэдээж алс холын сансар огторгуйн аялал ч байгааг мартаж болохгүй.

 

Черновик

  • Дэлгэцнээ гарах: 5-р сарын 25
  • Уран зөгнөлт
  • Орос, 2018
  • Үргэлжлэх хугацаа: 125 мин

Уран зөгнөлт зохиолч Сергей Лукьяненкогийн бүтээлээр сэдэвлэн хийсэн кино бөгөөд Москва хотын залуу оршин суугч Кириллийн тухай өгүүлнэ. Ямар нэгэн бүрхэг шалтгааны улмаас бүх танилуудынхаа ой санамжаас арчигджээ.

Түүнийг найз нөхөд нь, цуг ажилладаг хүмүүс нь, ойр дотны хүмүүс нь бүгд танихгүй – тэр гэж хэзээ ч байгаагүй мэт. Орь ганцаар үлдсэн залуу нэгэн үл таних хүнээс болж ийм болсон үндсэн зорилгыг олж мэднэ – дэлхий ертөнцийг зааглах хил дээр хилчин болох хувь тавилантай байжээ.

6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *