Интернет дэх алдартай меме дүрийн баатрууд бодит амьдрал дээр хэрхэн харагддаг вэ?

2

Орчин үед унтаад өглөө сэрэхэд л алдартай болсон байхыг үгүйсгэхгүй. Дараах хүмүүст тийм л зүйл тохиолдсон юм: тэд интернетэд зураг эсвэл бичлэгээ бусдад сонирхуулж тавьсан, харин дараа нь мем дүрээр дэлхий дахинд алдаршжээ. Олон нийтэд танил хүмүүсийн хувьд ч мөн адил энэ бол нийтлэг үзэгдэл болно. Жишээ нь, фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг байна. Олны өмнө байхдаа этгээд үйлдэл хийхэд л түүнийг робот уу эсвэл рептилоид уу гэсэн маргаан хүмүүсийн дунд гарч амжжээ.

Та бүхэндээ маш сонирхолтой гэсэн хэдийг түүвэрлэн хүргэж байна.

1. “Пфф”

“Пфф” гэх сэдэлтэй уг алдартай мемийг хятадын тамирчин-сагсан бөмбөгийн тоглогч Яо Минээс сэдэвлэн зуржээ. Тодорхой хэлбэл 2009 онд, сагсан бөмбөгийн тэмцээн дууссаны дараа зохион байгуулагдсан нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр уг зургийг бүтээжээ. Мем нь үл тоосон, хэнэггүй шинжийг агуулсан бөгөөд маш олон шүтэн бишрэгчтэй болж чаджээ.

 

2. “Царайлаг давсан залуу”

Амжилттай яваа турк залуу тогооч Нусрет Гекче өөрийн инстаграм-аккаунтдаа нэгэн бичлэг байрлуулсан – мах шулж, давсалж байгаа. Түүний ажлаа хийж байгаа энэ дүр зураг алдартай мем болно гэж хэн ч бодоогүй байх. Магадгүй тогооч өөрөө ч гэсэн. Стоп-кадр маш алдартай мем хөдөлгөөн болсон, ямар нэгэн ажлыг хөнгөн шингэн чадамгай хийж чадах ажээ.

 

3. “Математикийн хадагтай”

Бразилийн жүжигчин Рената Сорра “Хувь тавилангийн эзэгтэй” олон ангит кинонд Мария де Назаре Тедескугийн дүрийг бүтээхдээ гүн бодолд автах зураг авалт хийлгэжээ. Энэ хэсгийн зураг авалтын зургийг математикийн томьёотой цуг дөрвөн панель бүхий мем болгон ашиглах болсон. Мем нь хүнд бодлого болон тархины идэвхтэй үйл ажиллагааг харуулахад өргөн ашиглана. Жишээ нь, 9GAG сайт дээр “Эмэгтэй хүн 29 долоо хоногтой жирэмсэн гэдгээ хэлж байхдаа” гэсэн тайлбартайгаар мемийг ашигласан байна.

 

4. “Энэ ажлыг хаячихвал чи ямар нэгэн бүтэлгүйтэлд хүрнэ гэж байхгүй болно”

Жүжигчин Кайод Эвуми 2016 онд BBC Three дээр дэлгэцнээ гарсан The Hood Documentary олон ангит киноны хэсгээрээ алдаршина гэж бодоогүй байх. Түүний найз бүсгүй маш ухаантай бөгөөд хурууныхаа өндгөөр чамархайгаа товшдог гэж тэр энэ хэсэгт хэлдэг. Энэ нь алдартай мем болсон – логик зөвлөгөө өгөх бөгөөд маргаантай асуудлыг шийднэ.

 

5. “За алив, надад тэгээд яриач дээ…”

1971 оны “Willy Wonka & the Chocolate Factory” киноны хэсэг бас л алдартай мем болсон – итгэлгүй байдал, аливааг ажиглахад бэлэн байдал, хүн яг л өөрийгөө гарах гарцгүй буланд шахагдсан мэт харагдана. Жин Уайлдерийн энэ харц цаанаа нэгийг өгүүлэх мэт: “За алив, надад тэгээд яриач дээ…” гэж байгаа мэт. Харамсалтай нь Вилли Вонкагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жин Уайлдер 83 насандаа 2016 онд өөд болжээ.

 

6. “Ууртай муур”

Уур уцаартай муурыг Соус Тардар гэнэ, түүний зураг Reddit сайт дээр гарснаас хойш алдаршиж эхэлжээ. Түүний зураг ямар нэгэн фотошоп биш, байгаа байдал нь л энэ гэдгийг мэдсэн хэрэглэгчид үнэхээр гайхсан байна. Тийм учраас муурны эзэд муурныхаа жинхэнэ төрхийг харуулахын тулд бичлэгийг нь тавьжээ. Муур тэр цагаас хойш бүр ч их алдаршиж эхэлсэн, түүний ууртай царай нь мем болж – уйтгар гуниг, депрессийн үеийн илэрхийлэл болжээ. Заримдаа амьдралын бодолд автаж байгаа мэт харагддаг аж.

 

7. “Би үүнийг хийх ёстой”

“Breaking Bad” олон ангит киноны хэсгээс алдаршсан зураг – жүжигчин Лавелла Кроуфордын бүтээсэн бүдүүн Хьюллийн дүр ингэж алдаршина гэж хэн ч бодоогүй байх. 5-р цувралын 10 дугаар анги дээр Лавелл нэгэн үг хэлнэ: “Би үүнийг хийх ёстой” – гэж хэлээд баахан мөнгөн дээр хэвтдэг. Одоо гэнэт баяжсан хүмүүс энэ зургийг интернет дээрээ тавьдаг болжээ.

 

Бонус: Марк Цукерберг АНУ-ын Конгрессийн өмнө үг хэлэхдээ ус ууж байгаа нь

43
ТэнэглэлТэнэглэл
19
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *