
Өнөөдрийн зах зээл дээр ажил олох амаргүй байгааг бид бүгд сайн мэднэ, тэр дундаас устаж үгүй болсон мэргэжил сонговол бүр ч баларлаа л гэсэн үг. Одоо үед хүн-сэрүүлгийг өглөөгүүр цонх тогшуулахаар хөлслөхгүй. Энэ мэт 10 мэргэжил бидний бэлдсэн жагсаалтад багтсан юм. Урьд өмнө нь байсан ч нэг л нартай өдөр ул мөргүй алга болсон мэргэжлүүд юм.
1. Боулинг дэхь пинспоттерууд. Боулинг-клубууд өсвөр насны болон бага насны хүүхдүүдээр унасан кеглүүдийг босгуулахаар хөлсөлдөг байжээ


2. Хүн-сэрүүлгүүд өөрийг нь хөлсөлсөн үйлчлүүлэгчдийг өглөө сэрээхийн тулд саваа модоор цонхыг нь тогших эсвэл чулуу шиддэг байжээ



3. Мөс хөрөөдөгчид хөлдсөн нуурын мөс хөрөөддөг байсан юм. Тэдний хөрөөдсөн мөсийг үйлчлүүлэгчид зоориндоо тавьж хөргөгч болгон ашиглана


4. Радар гэгч зүйлийг зохион бүтээхээс өмнө ойртож буй онгоцыг тусгай нэгэн олж илрүүлдэг байжээ. Үүний тулд акустик толь зэрэг тусгай төхөөрөмж ашигладаг байв


5. Европт хархны тоо толгойг багасгах зорилгоор харх баригчдыг хөлсөлдөг байжээ. Тэд их эрсдэл хүлээж байсан ч ард иргэдийн дунд хархны тоо толгой замбараагүй өсөхөөс урьдчилан сэргийлж чадаж байсан юм



6. Дэнлүүчид цахилгаан гэрэл гарахаас өмнө урт саваа модны үзүүрт бэхэлсэн галаар гудамжны лааг асааж унтраадаг байв


7. Сүүг лаазалж удаан хадгалж чаддаг болохоос өмнө сүүг өдөр болгон хүргэж өгдөг байжээ. Энэ ажлыг сүүчин хийдэг байв


8. Мод тээвэрлэх технологи, дэд бүтэц хөгжихөөс өмнө мод боловсруулах цэг хүртэл тайрсан модыг голын усаар “зөөх” тусгай ажилчдыг хөлсөлдөг байжээ

9. Холбоочид утсан сүлжээний салбарын салшгүй хэсэг байлаа. Тэд хот хоорондын харилцаа холбоог тогтоож байв

10. 19 дүгээр зуунд “амилуулагч” буюу “цoгцос xулгайлагчид” гэдэг ажил байсан юм. Тэд шaрилнаас цoгцсыг xулгайлан, дадлагажиж байгаа анагаахын оюутнуудад өгдөг байсан түүхтэй

11. Үйлдвэрүүдэд илтгэгч гэдэг ажил байжээ: ажилчдыг ажлаа хийж байхад нь уйдаахгүйн тулд ном, сонин уншиж өгдөг байв









