Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд

0

Хуурай газар дээрх дээд амжилт гэдэг нь дугуйт тээврийн хэрэгслээр хуурай газар дээр үзүүлж байгаа дээд хурд гэсэн үг. Төрөл бүрийн дугуйт тээврийн хэрэгсэл бүтээгчдийн дунд дэлхийн хамгийн хурдан хөлгийг бүтээхээр эрмэлзэгчид олон. Тэд жилээс жилд өөрсдийн хурдны дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор шаргуу ажилладаг. Энд бид дэлхийн хөрсөн дээр хурдны дээд амжилтыг үзүүлсэн гайхалтай тохиолдлуудын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дэлхийн хуурай газрын хурдны дээд амжилт: ThrustSSC

ThrustSSC /Thrust SSC, Thrust дуунаас хурдан машин/ бол Richard Noble, Glynne Bowsher, Ron Ayers, Jeremy Bliss нарын бүтээсэн Британий тийрэлтэт хөдөлгүүрт машин юм.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 8

ThrustSSC 1997 оны 10-р сарын 15-нд 1228 км/цаг хүртэл хурдалж дэлхийн хуурай газрын хурдны дээд амжилтыг тогтоосон ба дуу чимээний хаалтыг албан ёсоор эвдсэн анхны машин болсон.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 9Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 10

Дугуйгаар хөтлөгдсөн хуурай газрын хурдны дээд амжилт: Vesco Turbinator

775 км/цаг хүртэл хурдалсан турбин хөдөлгүүрт Vesco Turbinator-ыг Америкийн уралдааны жолооч Don Vesco АНУ-ын Юта мужийн Бонневилле Солт Флатсд жолоодон 2001 оны 10-р сарын 18-нд дээд амжилт тогтоосон.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 11

Дугуйгаар хөтлөгдсөн гэдэг нь хөдөлгүүрийн хүч машины дугуй руу чиглэж, хөдөлгөдөг гэсэн үг юм. Хуурай газрын дээд хурдыг тогтоосон Thrust SSC нь тийрэлтэт хөдөлгүүрээр хөдөлдөг бөгөөд энэ нь тийрэлтэт хөдөлгүүрийн хүчээр урагш хөдлөхөөс дугуйнууд идэвхгүй байдаг гэсэн үг аж.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 12

Мотоциклын хуурай газрын хурдны дээд амжилт: Top 1 Oil Ack Attack

Mike Akatiff-ын бүтээж, уралдааны жолооч Rocky Robinson-ы унасан энэхүү шувтан хэлбэрийн галт тэрэг нь 2010 оны 9-р сард Солт Флатсын ширээ шиг хавтгайд 605,697 км/цаг хүртэл хурдалсан.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 2

Хөдөлгөгч хүч нь Suzuki Hayabusa моторнуудаас ирдэг байна.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 4

Дизель хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: JCB Dieselmax

Дизель хөдөлгүүрт, шувтан хэлбэрийн энэхүү тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилтыг эвдэх зорилгоор бүтээгджээ.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 3

Британий үндэстэн дамнасан тоног төхөөрөмжийн компани JCB-ын бүтээл энэ машиныг Британы дээдсийн агаарын хүчний нисгэгч Wing Commander Andy Green жолоодон 2006 онд 563 км/цаг хүртэл хурдлуулж, дизель хөдөлгүүрийн дээд амжилтыг тогтоосон.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 1

Цахилгаан хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Venturi Buckeye Bullet 2.5

Дэлхийн хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болох Venturi Buckeye Bullet 2.5 нь Охайо мужийн их сургуулийн Автомашины судалгааны төвийн оюутнуудад суурилсан төсөл юм.

Энэхүү хөлөг 495,140 км/цаг хүртэл хурдалсан.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 14Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 13

Нарны эрчим хүч ашигласан хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Sunswift IVy

New South Wales их сургуулийн Sunswift IVy хөлөг нь 88,738 км/цаг хурдалж, хамгийн хурдан нарны эрчим хүч ашигласан хөдөлгүүрт хөлөг хэмээгдэн Гиннесийн дээд амжилт тогтоосон.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 15 Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 16

Салхин хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Ecotricity Greenbird

2009 оны 3-р сарын 26-нд Ivanpah нуурын хатаж гандсан хавтгайд дээд амжилт тогтоосон энэ хөлгийг Британий инженер Richard Jenkins бүтээсэн. Greenbird нь 202,9 км/цаг хүртэл хурдалсан.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 5Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 6

Хүний хүчээр хөдөлдөг хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: Varna Tempest

Шувтан, хэвтээ хэлбэрийн энэ хөлгийг Канадын Sam Whittingham унаж, 2009 онд 133,28 км/цаг хүртэл хурдалсан.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 17 Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 7

Гинжит тээврийн хэрэгслийн хуурай газрын хурдны дээд амжилт: Ripsaw

Дэлхийн хамгийн хурдан гинжит тээврийн хэрэгсэл болох Ripsaw нь АНУ-ын армид зориулагдан Howe & Howe Technologies-ын бүтээсэн автомат ажиллагаатай хөнгөн жингийн танк юм. Энэхүү танк нь 4 секундэд 0-100 км/цаг хүртэл хурдална.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 18 Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 19

Батерейн хөдөлгүүрийн хуурай газрын хурдны дээд амжилт: R/C Bullet

Nic Case-ын бүтээсэн R/C Bullet нь 2014 оны 10-р сарын 25-нд Ютагийн Сэйнт Жиоржид 325 км/цаг хүртэл хурдалсан.Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 20 Хуурай газар дээр тогтоогдсон хурдны дээд амжилтууд 21

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/24 at 16:55

    uuriin hodolguuriin torol algaa ho

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *