Өнөөгийн гар утас хэрэглэгчдийн олонхынх нь сонирхол, сонголт iPhone 6 Plus гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ ухаалаг гар утастай байхад орчин үеийн технологийн дэвшлийн нэг хэсгийг гартаа атгаад явж байна гэсэн үг. Гэвч заримдаа бидний анхаарал болгоомжгүй байдал, бусдын санамсаргүй үйлдэл, янз бүрийн гэнэтийн тохиолдлоос шалтгаалан гайхалтай хэрэгсэл маань гэмтэж орхих нь бий. Эдгээр тохиолдлуудад бид утсандаа гэр хийсэн байх нь яав аа эсвэл илүү үнэтэй ч тэр гэрийг авах минь яав даа гэж харуусдаг. Гэхдээ та доорх гэрнүүдийн аль нэгэнтэй байхад iPhone 6 Plus-аа норгочихлоо гэж айх хэрэггүй юм.
New Trent Trentium
Хар, мөнгөлөг, алтлаг өнгөний сонголтуудтай.
SUPCASE iPhone 6 Plus Case
Дэлгэцний хамгаалалттай энэ гэр нь тоос шороо, ус, доргилтын эсрэг хамгаална.
Merit iPhone 6 Plus Waterproof Case
2 метр гүн усанд унасан ч, 2 метр өндрөөс унагаасан ч найдвартай хамгаална.
Engadget Zone Waterproof Case Cover
Ус болон зураас гэмтлээс гадна шороо тоос, хүйтнээс ч утсыг чинь хамгаалах энэ гэртэй гар утсыг 2 метрийн гүн усанд 1 цагийн турш байлгах, 2 метрийн өндрөөс унагахад яах ч үгүй.
G-Cord Universal Waterproof Case Cover Pouch
Дэлгэцний мэдрэгчийг бүрэн дүүрнээс ашиглах боломжоос хугаслахгүйн дээр ус, тоос шороо, тос, зураас, доргилтоос хамгаална. Усанд шумбах, усанд сэлэх, гүйх гэх мэт аль ч тохиолдлуудад гартаа эсвэл хүзүүндээ зүүгээд явж болно.
JOTO Universal Waterproof Case Bag for Apple iPhone 6, 6 plus
Энэ уутанд утсаа хийсэн ч зураг авах, бичлэг хийх, мэйлээ шалгах бүх боломжууд нээлттэй. 30 метр гүн усанд ч найдвартай хамгаална.
WODISON Waterproof Wallet case
Өндөр чанартай, усны хамгаалалттай материалаар хийгдсэн хэтэвч хэлбэрийн энэ гэр нь олонх ухаалаг гар утсанд таарах ба карт, мөнгө бусад жижиг зүйлсээ хадгалж болно.
Б. Шинээ
2015/01/26 at 13:31
https://www.facebook.com/groups/1432355973720999/?ref=bookmarks Зарын хамгийн том төвлөрсөн цэг
Sbk Caws
2015/01/26 at 13:31
https://www.facebook.com/groups/1432355973720999/?ref=bookmarks Зарын хамгийн том төвлөрсөн цэг
Sbk Caws
2015/01/26 at 13:31
https://www.facebook.com/groups/1432355973720999/?ref=bookmarks Зарын хамгийн том төвлөрсөн цэг